З.Энхболд: АНУ-БНАСАУ-ын дээд түвшний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ-ны Түр хамаарагч М.Микаллерийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд саяхан АНУ-д хийсэн айлчлал, түүгээр ярилцаж, тохиролцсон асуудлуудын талаар мэдээлж, айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Талууд хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон гадаадад буй Монгол Улсын хууль бусаар гарсан хөрөнгө, мөнгийг эргүүлэн авахад АНУ-ын дэмжлэгийг авах талаар санал солилцов.


Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдлыг хангах хамтарсан чармайлтад хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд АНУ болон БНАСАУ -тай найрсаг харилцаатай цөөхөн орнуудын нэгийн хувьд сүүлийн үед яригдаж буй тус улсууд хоорондын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах бүрэн боломжтой хэмээн  хэлэв.

Монгол Улс ийнхүү санал тавьж байгаад АНУ-ын тал талархал илэрхийлж, уг саналыг даруй Төрийн департмент болон Цагаан ордонд уламжлахаа мэдэгдэв.

Монгол Улс Ирак, Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд Америкийн талтай хамтран оролцсонд АНУ-ын Түр хамаарагч талархал илэрхийлээд, удахгүй тохиох манай Зэвсэгт хүчний баярын өдрийг тохиолдуулан баяр хүргэв.

 

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

МОНГОЛ ЯЛНА [ 202.179.26.158 ]      |     3-р сарын 17 -нд, 02:47 минутанд

ХОЁР ТОМУУДЫН ХООРОНД ХЭРЭЭ МЭДЭХГҮЙ ГҮЙХ САНААТАЙ.ӨӨРСДӨӨ ИТГЭЛ ДААДАГ Ч ЮМ ШИГ.

4567 [ 84.109.241.24 ]      |     3-р сарын 16 -нд, 17:34 минутанд

Өөрсдийгөө зохицуулж дийлэхгүй төр зүдэрч байгаа биз дэ. Гадагшаа сайхан харагдах гээд дэмийрэхээ болиоч.

Ud [ 69.140.139.201 ]      |     3-р сарын 16 -нд, 12:22 минутанд

Bitgii tiim teneg yum yari. Mongol yamar ch ashiggui

Зочин [ 27.123.212.133 ]      |     3-р сарын 16 -нд, 10:34 минутанд

Эхлээд улс орноо хөгжүүл.баасаа олигтой арчаад сурчих.дараа нь том том баа.элбэгдоржийн хувиа бодсон бүлт амлалтаас болж ард түмэн хичнээн зүдрэв?

Zochin [ 103.229.121.106 ]      |     3-р сарын 16 -нд, 10:23 минутанд

Ц. Элбэгдоржоос ажилаа сайн асууж хий. Ц. Элбэгдррж одоогийн ерөнхийлөгчийн хажууд али ч талаараа тасархай сайн Ерөнрийлөгч байжээ. Ерөнхийлөгчийн тамгын газар Ц. Элбэгдоржоос зөвлөгөө авч.байгаач нэрэлхээд яахав

O [ 84.75.212.226 ]      |     3-р сарын 16 -нд, 09:43 минутанд

Unhursun baasaa guitsehgui baij ted nariin yavdald sanaa tavih yasan zavtai hun be

Go to top of page