Гүүрэн гарцын ажилтай холбогдуулан Олимпийн гудамж дахь авто замыг 1.6 жилээр хаана

2018 оны 03 сарын 17

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух "Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц" барих ажлыг 2017 оны тавдугаар сарын 31-нд эхлүүлсэн билээ. Өчигдөр тус гүүрэн гарцыг барих төслийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаж мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Замын цагдаагийн уулзварын урд талд баригдаж буй энэхүү гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулж дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 1.6 жилийн хугацаатай Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг хаахаар болж байна.

Олимпийн гудамжаар цагт 2500-3000, өдөрт 16000-20000 мянган автомашин зорчдог. Тиймээс энэ гудамжны хөдөлгөөнийг хааснаар замын хөдөлгөөний ачаалал ихэснэ. 

Уг ажлын хүрээнд манай мэргэжлийн байгууллагууд 2-3 газар түр гүүрүүдийг барих ажлыг судалж, шийдвэрлэж байна. Энэ ажил нь Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгож, хөдөлгөөний ачааллыг бууруулах хамгийн тохиромжтой шийдэл болно.

Улаанбаатар хотыг түгжрэлгүй болгохын төлөө хийж байгаа томоохон ажлуудын эхлэл энэ юм. 

Мөн энэ жил Зүүн дөрвөн замын уулзвар дээр нүхэн, гүүрэн гарц хийж байна. Яармагийн гүүрний ажил мөн хийгдэж байгаа. Энэ жилдээ 3 гүүрний ажил хийгдэнэ.

Харин 2019-2020 онд 18-23 дөрвөн замын уулзваруудыг хоёр түвшний огтлолцолтой туннелийн системд шилжүүлнэ" хэмээлээ. 

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарцыг барьснаар төмөр зам, авто машинтай нэг түвшинд огтлолцдог хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний нэвтрэх чадвар сайжрах, тэр хэрээр замын ачаалал буурах чухал ач холбогдолтой. 

Гүүрэн гарц нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар хийгдэж буй юм. 2017-2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 

Түүнчлэн, Олимпийн гудамжийн замын хөдөлгөөнийг хааснаар зарим чиглэл, хөдөлгөөнд өөрчлөлт орно. Орсон өөрчлөлтүүдийг ойрын хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж иргэдэд мэдээлэл хүргэнэ. Home Plaza-аас Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өнгөртөл хаана. 13-р хорооллын дунд зам хаагдахгүй" гэлээ. 

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр, Зүүн хойд талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй, 2 эгнээ нийт 160у/м гүүр, 110у/м тулц ханатай, Нарны замын баруун талаас ирэх авто машин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400у/м гүүр, 237 у/м тулц ханатай, мөн төмөр зам дээгүүр явган хүний гүүр болон дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөрбетон гүүр барих юм. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам доллар болох бөгөөд гүүрийг 2017 – 2019 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бэлтгэл дутуу байна(66.181.191.180) 2018 оны 03 сарын 18

Одоо 4 дүгээр сарын 1-нээс хаана гэж байгаа хэрнээ хаана ямар гарц гаргахаа судалж байна гэж вугаа яриад байнаа? Хаачихаад судлаад суучих бололтой юм байна. Хэтэрхий мэргэжлийн бус байна. Энэ замаар явдаг олон хүний ажил амьдралыг сүйд хийхнэ байна!

0  |  0
зөв ажилла(66.181.191.180) 2018 оны 03 сарын 18

Зөв ажил. Гэхдээ бүтэн жил зургаан сар хаана гэдэг арай дэндүү байна. Бүх бэлтгэлээ бүрэн хангаад дунд нь тасалдал зогсолтгүйгээр 3 сард багтаан барих хэрэгтэй. Хаачихаад алга болцгоочихдог өмнөх зангаар ажиллаж лшт болохгүй. Өнөөдөр хамгийн их ачаалалтай замыг энэ урт хугацаагаар хааж ерөөс болохгүй.

0  |  0
Zochin(27.123.212.132) 2018 оны 03 сарын 17

Маш чухал гүүрэн замууд тавих гэж байгаад энэ төслийг санаачлан хийлгэж байгаа Төрийн албан тушаалтангуудад баяар хүргэх нь зөв байх .Энэ замын траст орж байгаа албан байгууллага хувь хүмүүс газраа сайн дураараа чөлөөлж өгсөн ч болохоор бүтээн байгуулалт хийгдэх нь иргэн би хувидаа маш их баяарлан дэмжиж байна. С. Эрдэнэ мэтийн нөхөдүүд саад хийх би дэ. Харин нь 2019 ондоо л ашиглалтанд оруулаарай амжилт.

0  |  0
Anha(202.9.40.244) 2018 оны 03 сарын 17

Ehleed Narantuulin uulzvaraa urgutguud saijruulah dahin 2 nuhen garts gargaj baij naad zamaa haahgui bol butehgui shuu

0  |  0
Дүнжингарав(202.179.24.186) 2018 оны 03 сарын 17

Гол нь газрын наймаачин 60 тэрбумын Сандуйгийн барилгыг нураах хэрэгтэй.

0  |  0
Zzzzzzxxxx(64.119.27.168) 2018 оны 03 сарын 17

Za mongolchuud barikh yum bol oroin 5 jildee butekhgui tiim uchir mungiig n batsaan uguud khyaatuuduur bariulakh n batalgaatai khayatatuud 1.5 jild barina mungu n bas khurne khangalttai

0  |  0
ZZZ(202.9.40.4) 2018 оны 03 сарын 17

GUUR GEECH MALAA

0  |  0
Top