Эдди Редмэйн хүүтэй болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

  Алдарт онолын физикч агсан Стивен Хокингийн дүрийг бүтээж “Оскар”-ын эзэн болсон Их Британийн жүжигчин Эдди Редмэйн хоёр дахь удаагаа аав болжээ. 36 настай Эддигийн эхнэр 34 настай Ханна энэ сарын 10-нд амаржсан ч хосууд шинэ хүүхдийнхээ талаарх мэдээллийг олноос нууцалж байсан бололтой. “The Times”-д мэдээлснээр тэд хүүдээ Люк Ричард Бэгшоу гэх нэр өгчээ. Эдди, Ханна нар дөрвөн жилийн өмнө гэрлэсэн, том охин Айрис нь гурван настай билээ.

Эдди Редмэйн “Бүх зүйлийн онол” кинонд алдарт Стивен Хокингийн дүрийг бүтээснээсээ хойш Холливудын алдартай найруулагч нарын хараанд өртөх болсон юм. Түүнийг “Оскар” авсан даруйд нь найруулагч Том Хупер “Дани охин” киноныхоо гол дүрд сонгосноор Эдди дахин “Оскар”-т нэр дэвшсэн билээ.

Эдди Редмэйн в роли Эйнара / Лили | фильм "Девушка из Дании"

Eddie plays the esteemed scientist in the film

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top