Альбиносуудын дунд анх удаагаа гоо бүсгүйн тэмцээн болов

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 19

  Зимбабве улсад дэлхийн анхны “Мисс-альбинос” гоо бүсгүйн тэмцээн болжээ. Ийм өвөрмөц арьстай 13 бүсгүй тэмцээнд өрсөлдсөнөөс 22 настай Ситхембисо Мутукур ялалт байгуулсан байна. Бүсгүй маш их баяртай байгаагаа илэрхийлж, түүн шиг хүмүүст амьдрах утга учир, өөртөө итгэх итгэлийг өгч чадсан гэж найдаж буйгаа хэлжээ.

“Бид эрхээ хамгаалах ёстой. Миний энэ ялалт альбинос бүсгүйчүүдийн эрхийг дээшлүүлсэн гэдэгт найдаж байна. Би олон зүйлийг туулсан. Ийм арьстай хүмүүст хандаж хэлэхэд амьдралд зоригтой, тууштай байгаарай” гэж Ситхембисо Мутукур ярьжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top