Амиа хорлохыг завдсан аймшигт хэрэг гарчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 16

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хэрэг гарчээ.  Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нэгэн орон сууцны долоон давхраас 41 настай эмэгтэй  Ж амиа хорлохыг завдсан талаар цагдаагийн газар бүртгэгдсэн байна. Хэрэг энэ сарын 14-ний 21:50 минутын үед гарсан аж. Иргэдийн дуудлагын дагуу  цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж иргэн Ж-ийн амь насыг  аварчээ. Түүний амиа хорлох гэж оролдсон шалтгаан нь гэр бүлийн маргааны улмаас гэж ойрын  эх сурвалж мэдээлсэн юм.  Хэргийг Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ болчимгүй үйлдэл хийхгүй байхыг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.

Сүүлийн үед амиа хорлолт ихсэх хандлагатай байгааг ч албаныхан онцолж байгаа юм.

С:Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top