“Mongolia Gold 2018” ОУ-ын хөрөнгө оруулалт, технологийн хурал, үзэсгэлэнд оролцож байна

2018 оны 03 сарын 17

Стандарт, хэмжил зүйн газар “Mongolia Gold 2018” олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал, үзэсгэлэнд оролцож байна.

Өнөөдрийн байдлаар алтны чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 542, хайгуулын 1100 орчим тусгай зөвшөөрлийн талбай үйл ажиллагаагаа явуулж байна. Жил ирэх тусам энэ тоо улам нэмэгдсээр байгаа билээ. Монгол Улсын Засгийн газар алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Алт-2 үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж, жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд алт олборлогч 10 гаруй компаниудад хөнгөлттэй зээлийг өгч эхэлсэн билээ. Мөн алтны салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

Алтны хайгуул, олборлолтын компаниуд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжуудыг идэвхитэй эрэлхийлж байна. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг дэмжих зорилгоор “Mongolia Gold 2017 оны 3-р сарын 17-нд анх удаагаа зохион байгуулсан бөгөөд тус хурлаар хамтын ажиллагааны санамж бичгүүд зурагдаж, засгийн газраас олгох хөнгөлттэй зээл, санхүүгийн бусад боломжуудын талаар хэлэлцэж, олон төслүүд дээр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэлүүд хийгдэж, туршлага солилцож үр дүнтэй арга хэмжээ болсон билээ.
  Энэ удаагийн “Mongolia Gold 2018” алтын салбарын 2 дахь удаагийн хөрөнгө оруулалт, технологийн чуулган, үзэсгэлэнгээр алтны олборлолт, ялангуяа үндсэн ордод техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны төслүүдэд олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлээс санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
 

Тус чуулганд засгийн газрын төлөөлөл, алтны олборлолт хайгуулын компаниуд, хөрөнгө оруулалтын корпорациуд, зөвлөх компаниуд, ханган нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцож байгаа юм. Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар нь алт олборлолт, нийлүүлэлтийн сүлжээнд гол оролцогч байгууллага бөгөөд алтны сорьцыг тогтоосноор алтыг худалдах, арилжих нөхцлийг бүрдүүлдэг юм.
Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраас дараах илтгэл мэдээллүүд тавигдах юм.

Тухайлбал:
-   “Алтны нийлүүлэлтийн сүлжээнд Үнэт металлын сорьцын хяналтын газрын оролцоо” СХЗГ-ын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат
-   “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ач холбогдол” СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр
Түүнчлэн Үнэт металл, сорьцын хяналтын газраас хэмжилзүй, стандартын сургалтыг хийх юм.

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
delhii eej(139.5.219.28) 2018 оны 03 сарын 18

UURHAIN BAYLAG HEZEE NEGEN TSAGT DUUSAJ EKOLOGIIN SUIRELD HUREH N HEND CH OILGOMJTOI DELHII CHIN BICHIL HUN

0  |  0
Top