Ш.Раднаасэдийг эгүүлэн татахыг МАН-ын бүлэг үгүйсгэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 19

Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг АТГ-аас шалгаж, түүнийг эгүүлэн татах талаар мэдээлэх болсон. Тэгвэл дээрх мэдээллийн дагуу МАН-ын хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Саруул тайлбар хийж няцаалаа.

Тэрбээр "Улс төрийн нам бол аливаа хэрэг хянан шийдвэрлэдэг эрх бүхий субъект биш. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг эгүүлэн татах асуудал МАН-ын удирдлагын түвшинд яригдаагүй. Мөн Ш.Раднаасэд гишүүнийг АТГ-аас байцааж байгаа гэдэг нь ч ташаа мэдээлэл. "Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй" хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Бид хуулиа барьж ажиллах ёстой. Манай намын дүрэмд "Намын гишүүн намынхаа хамгаалалтад байна" гэсэн зохицуулалт байдаг. Үүний дагуу бид өнөөдөр тайлбар өгч байна" гэлээ.

 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.21) 2018 оны 03 сарын 19

Энэ ямар учиртай зураг юм бол оо

0  |  0
Top