Надежда Савченкогийн танхайрал Украиныг айлгав

Украины парламентын байранд зэвсэг авч орохыг хориглох хуулийн төсөл бэлтгэж байна. Шинэ хуулийн төслийн дагуу Дээд Радагийн байр руу зэвсэг авч орохыг болон өөр олон зүйлийг хориглох гэж байгаа талаар парламентын гишүүн Владимир Арешонков “112 Украина”-д ярьжээ. Тэрбээр Радагийн гишүүд энэхүү санаачилгад нэгдээсэй гэж хүсч байгаа аж. Гишүүд парламентын байр руу ямар нэгэн тэсэрч дэлбэрэх бодис авч орж байна гэж Владимир Арешонков хэлжээ.

Түүнчлэн Укрианы Ерөнхий прокурор Юрий Луценко ардын депутат Надежда Савченког Дээд Радагийн байранд террорист ажиллагаа хийхээр төлөвлөж байсан гэж буруутгажээ. ОХУ-д хоригдож байсан Надежда Савченко өнгөрсөн жил Радагийн байранд зэвсэгтэй ирж байсан аж. Үүний дараа Украины парламент түүнээс эмээх болжээ.

Оросын телевизийн хоёр сурвалжлагчийн аминд хүрч, зураглаачийг нь хөнөөхийг завдсан гэж буруутгагдсан Украины нисгэгч Надежда Савченкод ОХУ 23 жилийн ял төлөвлөж байсан билээ. Тэрбээр хоригдож байх хугацаандаа өөрийгөө буруугүй гэж өлсгөлөн зарлаж, Ерөнхийлөгч Путинд захидал бичих зэргээр тэмцэж байсан юм. Надежда Савченко суллагдсаныхаа дараа Радагийн гишүүн болж, 2016 онд Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөд бэлэн байгаагаа хэлж байсан билээ.

Савченко зэвсэг барьж танхайрахаас гадна ажлын байран дээрээ зохимжгүй хувцаслаж, биеэ тун зохисгүй авч явдаг нэгэн. Түүний танхай бүдүүлэг зан нь хэрээс хэтэрч байгаад бусад гишүүд нь гомдол мэдүүлдэг билээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Hasan [ 202.9.42.235 ]      |     3-р сарын 18 -нд, 14:52 минутанд

Хамгийн тэнэг оросууд нь тэнд бий ереесее тэнд оргодол хоригдол урвагч зайгуул оросын хамгийн хог новшууд цугласан л газар

[ 103.212.119.28 ]      |     3-р сарын 18 -нд, 01:17 минутанд

украйн гэж бас манайхархуу тэнэг улс юм олны танил болсонг нь эсхүл хамгийн тэнэгийгээ уих даа оруулдаг

Go to top of page