Трамп Ким Жон Унтай уулзах хүсэлтээ дахин илэрхийлжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн талаар Цагаан ордоноос мэдээлжээ. Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Кимийг пуужингийн болон цөмийн туршилтаа зогсоох хүртэл нь хатуу шахалт үзүүлсэн хэвээр байхаар тохиролцжээ. Гэсэн ч Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай ирэх тавдугаар сард багтааж уулзах хүсэлтэй байгаа аж.

Ким Жон Ун Трамптай уулзах хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын төлөөлөгчдөөр дамжуулан мэдэгдсэн ч хоёр улсын Төрийн тэргүүний уулзалт хэзээ, хаана болох нь товлогдоогүй хэвээр байна.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 107.170.233.232 ]      |     3-р сарын 18 -нд, 02:53 минутанд

mundag batsaan shu.amerikiin ernhiilogchid uned orj guilgaal.busad ulsuudiin eronhiilogch nar tramptai uulzah gej guidag bhdaa

Арллд [ 202.9.40.166 ] 3-р сарын 18 -нд, 08:31 минутанд

Мундаг2.

Go to top of page