Баруун хүрдтэй машины импортыг хориглох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 19

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай санаачлага хүчтэй яригдаж байгаад сураг тасарлаа. Энэхүү мэдээлэл жирийн иргэдийн дунд маргаан дэгдээж, зөв буруу гэх талцлыг бий болгосон юм.

Манай улс уг нь ч яах аргагүй л тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Өөрөөр хэлбэл, жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтоосон хэрэг. Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 20 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгдсэн. 

Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал хэдий ч  баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэд түрүүлэх, тойрон гарах, эргэлт хийх үед харах талбай 20-70 хэмээр багасдаг нь осол гарахад нөлөөлдөг нь осол авааруудаас харагдаж байна. Замын цагдаагийн гаргасан мэдээгээр нэг жилд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ. Энэ мэт үндэслэл байгаа ч баруун талдаа хүрдтэй машиныг ихэвчлэн ядуус буюу амьдрал дорой хүмүүс хямдаар авч унадаг. Тэгтэл ойр зуурын хэрэглээ болон өдрийн хоолны мөнгөө олох гэж ядаж яваа эмзэг хэсгийнхэд хохиролтой гэдэг үндэслэлээр дээрх яриа ажил хэрэг бололгүй замхарсан түүхтэй. Тэгвэл Улаанбаатар хотын түгжрэл хийгээд амьдрал дээр дагуулж буй бодит эрсдлийг багасгая гэвэл баруун хүрдтэй автомашинуудаас бага багаар татгалзах л хэрэгтэй ажээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.116.222) 2018 оны 03 сарын 19

Би баян тарган хүн биш, гэхдээ энэ баруун хүрдтэй машиныг хориглох хэрэгтэй, гэхдээ 10 жилийн дараагаас ч гэдэг юм уу, заавал шийдэх хэрэгтэй

0  |  0
иргэн(202.21.108.25) 2018 оны 03 сарын 19

”баруун талдаа хүрдтэй машиныг ихэвчлэн ядуус буюу амьдрал дорой хүмүүс хямдаар авч унадаг С.ТӨГӨЛДӨР.” өө, Би ядуугаа мэдэж байна,Гэвч чи битгий доромжлоод бай.Чиний баян,нохойн тарган надад хамаагүй.

0  |  0
маг(27.123.214.105) 2018 оны 03 сарын 19

Маш зөв дууссан патераа нь маш аюултай Манай Улс батерааны оршуулгийн газар болж хувирлаа ураанаас тутахгүй аюултай эд үр хойчоо бодох хэрэгтэй

0  |  0
Эмээ ээж(150.129.141.57) 2018 оны 03 сарын 19

Ард түмэн тэгээд явган явах юм уу. Лав тэр үнэтэй машиныг авч чадахгүй ээ бид энэ чинь бидний эх орон

0  |  0
zochin (122.201.22.184) 2018 оны 03 сарын 19

ygyi mon hytsvaa ene setgyylch mongolchyydiin heden hyvi n bayan bilee medej bna yy ,mongolchyydiin diilenh n bair mashinii lizengtei bhad ,harin ch mongo myytai heseg n solongosiin zyyn hyrdtei mashin ynaj bgaa baih nogoo heseg n baychyyd zyyn hyrdtei shine mashinyyd ynaj bgaa

0  |  0
zochin (122.201.22.184) 2018 оны 03 сарын 19

japon mashinaas tatgalzae gesen yg biz de shyyd l yaponoos mashin oryylahgyi geech de, german usa aas ih mashin orj ireh bish dan solongos mashin ynah yum biz de

0  |  0
Зочин(202.131.245.182) 2018 оны 03 сарын 19

Зөв

0  |  0
Ganaa(27.123.212.141) 2018 оны 03 сарын 19

Mash zov zov

0  |  0
rtgr(122.201.23.226) 2018 оны 03 сарын 19

zov oo

0  |  0
Top