Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойд зориулсан өдөрлөг болно

2018 оны 03 сарын 19

Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ний өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн. Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байдаг. Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болсон.


Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиолдуулан ШУА- Одон орон геофизикийн хүрээлэн, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, DuDu музейтэй хамтран оюутан, сурагчдын дунд “Би ирээдүйн сансрын нисэгч” гар зургийн уралдаан, асуулт хариултын тэмцээн болон гар зургийн үзэсгэлэн, “Би Сансарт ниснэ” өдөрлөг зохион байгуулна. Уг өдөрлөгийн зорилго нь сансар судлал, нисэх сансрын технологи чиглэлээр хүүхдүүдийн сонирхлыг идэвхжүүлэхэд оршиж байна.

“Би ирээдүйн сансрын нисэгч” гар зургийн  уралдаан, асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах ёслол болон гар зургийн үзэсгэлэн 2018 оны 3 сарын 21-ний өдөр Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн /ООГХ/ дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд 12:00 цагаас эхлэх бөгөөд “Би Сансарт ниснэ” өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа 13:00 цагаас Emart худалдааны төвийн 5-н давхарт “DuDu музей” хүүхдийн тоглоомын төвд үргэлжилнэ урьдчилсан хөтөлбөрийг доор хавсаргав.


Үндсэн хэсэг

  1. 12:00 – 12:10. “Би ирээдүйн сансрын нисэгч” гар зургийн үзэсгэлэн нээлтийн үйл ажиллагаа. /ООГХ, Сансар Од Эрхсийн ордон/
  2. 12:10 – 12:30. “Би ирээдүйн сансрын нисэгч” гар зургийн  уралдаан, асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах ёслол. /ООГХ, Сансар Од Эрхсийн ордон/
  3. 12:30 – 12:40.  Дурсгалын зураг авахуулах. /ООГХ, Сансар Од Эрхсийн ордон/
  4. 12:40 – DuDu музейрүү хөдлөх /Emart худалдааны төврүү хөдлөх/
  5. 13:00- 13:20. “Би Сансарт ниснэ” өдөрлөгийн нээлт. /DuDu музей /
  6. 13:20-13:40. Сонирхолтой асуулт хариулт. /DuDu музей /
  7. 13:40- 14:00. Дурсгалын зураг авахуулах. /DuDu музей /
  8. 14:00-14:30. Сонирхолтой ярилцлагууд. /DuDu музей /
  9. 14:30- 15:00. Өдөрлөгт оролцогч хүүхдүүдийн дунд Сансрын нисэгчдийн сонирхолтой туршилтуудыг явуулна.  /DuDu музей /


Холбоо барих утас: 88061590,  99112620

Email: gaagii0806@yahoo.com

gantuya@iag.ic.mn

munkhtulga@dudu.mn

 Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lo(103.57.94.151) 2018 оны 03 сарын 20

sansart juuulchilaliin baaztai bolmoor

0  |  0
Top