Насанд хүрсэн хойноо хүүхдийн дүр бүтээсэн жүжигчид

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 17

  Зарим киног үзээд та өсвөр насны хүүг арай л овортой юм гэж харж байсан байх. Тэгвэл найруулагч нар тус дүрд 20 аль хэдийн гарсан жүжигчдийг сонгосон болоод тэр. Гэхдээ тэд дүрээ гайхалтай бүтээж, үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ.

Том Веллинг. “Smallville” кинонд

Том Веллинг сургуулийн сурагчийн дүр бүтээхдээ 25 настай, 190 см өндөртэй байжээ. Харин кинонд тэрбээр 15 настай хүү.

Ширли Хендерсон. “Харри Поттер ба нууцлаг өрөө”

13 настай охины дүрд тухайн үед 37 настай байсан Ширли Хендерсон тоглосон нь гайхмаар.

Леонардо Ди Каприо. “Чадвал намайг барь”

Лео энэ кинонд гайхалтай тоглосон гэж шүүмжлэгчид үздэг. 16 настай хүүгийн дүрийг бүтээхдээ Лео 28 настай байв.

Павел Прилучный: “Хаалттай сургууль”

Оросын жүжигчин Павел Прилучныйг хүмүүс нас нь тодорхойгүй жүжигчин гэдэг. Түүнд ямар ч дүр тохирдог. Дээрх кинонд л гэхэд Павел 24-тэй байхдаа 16 настай хүүхдийн дүр бүтээж байжээ.

Борис Корчевников. “Цэргийн сургууль”

Телевизийн хөтлөгч Борис Корчевников Суворовын сургуулийн 14 настай сонсогчийн дүрд тоглохдоо 24-тэй байжээ. Синициний дүр нь түүнд маш их амжилтыг авчирсан билээ.

Тоби Магуайр. “Хүн аалз”

Өсвөр насны хүүгийн дүрд гайхалтай тоглосон бас нэгэн жүжигчин бол Тоби. 29 настай Тоби 17-той хүүгийн дүрд тоглосон.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album(59.153.114.111) 2018 оны 03 сарын 17

212.253.243.79 хаха аймар нервтэй тэ... Гэхдээ нээх хүүхэд гэж хардаггүй ч гэсэн үйл явдалд нэг их хамаатай байдаггүй шд.

0  |  0
Зочин(212.253.243.79) 2018 оны 03 сарын 17

Киноныхоо наснаас шал хөгшин байхад юү боддог байнаа найруулагчид нь .яаж ч харсан ердөө хүүхэд шиг харагдахгүй л байна ш дээ

0  |  0
Top