Эрх зүйн сургалт зохион байгуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 17

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн тасгаас эрх зүйн сургалт, сурталчилгаа, зөвлөгөө, мэдээллийн өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгийг ‘’Иргэдийн оролцоотой-Амьдрах орчноо сайжруулах жил’’-ийн хүрээнд болон 2018 оны эрх зүйн сургалт, сурталчилгааны нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан юм.

Тухайлбал дүүргийн  Тамгын газраас 28 хороог 4 бүсэд хуваан эрх зүйн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний дагуу өнөөдөр 1 дүгээр бүс буюу 1,2,3,4,7,21,27 дугаар хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагчид сургалтад хамрагдлаа.

Түүнчлэн Тамгын газрын Хууль зүйн тасгийн мэргэжилтнүүд  Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгцээ шаардлага, Зөрчлийн тухай хуулийн зохицуулалт, онцлог заалтуудыг танилцуулсан юм. Мөн тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх журмын талаар мэдээлэл хийж, эрх зүйн мэдээлэл өгөх гарын авлагыг тараасан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top