ТОЙМ: Улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хэргийн үзүүр хөвөрсөн нь...

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 18

 Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Ялангуяа улстөр эдийн засгийн бүлэглэлийнхний холбогдсон эрүүгийн гэмт хэргүүдийн дуулиан өндрөө авч, олон нийтийн анхаарлын төвд орж эхлэв.

Даваа: Ш.Батхүүг баривчлав

Ш.Батхүү зурган илэрцүүд

АТГ-аас Ш.Батхүүг энэ сарын 12-ны өдөр баривчлан, цагдан хорих 461 дүгээр ангид хорив. Түүнийг Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан түүний зээлийн асуудал ””Эрдэнэт””-ийг 51 сая ам.долларын өрөнд оруулсан. Стандарт банкнаас зээл авахдаа тухайн үеийн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, ””Эрдэнэт”” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, УБТЗ нийгэмлэгийн дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг дуурайлгасан эсэх, авсан зээлээ юунд зарцуулсан талаар АТГ-аас шалгаж байсан бөгөөд цагдан хорих шаардлагатай гэж үзжээ.

Мягмар: ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг баривчлав

https://cdn.news.mn/shared/Niigem/ACoJBegtph29196486_251715915369523_42441496724504576_o.jpg

Дээрх хэрэгт холбогдуулан мягмар гаригт буюу гуравдугаар сарын 13-нд ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаярыг  ЭЦГ-аас баривчлан хорьсон талаар эх сурвалжууд мэдээллээ.

С.Анхбаярын хувийн компани гэх “Хан хув”, “Хаан хув” гэх нэрс дуулддаг бөгөөд “Хан хув”-ын тухайд  Үндэсний аудитын газрын тайланд “Улаанбаатар хотын “Өмнөд” дэд станцад гарсан ослын мөрөөр уг дэд станцыг шинэчлэх ажлын нэг багцыг гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан. Үүнд “Хан хув” ХХК 2008 оны тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 8-ны хооронд ажлыг гүйцэтгэх гэрээтэй байсан боловч тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй, захиалагч урьдчилгаа төлбөрийг олгоогүй, нийлүүлэгч санхүүгийн чадваргүй зэргээс шалтгаалан хугацаанд нь хийгээгүй байна” хэмээн дурдсан байдаг.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын хэлтсийн 2014 оны арваннэгдүгээр сарын тайланд “Хан хув” ХХК нь ОХУ-аас 67 тонн аммонийн нитрат оруулж ирсэн тухай мэдээлсэн нь бий. Түүнчлэн зочид буудал болон бусад өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гэх тус компанийг шалгах шаардлагатай хэмээн хуулийнхан үзсэн байна.

Г.Алтанг баривчилсан уу?

Г.Алтан зурган илэрцүүд

“Алтжин групп”-ийн захирал Г.Алтан гуравдугаар сарын 13-нд бусдын бичиг баримтыг ашиглан Алтанбулагийн хилээр нэвтрэх гэж байхад нь саатуулсан талаар мэдээллийн эх сурвалжууд түгээж эхэллээ. 

Эх сурвалжид өгүүлж буйгаар "Одоогоос нэг жил гаруйн өмнөөс “Хадгаламж” банкийг Төрийн банкинд нэгтгэж байгуулахад Г.Алтангийн хөрөнгө хамт очсон учраас  удахгүй хувьчлал явагдахад Г.Алтан давуу эрхтэй оролцоно гэсэн үг. Мөн дээрээс нь МАН түүнд зээлж авсан сая ам.доллар, хүү нь болох 1.392 мянган ам.доллар, нийлээд 2.392 мянган ам.долларын өртэй. Хаагуур нь ч бодсон Г.Алтан захирал Төрийн банкинд эзэн суух нь тодорхой гэдгийг эх сурвалж хэлж байна” гэх мэтээр бичиж эхлэв.

Мөн Төрийн банкны ерөнхийлөгч Д.Баярсайхан саяхан хэвлэлд өгсөн дэлгэрэнгүй ярилцлагадаа “Иргэн Э.Сүрэн болон “Жаст групп” ХХК үгсэн хуйвалдаж дээр дурдсан байдлаар хуурамч баталгаа, батлан даалт үйлдэж Төрийн банкнаас их хэмжээний мөнгө гаргуулах шүүхийн шийдвэрийг гаргуулж шийдвэрийг биелүүлэх замаар хийгдсэн луйврын ажиллагаа гэж хэлж болно. Энэ хэргийн ард Жастын Ш.Батхүү, Алтжингийн Готовын Алтан нар байгаа нь тодорхой. Эдгээр нөхдийн хууль бус үйлдлийн хамтрагч нь шүүх битгий байгаасай гэж бодож сууна...Ш.Батхүү, Г.Алтан нар “Төрийн банк” ХХК-иас уг төлбөрийг гаргуулах гэж тус банкны эсрэг нэгдмэл сонирхолтойгоор улайран нь зүтгэж байгаа гэж би харж байна л даа. Жишээ нь, саяхан банкны зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг Шинээр илрэх нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан гэж хэлсэн дээ. Тэр хүсэлтийг хэлэлцэх явцад хариуцагч “Жаст групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа этгээдийн итгэмжлэлийн хугацаа дууссан тул шүүх хуралдаанд оролцож болохгүй нөхцөл байдал хуралдааны явцад илэрмэгц нэхэмжлэгч Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр тухайн хурал дээр шууд хүсэлт гаргаж шүүх хүлээж авч байх жишээтэй. Ер нь нэхэмжлэгч хариуцагч талууд шүүх дээр эсрэг талууд байдаг шүү дээ” хэмээн ярьжээ. Тэгэхээр Г.Алтан энэ хэргээс үүдэж, хуулийн байгууллагад шалгагдаж байгааг үгүйсгэх аргагүй юм.

Элчин сайд М.Энхсайханыг шалгасан уу?

Тавантолгой руу чулуу шидэх нь өрсөлдөгчдөд өгөөш бо
М.Энхсайхан зурган илэрцүүд

Монгол Улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин сайд М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлсэн гэх мэдээлэл мөн энэ долоо хоногт олон нийтийн сүлжээнд тархсан юм.. Элчин сайд М.Энхсайхан нь 2014-2016 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын  төсөл дээр ажиллаж байсан. Уг төслийг боловсруулахдаа Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж АТГ шалгаж байгаа хэмээн эх сурвалж мэдээллээ.

Тавантолгойн төслийн тендерийг Н.Алтанхуягийн Засгийн газар зарлаж, Ч.Сайханбилэгийн үед ялагчийг тодруулсан байдаг байна. Ялагчаар Монголын “Энержи ресурс”, Хятадын “Шинхуа”, Японы Сүмитома нар шалгарсан бөгөөд гэрээг үзэглэхийн даваан дээр буцсан билээ. Гэрээг үзэглэхээр хөрөнгө оруулагчид ирсэн өдөр нь тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн төслийг УИХ-д оруулж ирвэл Засгийн газрыг нь огцруулна гэж Ч.Сайханбилэгийг сүрдүүлж байснаас хойш энэ төсөл хэзээ хэрэгжих нь тодорхойгүй хугацаагаар  хойшилсон түүхийг хүмүүс мартаагүй биз ээ. Ийнхүү  хэлэлцээ төдийгөөр өнгөрсөн Тавантолгойн гэрээний асуудлаар М.Энхсайханыг шалгаж эхэлсэн нь дээрээс өгсөн даадгавар байв уу, аль эсвэл үнэхээр хууль зөрчсөн зүйл байсан уу гэдэг нь анхаарал татаад байгаа юм.

С.Баярыг байцаав

С.Баяр зурган илэрцүүд

Ерөнхий сайд асан Санжийн Баярыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэллээ. Түүнийг АТГ–аас дуудан нэлээд олон цаг үргэлжилсэн байцаалт авсан талаар эх сурвалж мэдээлсэн.

АТГ–ын Мөрдөн шалгах хэлтсээс "Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг түдгэлзүүлсэн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг энэ сарын 5-нд мэдэгдсэн. Тодруулбал, "Оюу толгой" ХХК нь Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, Монгол Улсаас цахилгаан эрчим хүч авах үүргээ биелүүлээгүй бөгөөд одоог хүртэл БНХАУ–аас цахилгаан эрчим хүч импортоор авч хэрэглэж байгаа гэдгийг АТГ–аас мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяраас "Жаст" болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотойгоор байцаалт авчээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан гэдгийгч цөөнгүй эх сурвалж мэдээллээд байгаа юм .

 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.10) 2018 оны 03 сарын 27

атг энхболдын хулийн ххк болсон уяач энхболд баяр элбэгээг шоронд хийчхээд хуцаж баймаар байна

0  |  0
АТГ МӨНГӨӨР ЯВДАГ(64.119.18.10) 2018 оны 03 сарын 27

АТГ ШУДАРГА БАЙСАН БОЛ ШУУД ЭНЭ ХУЛГААЧИДИЙГ ШОРОНД ХИЙСЭН БАЙГАА ЛУЙВАР МӨНГӨӨР ЯВДАГ НЬ ИЛТ БАЙДАГ ИЧ БАЯР ЭЛБЭГДОРЖ ЭНХБОЛД ЛУЙВАРЧИДАА ШОРОНД ХИЙЧИХЭЭД АТГ ГЭДЭГ НЭРЭЭ ЦЭВЭРЛЭЭЧ ЛАЛАРУУД

0  |  0
яүёхши(112.72.15.194) 2018 оны 03 сарын 19

Цэвээн гэж нөхөр бий дээ

0  |  0
Zochin(66.181.161.114) 2018 оны 03 сарын 19

ANU-d baigaa 7 tugldurshliig ni huraaj awaad Mongol ulsiin hugjild nemerleh heregtei.

0  |  0
irgen(103.57.93.208) 2018 оны 03 сарын 19

hvzvvgvi hulgaichiig hezee barih gej bn

0  |  0
Shalgaachee(203.91.118.42) 2018 оны 03 сарын 18

Bayarbaatariig shalgaachee bas l hulgaich

0  |  0
Монгол Иргэн(66.181.176.192) 2018 оны 03 сарын 18

Санжийн БАЯРЫН ”БУЗАР ҮЙЛДЛИЙН ОЛОНЛОГ” -ийг төгсгөж чадах хууль эрх зүй байхгүй бол.... ??? ??? ???

0  |  0
Зочин (59.153.115.212) 2018 оны 03 сарын 18

Алтан авгай хил гарч хууль хяналтынханаас зугтах гээд байгаа нь Жаст Батхүүг баривчилсанаас үүдсэн байна

0  |  0
Зочин (59.153.115.212) 2018 оны 03 сарын 18

Эд нар чинь бүгд хоорондоо холбоотой үгсэн хуйвалдсан гэмт хэргийг үйлдсэн хүмүүс байна.М.Энхсайхан яахаараа Таван толгойн гэрээг гэнтхэн хариуцах болсон нь тодорхойгүй байсан юм шүү.М.Энхсайхны гэнэтхэн уул уурхай руу орох болсон нь анхаарал татаж байсан шүү

0  |  0
иргэн(202.9.42.48) 2018 оны 03 сарын 18

Тогтолцоо, сүлжээ эд нарыг хамгаалж байгаа. Итгэх боломжгүй

0  |  0
зочин(202.179.24.176) 2018 оны 03 сарын 18

Хууль, Шүүх, Прокурорын шатанд Удирдлагуудын сольж Шинэжлэл хийгээгүй цагт Эд нарын Хэрэг тэгсхийж байгаад л замхарана дөө,

0  |  0
Top