Оростой нийлсэн Герхард Шрёдерт хориг тавь гэв

  Германы Канцлер асан Герхард Шрёдер Оросын оролцоотой төслүүдийг дэмжсэн гэж буруутгаж буй Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин түүнд хориг тавих нь зүйтэй гэжээ. Тэрбээр Германы “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа Европын Холбоонд хандан Г.Шрёдерт хориг тавихыг уриалж, түүнийг Путиний гол лоббичин гэсэн байна. Тиймээс Европын Холбоо энэ асуудал дээр хэрхэн арга хэмжээ авахаа шийдэх хэрэгтэй гэжээ.

П.Климкиний ярьж байгаагаар хоригт Оросын Засгийн газрын гишүүд, төрийн компаниуд болон хувь хүмүүс орох ёстой гэнэ. Өнгөрсөн оны есдүгээр сарын сүүлчээр Герхард Шрёдерийг “Роснефть” компанийн захирлуудын зөвлөлийн даргаар сонгосон гэсэн мэдээлэл гарсан билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page