Эхний тойрогтоо манай бүсгүйчүүд Хядадын багт ялагдлаа

2018 оны 03 сарын 17

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн Дэлхийн цомын тэмцээн өнөөдөр Японы Такасаки хотод эхэллээ.

Дэлхийн цомын нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа 2007, 2008, 2009, 2010, 2011, 2013 оны Дэлхийн цомын аварга БНХАУ-ын шигшээ багтай хийснийг МЧБХ-оос мэдээллээ.

Манай баг хэзээнээс хэцүү өрсөлдөгч байсаар ирсэн Нанхиадын эмэгтэй бөхчүүдэд 1:9-өөр ялагдсан байна.

Манайхнаас цорын ганц ялалтыг “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяа Оюан Жинлинг 8:7-гоор ялж авчээ. “Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин П.Орхон өрсөлдөгчтэйгээ барилдаагүй аж.

Бүсгүйчүүд маань 12:45 цагаас Беларусьтай, 17:00 цагаас Румынтай тус тус барилдана. Энэхүү хоёр барилдаанаас хэсгээсээ хоёрдугаар байраар гарах үгүйгээ шийдэх юм.

НЭГДҮГЭЭР ТОЙРОГ

Монгол - БНХАУ 1:9

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Сун Янан 0:10
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Оюан Жинлинг 8:7
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жан Ки 5:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Пей Шинру 1:9
59 кг: Баатаржавын Шоовдор - Рон Ниннинг 3:3
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Луо Ксяохуан барилдаагүй
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Тан Чуинг 4:6
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Зао Фенг 5:16
72 кг: Очирбатын Насанбурмаа - Хан Юи 4:14
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Зоу Киан 0:14

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O(66.181.160.106) 2018 оны 03 сарын 18

Hytad bvr gaarchbga ym bishvv ydaj manai hvvhnvvd shal archihch gej dee beltgelee sain hiigeegvin gai yundaa ineegeed bga ym ta naraas ilvv barilddag hvn bh l blgvi dee odoo zvgeer l zailtsgaa

0  |  0
зочин(66.181.160.121) 2018 оны 03 сарын 18

Ялагдчихаад ярзайтлаа инээгээд байдаг хаашаа янзын тэнэгүүд вэ.

0  |  0
Mn(139.5.218.233) 2018 оны 03 сарын 17

Shalnii alchuur boljee

0  |  0
Tt(139.5.218.233) 2018 оны 03 сарын 17

Beltgel hiij bgaa muu

0  |  0
tt(59.153.87.37) 2018 оны 03 сарын 17

hereg algaa

0  |  0
иргэн(150.129.142.47) 2018 оны 03 сарын 17

алуулсан бна шд арай ч дээ

0  |  0
Top