Хурдан морио шөнө уралдуулдаг болсон Монголчууд

Монголчууд таван хошуу малаа маллан өсгөх, адуулах, хариулах, өвс бэлчээр сонгох талаар бүхэл бүтэн мэдлэг ухааныг буй болгосны дотор сайн морь, хурдан хүлгийг шинжин таних, морь уяж сойх арга, мэдлэгийн тогтолцоог бүрдүүлэн морь уралдуулж наадам хийх журам ёсыг тогтоон бий болгосон билээ. Ийнхүү морин уралдаан нь амьдралын хэрэгцээ баяр наадмын гоёл цэнгээний шаардлагаар үүссэн монгол хүний хамгийн дуртай цэнгэл болсон гэж үздэг.

Гэвч эрт дээр үеэс зохиогдож ирсэн хурдан морины уралдаан утгаа алдаж хэт зугаа цэнгэл хөөх тийшээгээ хандаад байгаа юм. Улмаар хүүхдийн аминд хүрсэн тохиолдол олширсоор Хурдан морины уралдаанаас үүдэн жил бүр хоёр унаач хүүхэд амь насаа алддаг гэсэн тоо баримт бий. Тодруулбал, 1996-2006 онд 17 хүүхэд, 2006-2008 онд 2 хүүхэд, 2012-2014 онд 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алдсан тухай баримт бий. Энэхүү баримтаас харахад доод тал нь 25 унаач хүүхэд амь насаа алдаад байгаа юм.  Энэ нь зөвхөн бүртгэгдсэн тоо. Үүний цаана ахиад хэдэн ч хүүхдийн амь эрсэдсэн байх магадлалтай. Хурдан морины уралдаанаас болж амь нас нь үрэгдээгүй ч бэртэж гэмтсэн хүүхдийн тоо хэдэн зуугаараа тоологддог. Хавар уралдаж байна уу, зун уралдаж байна уу гэдгээс үл хамаарч хүүхэд мориноосоо унаж гэмтдэг. Аль ч улирлын морин уралдаанд хүүхдийн толгой болон мөч гэмтэх, яс хугарах, дотор эрхтэн доргих, өвчлөх нь түгээмэл гэнэ. Уунаач хүүхэд мориноос унаж хүнд гэмтсэний улмаас насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол олон.  2006-2008 онд унаач хүүхэд мориноос унасан тохиолдол 101 бүртгэгдсэн бөгөөд 40 хүүхэд нь гэмтжээ. Харин 2012-2014 онд жилд дунджаар 300-320 унаач хүүхэд мориноос унаж бэртсэн, түүнээс 180-220 хүүхэд нь хүнд хэлбэрийн бэртэл авч, эмнэлэгт хэвтжээ. Эндээс харахад хурдан мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо жилээс жилд өсөж байгаа юм.

Тэгвэл өдрийн цагаар маш сайн хараа хяналтын дор зохион байгуулах ёстой хурдан морины уралдааныг шөнийн цагаар зохион байгуулдаг болжээ. Тодруулбал, "Дүнжингарав" соёолонгийн уралдааныг урьд шөнө зохион байгуулсан байна. Өвлийн цагт морин уралдаан зохион байгуулах нь хуулийн хүрээнд хориотой байдаг. Гэвч "Дүнжингарав" уралдаан жил бүр хууль зөрчиж зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ удаад бүр шөнө зохион байгуулагдсан нь олон хүний эгдүүцлийг хүргэж байгаа юм. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн жагсаалтад өвлийн улиралд буюу 11-5 дугаар сард морин уралдаанд хүүхдийг оролцуулахгүй байх заалттай. Гэвч энэхүү хуулийг хэн нэгэн эрх дархтан нь мөрдөхгүй байгаад зогсохгүй шөнийн цагаар уралдаан зохион байгуулдаг болж.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 11 )

mnbvc [ 212.183.34.255 ]      |     3-р сарын 19 -нд, 14:23 минутанд

eniig zohion baiguulsan humuusiig shiitgeech enchbold chi bolioch

босоо [ 202.179.4.194 ]      |     3-р сарын 19 -нд, 08:40 минутанд

энэ ч арай хэтэрлээ. баячуудын зугаанд нялх балчир хүүхдүүд өртөж , хууль журам хэрэгжихээ байсан Монгол улсд хувьсгслт өөрчлөлт хэрэгтэй болжээ.

зочин [ 183.177.98.238 ]      |     3-р сарын 19 -нд, 06:59 минутанд

Манай Уяачдын холбооныхон том дарга нар болоод томроод уяачдын холбооныхоо ажлыг хийхгүй тоохгүй болсон. Одоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болж дэ? шударгаар огцорсон нь дээр дэ?

haranhuo [ 27.123.214.113 ]      |     3-р сарын 19 -нд, 05:31 минутанд

Haranhuid huuli uilchildeggui. Barigdaagui bol hulgaich bish gej sonsson uu ?

Tsagii [ 172.58.41.75 ]      |     3-р сарын 19 -нд, 05:02 минутанд

Uunii ard buun murii bgaa.

Ari [ 172.58.41.75 ]      |     3-р сарын 19 -нд, 05:00 минутанд

Muu hulgai nariigshorond hataa. Buduun gahInuud uurzduu unaj chadzhguildee. Nuguu morintsor ni daahgui.

ЗОЧИН [ 183.177.98.238 ]      |     3-р сарын 19 -нд, 04:44 минутанд

зОХИОН БАЙГУУЛАЛТ МУУ БАЙНА. цАГ ТАВЬСАН ЭНЭ ҮЕД 5 НАС БАГТАНА.Эрт мордуулх ёстой байсан байна.

T [ 172.58.41.75 ] 3-р сарын 19 -нд, 05:01 минутанд

Bitgii hust ert moriduulaad huuhed alH gaigui ui aan.

Иргэн [ 103.229.122.225 ] 3-р сарын 19 -нд, 05:35 минутанд

УИХ-н дарга ММСУХ-ны тэргүүн м. Энхболдын зугаа,,,

Зочин [ 202.9.41.201 ]      |     3-р сарын 19 -нд, 04:33 минутанд

Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ-уудын зөвшөөрлийг үгүй болгох хэрэгтэй Улсаас худлаа юм ярьж байгаад мөнгө салган завшиж иддэг Наад хэдэн уяачдаасаа ч дор бузар авгай нар

Od [ 107.77.161.3 ]      |     3-р сарын 19 -нд, 04:24 минутанд

Psdanuudiig shorond n hataagaad uguuch...

zochin [ 202.9.42.171 ]      |     3-р сарын 19 -нд, 03:32 минутанд

arail yum a ergvv xvvrnvvd we yamar yumni yraldaan bz we de xen xaana yawaj bgaan medegdexgvi kk

Ork [ 64.119.18.131 ]      |     3-р сарын 19 -нд, 03:25 минутанд

Mongolchuud maltaigaa adilhan

Go to top of page