Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг Барилга, Хот Байгуулалтын Яамтай байгуулсан гэрээний дагуу Монголын Барилгын Үндэсний Ассоциаци салбарын мэргэжлийн ТББ-уудтай хамтран гүйцэтгэхээр болсон билээ.
Барилгын тухай хуулийн дагуу Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн суурь нөхцөл шаардлага болон журам шинэчлэгдэн батлагдаж цахим системд нэвтэрч эхлээд байна.
Иймд, Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн шинэ журам, эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөх, санал солилцох уулзалтанд салбарын ААН байгууллагуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ХЭЗЭЭ: 2018 оны 3-р сарын 20-ны өдрийн 9:30 цагт
ХААНА: МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд
Утас: 88082092, 8811-7309
Сэтгэгдэл ( 0 )