Халуун эх орончдодоо баярын мэнд хүргэе

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 18

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна. Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэж ирсэн үе үеийн халуун эх орончдын үргэлжлэл болж, эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болж яваа эр хүн танд баярын мэнд хүргэе.

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн

Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн

Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн

Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн

Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай


Монгол эр хүн

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.31.224) 2018 оны 03 сарын 18

”Талцдаггүй монголын төлөө тэмцсэн” гэдэг байх аа. Нэмэрт нь хэлэхэд эх оронч гэх ойлголт одоо хэрэгцээгээ барсан шүү. Бүгдээрээ сайхан баярлаарай.

0  |  0
Зочин(202.21.106.115) 2018 оны 03 сарын 18

Хараад байхад Орос улсад элэгтэй хүмүүс эх орончид байдаг юм бна лээ. Баруунд элэгтэй нь мөнгөний төлөө юугаа ч өгөхөд ,бүр үр хүүхэд , эх орон гэр бүлээ ч өгөхөд бэлэн урвагчууд. Хятадад элэгтэй нь Монгол улсын тусгаар тогтнолд хорсож явдаг эрлз , хрлз ууд байдаг юм бна лээ.

0  |  0
зочин(202.179.24.176) 2018 оны 03 сарын 18

Өнөөдөр Эх орон газар шорооныхоо төлөө Амь бие хайргүй тэмцэж Өвгөд буурлууд , одоо Эх орныхоо Энхий манаанд зогсож Эр цэргүүдийн Баяр, Түүнээс Эх орон газар шороогоо Гадныхантай хувааж идэж, Баяжиж хөлжиж буй Улс төр Бизнесийн бүлэглэлийнхэнд огт хамаарахгүй Баяр, Өнөөдөр бол зөвхөн Халуун Эх орончидын Баяр

0  |  0
Сугар(202.9.42.193) 2018 оны 03 сарын 18

Зарим нь Эх орноо хамгаалаад төриин түшээд нь зарж наймаалцаад байдаг юу л болоод байна даа

0  |  0
Top