Монголчуудын байлдан дагуулалтын гол нууц нь дөрөө

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 19

Манай улсын дэлхийн талыг байлдан дагуулж байсан тухай нэгэн сонирхолтой мэдээлэл гадны хэвлэл дээр гарчээ. Тодруулбал, arstechnica.com сайт Монголчуудын байлдаг дагуулалтын хамгийн гол нууц нээлт нь дөрөө байсан юм байна гэсэн нийтлэл гаргажээ. Тус нийтлэлд "Козакууд, Готууд, Хүннүчүүд ширэн дөрөө хэрэглэдэг байсан ба Дундад зууны үеийн хөлөг баатруудын ч бас хамгийн гол хэрэгсэл нь дөрөө байсан хэмээжээ. Гэхдээ Монголчуудын дөрөө бол харин тэс өөр байсан байна. Тэд төмөр дөрөө хэрэглэдэг байсан нь холын замд морьтой явах, хүч гарган цавчих, харвах, жадлах мөн харвалдан тулалдахдаа илүү ончтой байх боломжийг бүрдүүлдэг байсан хэмээжээ. Монголчууд дайсан луугаа цөөн цэргээр галзуурсан мэт дүүлэн ороод хэсэг тулалдаад эргэн зугтана, дайснууд нь элдэж байх үед Монгол цэргүүд морины давхиан дунд эргэн харж дайснаа маш мэргэнээр харвадаг байсан. Энэ тактикийг одоо бүгд мэддэг боловч яагаад Монголчууд л энэ тактикийг хэрэглэж чаддаг байсан нууц нь Ган дөрөө байжээ" гэжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.30.194) 2018 оны 03 сарын 19

ямар ч улс монголынх шиг эзэнт гүрэн байгуулч чадахгүй. зүгээр чацага царайлцгаа.

0  |  0
Bathaan(73.239.110.215) 2018 оны 03 сарын 19

Delhiin taliig bish delhiig bujeld ni ezelsiimaa ter ued medegdej baisan.

0  |  0
Zochin(64.119.22.180) 2018 оны 03 сарын 18

Gaihamshigtai, baharhmaar

0  |  0
Top