ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 18

 

Өнөөдөр аргын тооллын 2018 оны гуравдугаар сарын 18. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын дунд хөхөгчин туулай сарын шинийн нэгэн. Адъяа гараг.  Могойг хүлэгч одтой, нэг цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага
: Тийн мэдэхүй  
                          Суудал: 
Уул

Өдрийн наран 7 цаг 01 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр хаашаа ч явсан үргэлж зохион байгуулалттай бай. Өглөөгүүр орон дотроо тухтай гэгч нь унтаж, алжаалаа сайн тайлаад ав. Таны төлөвлөгөөнд юу ч гэж тусгагдсан бай өнөө өглөө онцын зүйл тохиолдохгүй. Сайн амарсан та энэ өдөр од эрхэсийн нөлөөгөөр эрч хүчтэй гэрэлтэн гялалзах болно. Таалагддаг хүмүүстэйгээ хамт өдрийн хоолонд ор. Та сайхан ярилцлага, халуун дулаан уур амьсгалаас гайхалтай санаа олох болно. Орой ч сайхан зүйлс тохиолдож, хайрт тань нүүрэндээ мишээл тодруулан таныг угтах болно.


ҮХЭР (4/20-5/20)

Өндөр ачаалалтай дасгал таны жирийн байдалд тохирохгүй учир өдөр бүр цэцэрлэгт хүрээлэнд ч юм уу айл хөршийнхөө эргэн тойронд явган алхалт хийхийг бодож үзээрэй. Энэ арга хэмжээ бие махбодид тань нилээн сайн үйлчлэх болно. Мөн гэр бүлийнхэнтэйгээ хамт цэнгэлдэх хүрээлэнгээр зугаалах нь хамгийн зөв сонголт бөгөөд өөрийн сэтгэл хөдлөлөө хүссэнээрээ илэрхийлж, стрессээ тайлаарай. Хайртай хүнтэйгээ ямар нэг санхүүгийн асуудлаар маргахгүй байсан нь дээр. Энэ өдрийг бусадтай эв найртай өнгөрөөхийг хичээ. Театрт очин кино үзэх юмуу эсвэл оройг таатай өнгөрүүлэх ямар нэг газар оч.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мөнгөний асуудал таныг зовоож, илүү их ажиллахад хүргэх хэдий ч үүний хажуугаар өөрийгөө амраах хэрэгтэйг сана. Өнөөдөр таны харилцаанд асуудал үүсэхээс гадна маш их ажилтай завгүй өдөр байх бололтой. Гэхдээ заримдаа айдастайгаа шууд нүүр тулах нь хамгийн зөв арга байдаг. Бизнесийн асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэ. Хэрвээ ингэж чадвал энэ нь танд урт хугацааны турш ашиг өгөх болно. Таны асуудлуудад айдас хүйдэс бол ердөө л өчүүхэн зүйл бөгөөд үүнийг даван туулвал аз амжилт таныг хүлээж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Од эрхэс таны замд ариун хайрыг түгээн тараах болно. Хэрэв та аль хэдийн хэн нэгэн хүнд хайртай болсон бол энэ харилцаа тань цаашдаа амжилттай үргэлжлэх болно. Ганц бие мэлхийнүүдийн хувьд дурлал тантай учрахаар хаалгыг тань тогшино. Заяаны хайр таны зам дээр цэцэг барин инээмсэглэн зогсож байгаа тул та боломж бүрийг алдалгүй ашигла. Гэхдээ мэдээж эрсдэлийг тооцоолон бодох ухаанаа алдаж болохгүй. Өнөөдөр хүндэтгэл хайр таныг ивээсэн чухал өдөр гэдгийг ухаарч өөрийн төрөлхийн сэтгэл татам увдисаа ашигла.


АРСЛАН (7/23-8/22)   

Та хэдийгээр нөхцөл байдлыг үнэлж чаддаг ч шийдвэр гаргахдаа цаг алддаг бололтой. Хүн болгоны сэтгэлд нийцүүлэх гэж оролдох хэрэггүй. Тийм ч их ач холбогдолгүй зүйлд тэр дор нь хариу өг. Өнөөдөр өөртөө анхаарал тавьж аль болох тайван байх хэрэгтэй. Аялах төлөвлөгөө бүтэх тийшээ хандах бөгөөд таны санхүүгийн асуудал асуудал болно. Сэтгэлээр уналгүй итгэлтэй ажиллаж чадвал та мөнгөө олж чадна.


ОХИН (8/23-9/22)

Эрүүл мэнддээ анхаарал тавьж сайн унтаж амар. Даарч хөрөхгүйг хичээ. Онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар. Амралтын өдөр тохиолдож буй үйл явдлууд нь үзэл бодлыг тань өөрчлөх бололтой. Гэр бүлийн гишүүдийн хэн нэгний гэнэтийн үйлдлээс шалтгаалан хувийн амьдралд тань томоохон зөрчил үүснэ. Гэнэтийн таагүй мэдээ авах болон тусгүй үйл явдал тохиолдож болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ах дүү, хамаатан садангуудтайгаа уулзана. Хайр дурлалын амьдралд тань шинэлэг зүйл нэмэгдэх болно. Өнөөдөр үс, гоо сайхандаа анхаар. Шүдээ эмчлүүлж, гоо сайхны үйлчилгээ хийлгэж, арьсаа цэвэрлэж болно. Үсээ арчлах талаар санаа тавьж, нэн ялангуяа хэрэв та үсээ буддаг бол тохирох шампунь, тэжээлийн тос сонгож болно. Өнөөдөр та гаднаасаа гэрэлтэж чадна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Амьдралын нөхцөл байдал сайхан амрах боломжийг танд олгохгүй. Бухимдах хэрэггүй. Гэр бүлийн үүргээ бүү умарт. Дотныхонтойгоо харьцахдаа ердийн эелдэг байдлаа хадгал. Хүнд асуудалд орсон, тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй харьцахдаа тэдний байр байдал ямар байгааг дүгнэн, нинжин сэтгэлээр хандаарай. Буяны арга хэмжээнд гэр бүлээрээ оролцож, сүмд очих нь энэ өдөр сайхан тайвшрал авчрах төгс зам байна.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр од эрхэс танд найз нөхөд, хайр дурлал, үр хүүхдийн холбоог гэрэлтүүлж, аз жаргалыг бэлэглэнэ. Та хүндэлмээр нэгэн учир энэхүү боломжийг хэзээд авч чадна. Та өгөөмөр нэгэн бол үүнийг хүртэх гавъяатай билээ. Энэ өдөр хайр дурлалын холбоос харагдаж байгаа тул Зам дээрх учралыг бүү анзаарахгүй өнгөрөө. Таны найз нөхөд өөрийг чинь сайн ойлгоно. Тэд өнөөдөр сайхан мэдээ дуулгана.


МАТАР (12/22-1/19)

Сонирхолтой, хөгжилтэй, нийгмийн гээд олон төрлийн үйл ажиллагааны урилга хүлээж авна. Эрч хүч, адал явдлаар дүүрэн байх ба аялал зугаалганд идэвхтэй байна. Гадуур гарахдаа жолоо барих гэж байгаа бол үргэлж анхааралтай бай. Тэвчээргүй зангаасаа болж тэнэг байдал гаргаж болзошгүй. Гэнэтийн шинэ танилаас болгоомжил. Од эрхэс өнөөдөр зарим нэг таагүй учралыг танд бэлдсэн байвал та түүнээс өөрөө зугтаж чадна.


ХУМХ (1/20-2/18)

Бага зэрэг мөнгө үрэгдэх бололтой. Илүү ихийг зарлагадахгүйн тулд яах хэрэгтэйг сайн бод, заавал гарц олдоно. Өөртөө итгэлтэй бай. Өөртөө сонирхолтой байх, урьд нь хийхийг хүсдэг ямар нэгэн зүйлээ туршиж үзэх болно. Энэ нь цаашдын амжилтын ямар нэгэн байдлаар угтах ул суурьтай зүйл байвал тун сайн болно. Цаашид хөрөнгө санхүүгээ юунд зориулахаа сайн төлөвлөх хэрэгтэй. Хамтарч ажиллах тохиромжтой ч өнөөдөр бол ганцаар шийдвэр гаргах нь ухаалаг алхам болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хаа нэгтээ амралтаа өнгөрүүлэхээр явах нь таны сэтгэлийг сэргээнэ. Энэ ордныхонтой холбоотой хосууд зарим нэг асуудлаа шийдвэрлэж бие биеийнхээ талаар илүү ихийг мэдэж, цагийг зугаатай өнгөрүүлж чадна. Та хоёр хэр удаан хамт байсан нь чухал биш, та хоёрт нэг нэгийнхээ талаар мэдэхгүй олон зүйл одоо хүртэл байж л байгаа. Өнөөдөр олон хүнтэй танилцах нь таны үзэл бодол өөрчлөгдөж хөгжихөд нэмэр болно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top