Хоёр улсын удирдагч нарын уулзалт Шведэд болох уу

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 19

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах санал тавьсан талаар Цагаан ордноос мэдээлсэн билээ. Улмаар тэдний уулзалт дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Тэгвэл Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо Шведэд гэнэтийн айлчлалаар очсон байна. Түүний ямар зорилгоор айлчлах болсон шалтгаан нь нууц байгаа аж. Судлаачид Сайд Ли Ён Хог Хойд Солонгосын удирдагч  Ким Жон Ун  болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалтыг Шведэд зохион байгуулахын тулд энэхүү айлчлалыг хийсэн гэх таамаглалыг дэвшүүлээд байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top