Насанд хүрээгүй охиныг Facebook-ээр танилцан хүчирхийлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 18

Энэтхэгийн Куттакад гарсан нэгэн хэрэг интернэт орчны аюул заналтай байдлын жишээ болж байна. Өөрөөр хэлбэл, интернэт орчин нь гэмт хэрэг гарах, охид эмэгтэйчүүд гэмт хэргийн золиос болох нөхцлийг бий болгож байгааг баталсан жигшүүрт хэрэг гарчээ. Олон нийтийн сүлжээ болох Фэйсбүүкээс болж тус хэрэг гарсан байна. Тодруулбал, насанд хүрээгүй охин уг сүлжээгээр нэгэн залуутай танилцсан боловч бэлгийн хүчирхийллийн золиос болжээ.

Хохирогч зургаан сарын турш фэйсбүүкээр нэгэн залуутай харилцаж байсан аж. Ингээд тэд уулзахаар болж, охиныг Жаипу гэх хотоос Куттакад ирэхийг урьжээ. Охин олон сарын турш онлайнаар харилцсан туршлагадаа итгэж, очиж уулзахаар гэрээсээ явсан байна.

Сэжигтэн Бадамбадид байшин түрээслэн охиныг хүлээн авсан байжээ. Ингээд гурван өдөр тэнд байж, энэ хугацаандаа охиныг явуулахгүй хүчирхийлж байжээ. Үүний дараа залуу охиныг орхин явсан боловч тус хотын цагдаа нар тун удалгүй сэжигтэн залууг баривчилж чадсан гэнэ. “Насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” хэргээр залууд шүүхээс ял оноожээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.59) 2018 оны 03 сарын 18

Охин ч бай хүүхэд ч байсан өөрсдөдөө болгоомжтой байцгаа. Өөрийн буруугаас хохирогч болчихоод дараа нь буруугаа бусад руу чихээд хэрэггүй

0  |  0
Top