Монгол эрчүүдийн тухай сонирхолтой тоон баримт

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 18

Жил бүрийн гуравдугаар сарын 18-нд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эрэгтэйчүүдийн талаарх зарим сонирхолтой тоон мэдээллийг гаргасан байна. 

 
Манай улсын хүн амын 1,562.4 мянга нь эрэгтэйчүүд. Тэд дунджаар 66 насалдаг байна. Эрэгтэйчүүдийн 15 хувь нь дээд боловсролтой бөгөөд сард дунджаар 1,148.7 мянган төгрөгийн орлоготой. Түүнчлэн 50-59 насны эрэгтэйчүүдийн дийлэнх нь цэргийн алба хаажээ. Мөн Монгол эрчүүдийн 65 хувь нь хотод амьдардаг бол 35 хувь нь хөдөө амьдардаг аж. Өдгөө 652,7 мянган эрэгтэй ажил хөдөлмөр хийж байгаа гэсэн дүн мэдээ байна. Түүнчлэн  эрэгтэйчүүдийн 46 хувь нь л сонгуульд оролцдог гэсэн сонирхолтой дүн гарсан байна. Өнөөдөр Монгол Улсын нийт эрэгтэйчүүдийн 1,3 хувь нь өрх толгойлж амьдарч байгаа аж.

С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.194.38) 2018 оны 03 сарын 18

15% дээд боловсролтой гэдэг арай багадсан тоо байх шүү

0  |  0
зочин(202.179.24.176) 2018 оны 03 сарын 18

Юун дундажаар 66 наслах энэ тэр вэ, сүүлийн үед Аваар осол, өвчин эмгэгээсээ болж цаг бусаар Монгол эрчүүд маань хорогдох Насжилт нь улам л богиносож байгаа ш дээ, Тэдэнд Улсаас анхаарал тавих талд дээр маш байгаа ш дээ,

0  |  0
Top