Шөнө зохиогдсон “Дүнжингарав” уралдааны үеэр 9 хүүхэд мориноос унажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 19

Өвлийн цагт морин уралдаан зохион байгуулах нь хуулийн хүрээнд хориотой байдаг. Гэвч "Дүнжингарав" уралдаан жил бүр хууль зөрчиж зохион байгуулагдсаар байгаа бөгөөд энэ удаад бүр шөнө зохион байгуулагдсан нь олон хүний эгдүүцлийг хүргээд байгаа юм. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

Нийтийн хэв журам сахиулах албаны ахлах мэргэжилтэн хошууч “Монголын морин спорт уяачдын холбооноос Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр аймгийн Баян тал сумын нутаг дэвсгэрт Хаврын бүсийн уралдааныг зохион байгуулсан. Тус уралдааны үеэр цагдаагийн байгууллагаас 110 албан хаагч, 23 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 25 албан хаагч, Онцгой байдлын газрын 25 албан хаагч тус тус ажилласан. Тухайн уралдааны талбай хуурай, тоосжилт ихтэй байсан бөгөөд салхинд цохиулсны улмаас 9 хүүхэд мориноос унасан. Үүнээс гурван хүүхэд нь эмнэлэгт хүргэгдсэн байгаа. Цагдаагийн байгууллагад ил шархтай хүүхдийн талаарх мэдээлэл ирээгүй. Холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласан. Энэхүү уралдаанд цагдаагийн байгууллага үүрэг гүйцэтгэж ажилласан болно. Цагдаагийн байгууллага аливаа урлаг спортын арга хэмжээг хориглох заалт байдаггүй. Уралдаанд 10-13 насны унаач хүүхдүүд оролцсон. Нийт дөрвөн насны  эрлийз, их нас, азарга, соёолон морьд уралдсан.  Уралдаан өглөөний 7 цагаас 21 цагийн хооронд зохион байгуулагдсан. Одоогоор уралдаан зохион байгуулагчтай хариуцлага тооцох хүсэлт Цагдаагийн байгууллагад ирээгүй” гэлээ.

Ерөнхий сайдын баталсан тушаалаар 14-өөс доош насны хүүхдийг энэ оны 5 дугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаанд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл ийнхүү хууль зөрчин уралдаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцох нэгэн алга.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tumen eh(139.5.218.202) 2018 оны 03 сарын 20

Hurelsukhiin ued mongolchuud morioch uralduulj chadahgui bollo.

0  |  0
Иргэн(64.119.21.24) 2018 оны 03 сарын 19

Хүүхдүүд гэмтэж,амь насаа алдсаар байг уу? М.Энхболд даргаа

0  |  0
Zochin(66.181.187.235) 2018 оны 03 сарын 19

Хүүе малаа ЗГ-ын 19-р тогтоолыг унш

0  |  0
Зочин(212.253.253.8) 2018 оны 03 сарын 19

Одоо бүр шөнө хулгайгаар морь уралдуулдаг болоо юм биз дээ.хууль мууль ч хамаагүй,бүр амар болж

0  |  0
yu yum be?!(124.126.2.87) 2018 оны 03 сарын 19

Zaaval hohoo ovliin huiten, hahir havriin havsarganaar hun,mal bugd l tuilddag tsagaar mori uralduulahgui l bol uhchihgeed baigaa hereg uu!?. Zunii delger tsag bol oor l doo

0  |  0
yu yum be?!(124.126.2.87) 2018 оны 03 сарын 19

Zaaval hohoo ovliin huiten, hahir havriin havsarganaar hun,mal bugd l tuilddag tsagaar mori uralduulahgui l bol uhchihgeed baigaa hereg uu!?. Zunii delger tsag bol oor l doo

0  |  0
j(27.123.212.139) 2018 оны 03 сарын 19

Eronhi saidaa hvvhdin ami nas.hohiroogvi ged zvger orhih uu. Baychuudin zugaa gargahad hvvhdin ami nas arai ch dendvv yumaa

0  |  0
Б(202.179.26.195) 2018 оны 03 сарын 19

Цагдаагийн байгууллага хамгаалалт зохион байгуулах биш гаргасан хууль шийдвэрийн дагуу таслан зогсоох арга хэмжээ авах юм бишүү. Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж байгаа цагдаагийн даргад арга хэмжээ авах, нэгэнт гаргасан шийдвэрийг зөрчсөн бол зохион байгуулсан хүмүүст цагдаагийн байгууллага хүлээх биш өөрөө шалгах үүрэг хүлээх юм бишүү.

0  |  0
zochin(66.181.185.25) 2018 оны 03 сарын 19

mi owogtny khiiji buy khogiin zuyl shuu dee , kharankhuy bolji bayna geed boliulji boldogguy yachikhsan ikh chukhal ajil we? kharaal idmeruud

0  |  0
ТӨВ АЙМГИЙН УЯАЧ(202.179.24.231) 2018 оны 03 сарын 19

Ми овогтууд Төрд шийдвэр гаргадаг төвшинд байсан цагт Монгол хүүхдүүдийн амь нас эрүүл мэндээр тоголдог тэдний наадгай дуусахгүй.Ашиг сонирхлын зөрчил!

0  |  0
zochin(202.9.41.16) 2018 оны 03 сарын 19

huuli togtoomjoos iluu erh medel, mungutei turiin bus baiguullaga bh, darga n ih hurliin darga, huuhed n bas tom uyach yum bh, hend heregtei yum be, huuli bieluuldegui, nub-n zuvlumj toodoggui, zasgiin gazriin togtool bieluuldeggui, tom tolgoitoi nuhduud , bugded n hatuu hariutslaga tootsoh heregtei, daanch nuguu shuuh gedeg novshiin gazar n chadahgui l de,

0  |  0
zZz(112.72.11.112) 2018 оны 03 сарын 19

iim horigolson huuli baigaag medseer baij tsgdaa nar yagaad dagan bayssan be. ingeed l tsagdaa nar durgui hurgeed baidag um

0  |  0
c(66.181.185.109) 2018 оны 03 сарын 19

amar yum bolj dee huuli ene ter ch gej alga odoo uls undesten yastnaaraa owog aimgaaraa alaltsah l uldej dee udahgui siri ulsiin araas orno dooo

0  |  0
зочин(183.177.98.238) 2018 оны 03 сарын 19

Азарга их эрт мордуулах байсан да? Цаашид хатуу анхаар.

0  |  0
Top