Европт цагаачилж очсон араб хөвгүүд биеэ үнэлж мөнгө олдог гэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 16

Дэлхий нийтийг шимшрүүлсэн урхагт дайн самууны хөлд энгийн иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд хохирсоор байдаг нь эмгэнэлтэй. Тэгвэл ийм эмгэнэлийн хар сүүдэр одоо ч Европ тив үргэлжилсээр байна. Юу гэвэл, Афганистан, Пакистан, Ирак, Сири улсаас олон мянган иргэд баруун Европ руу цагаачилсан билээ. Ийм цагаачдын зарим нь Серби улсад дүрвэж ирсэн байдаг. Гэтэл Серби улсын Баруун Европ руу аялах салбар нь хаалттай тул энд ирсэн цагаачид хаашаа ч үгүй түгжигддэг жамтай аж. Мөн хууль бусаар хил нэвтэрсэн цагаачдад энэ улс маш өртөг өндөртэйд тооцогдож байна.

Одоогоор нийт 7700 орчим цагаачид Сербид амьдарч байгаа гэнэ. НҮБ-ийн хүүхдийн агентлаг нь эдгээр хүмүүсийг Европ руу шилжүүл гэж хэлсэн ч өнөөдрийг хүртэл бүрэн шилжүүлж чадаагүй ажээ. Энд цагаач хүүхдүүдийн хөдөлмөр мөлжих, хүчирхийлэл, биеэ үнэлэлт зэрэгт өртсөөр байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Ер нь энэ улсад ганцаараа амьдардаг цагаач хүүхдүүдийн биеийг үнэлүүлж байгаа тохиолдол тайланд анх удаа бичигдэж байгаа биш юм. Тэднийг хамгаалах их хэцүү.

Энэ талаар "ВВС” агентлаг өөрийн нийтлэлдээ "Саарал хөнжил нөмөрсөн, арав орчим цагаач хөвгүүдийн хувьд амьдрал хэцүү байна. Тэд Сербийн нийслэл Белградын төмөр замын ойролцоох хаягдсан агуулахад дулаацахын тулд түүдэг түлэн тойрон сууна. Өлсгөлөн ходоодтой, хүйтэнд даарч хөрөн, ядарч зүдэрдэг. Гэвч ийм байдалтай тэдэнд эрчүүдээс нэгэн санал ирдэг байна. Тэр нь биеэ үнэлэх. Зарим хүүхдэд энэ нь хэцүү санагддаг ч амьдрахын тулд юу ч байсан хийнэ гэж ярьж байсан" гэж бичжээ.

Жинхэнэ нэрээ хэлэхээс татгалзан өөрийгөө Навид гэж нэрлэх 16 настай Афганистаны цагаач хүүгийн хэлснээр, “Тэнд очсон нь их тэнэг зүйл болсон” гэжээ. “Тэд чамд хэр их мөнгө хэрэгтэй байна гэж асуудаг. Зарим эрчүүд нь 2000 орчим евро санал болгож, бэлгийн харилцаанд ордог” гэж хүү нэмж хэлсэн юм.  (Тэр мөнгө нь 2114 ам.доллартай тэнцэнэ) Харин Навидын найз 16 настай Али хэлэхдээ, “Мөнгө олохын тулд биеэ үнэлэх тийм ч буруутгах үйлдэл биш” гэсэн юм. Түүний эцэг Европт бөмбөг тэслэн амиа золиосолсон учир Афганистанаас гарсан байна. Түүний ээж, “Хэрвээ чи хотод ажиллах юм бол зодоон хийнэ. Сургуульд сурвал тэсрэх бөмбөг зүүн хүмүүс ална. Тийм болохоор бид явах ёстой” гэж хэлсэн учир нутгаасаа зугтсан талаараа хэлсэн байна.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top