Максим Галкин эхнэрийнхээ хумсыг гамнаж өөрөө аяга тавгаа угаадаг

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

  Оросын нэртэй хөтлөгч, 41 настай Максим Галкин эхнэр, хүүхдүүдээрээ гангарах дуртай нэгэн. Тэрбээр цахим хуудсандаа Алла Пугачёва болон дөрвөн настай ихрүүдийнхээ зураг, бичлэгийг оруулж, түүнийг нь сонирхон үздэг хүмүүс маш олон болжээ. Максим түүнчлэн ихрүүд болох Гарри, Лиза нартайгаа хамт хэд хэдэн теле төсөлд оролцсон билээ. Саяхан тэрбээр гэр бүлийнхээ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Максим “Комсомольская правда”-гийн радиод 68 настай эхнэр Алла Пугачёвагийнхаа талаар “Эхнэр минь намайг гэрийнхээ гол хүн гэдгийг мэдрүүлдэг, маш ухаалаг эмэгтэй. Гэхдээ эрэгтэй хүн эхнэрээ хайрлаж, хүндэлдэг байх ёстой. Би гэрийн ажил хийх дуртай. Эхнэрийнхээ хумсыг гамнаж аяга тавгаа өөрөө угаадаг. Бид хүүхэдгүй хоёулхнаа амьдарч байхдаа би аяга тавгаа угаадаг байсан бол одоо аяга таваг угаадаг хүнтэй болжээ. Гэхдээ л би гэрийн ажил хийх дуртай” гэжээ.

Максим Галкин и Алла Пугачева с детьми

Гэр бүлийнхээ тав тухыг бүрдүүлж, Максимын стилийг тодорхойлдог хүн нь Алла гэнэ. “Тэр их мэдрэмжтэй. Аллатай учраагүй бол би ингэж сайхан харагдахгүй байсан. Би их залхуу болохоор Аллатай хамт дэлгүүрээр явдаггүй. Тэр өөрөө л надад гайхалтай сайхан хувцаснууд сонгож авсан байдаг” гэж хөтлөгч залуу ярьсан байна.

Максим түүнчлэн хүүхдүүдийнхээ сонирхлын талаар ярьжээ. Охин Лиза нь гадаад хэл сурч, бүжиглэх дуртай гэнэ. Мөн усан сэлэлтээр анхныхаа амжилтыг үзүүлжээ. Тэгвэл хүү Гарри нь далай тэнгис, галт уулыг их сонирхдог гэнэ. Том болоод галт уул судалдаг хүн болно гэж ярьдаг аж. Максим хүүгийнхээ сонирхлын талаар “Гарри хоёр настай байхдаа галт уулын зураг хараад “энэ юу вэ” гэж асуусан. Түүнд галт уулын тухай ярьж өгснөөс хойш шимтэн сонирхож байгаа. Хүү маань галт уулын тухай франц хэл дээрх номыг уншиж дуусгасан. Бид түүнд францаар уншиж өгдөг болохоор энэ хэлийг сурсан” гэжээ.

Лиза и Гарри

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.106.133) 2018 оны 03 сарын 22

GOE YUMAA GOE GOE INGEJ AMID YABAH GOE OO SAIHAN GER BULD AZJARGAL HUSIE

0  |  0
(212.253.253.8) 2018 оны 03 сарын 20

зассс.хэнд хамаатай вэ

0  |  0
(112.72.11.121) 2018 оны 03 сарын 18

MONGO IIM L HUCHTEI

0  |  0
(202.179.11.10) 2018 оны 03 сарын 16

Бусдыг муулдаг Монголчууд хайчваа? 27 насны зөрүүтэй Монгол хос байсан бол сэтгэгдэл дотор нь бөөн бөөн доромжлол байна даа. Бид бусдыг муулахгүй, доромжлохгүй байж, харин магтаж, дэмжиж чаддаг л юм байна ш дээ.

0  |  0
(103.14.38.130) 2018 оны 03 сарын 16

tom gurnii od khunii amidral ch od yumaa...manaikhnii ene khunii uyeiinkhnii od duuchdiin amidral ikh uruvdultei bdag sh dee...argagui l tom guren yumaa

0  |  0
пп(203.91.119.102) 2018 оны 03 сарын 16

баян тансаг амьдралаас салахад хэцүү л дээ. Алла айхтар хүн

0  |  0
Sedo J(37.113.167.184) 2018 оны 03 сарын 16

Uneheer shn sanagdaj bn.uhaan l heregtei bdg ym bn.

0  |  0
Лили(202.9.41.202) 2018 оны 03 сарын 15

Алла сайхан харагдаж байна.

0  |  0
Top