Ерөнхий сайд ”Дүнжингарав” уралдаанд буруутай хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Хаврын бүсийн Дүнжингарав морины уралдааны үеэр есөн хүүхэд мориноосоо унаж, гурван хүүхэд эмнэлэгт хүргэгдсэн нь олон нийтийн дунд хүчтэй жигшил, эсэргүүцлийг бий болгоод байна. Уламжлал, өв соёл гэх нэрийдлийн дор хаврын тарчиг, хүйтэн цагт морин уралдаан зохион байгуулж, улмаар унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж наадах нь шүүмжлэл дагуулах болсон билээ.

Монголын Морин спорт уяачдын холбооноос цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу Говьсүмбэр Баянтал сумын нутаг дэвсгэрт хаврын бүсийн уралдааныг зохион байгууллаа. Уралдааны үеэр 110 алба хаагч, 23 автомашин, мотоцикльтэй үүрэг гүйцэтгэжээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэлдүүлэх газрын алба хаагчид, Онцгой байдлын алба хаагчид оролцож үүргээ биелүүлсэн гэнэ. Хаврын бүсийн уралдааны үеэр  тухайн уралдааны талбай хуурайшилт тоосжилт ихтэйн улмаас салхи шуурганд цохиулснаас болж есөн хүүхэл мориноос унасан гэж албаны хүмүүс тайлбарлаж буй. 

Харин энэ тухай мэдээллийг сонссон Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өгчээ. Тэрбээр Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчигдсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ. Бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгалаа.

 

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Миеэ(202.9.43.22) 2018 оны 03 сарын 20

МИ ахынхны хийж байгаа бузар булай ажлуудын нэг нь шүүдээ. Эдэнд хүүхдийн амь нас хамаагүй л байхгүй юу. Угаасаа монголчуудын амь амьдралыг МИ тэргүүтнүүд бодохоо больсон

0  |  0
fd(139.5.218.202) 2018 оны 03 сарын 20

za ingeed Miee budaa.

0  |  0
ЛЛЛ(202.55.191.205) 2018 оны 03 сарын 20

Монгол ес яриад байдаг лалрууд яагаа вэ ? Хавар уралдуулдаг байснаа хавар болиод бүр харуй бүрийд уралдуулдаг болж байгаа юм байна. . . Нөгөө Монгол есонд бас байгаа байх даа,.. ХҮҮХЭД , мориор зугаагаа гаргагчид садист шаарнууд шөнө яаж унтаж чаддаг бОЛОВ УУ ... БОЛИОЧ ЭЭ...ЕР НЬ ЭНЭ МОРИН СПОРТЫН ХОРОО ГЭНЭ ҮҮ? ҮҮНИЙГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ... ЭНЭ БОЛ БАЯЧУУДЫН ЗУГАА ГАРГАДАГ НИЙГЭМД ЯМАР Ч АШИГГҮЙ БАЙГУУЛАГА ...

0  |  0
Монгол(103.212.119.99) 2018 оны 03 сарын 20

Монгол ес яриад байдаг лалрууд яагаа вэ хавар уралдуулдаг байснаа хавар харуй бүрийд уралдуулдаг болж бгаа юм байна Монгол есонд бас бгаа бх даа хүүхэд мориор зугаагаа гаргагчид садист шаарнууд шөнө яаж унтаж чаддаг бнаа

0  |  0
zochin(66.181.187.179) 2018 оны 03 сарын 20

hamaagvi yarj baij hoolnoosoo saltsgaah biidee

0  |  0
zochin(66.181.187.179) 2018 оны 03 сарын 20

hairt udirdagch ahdaa arga hemjee avna gej yadag yum bol doo chavaas gej

0  |  0
Зочин (103.57.94.115) 2018 оны 03 сарын 19

Ерөнхий сайд Хүрэлсүх цэргийн хүн байсан болохоор хатуу шаардлагыг тавьж хариуцлага тооцно гэдэгт итгэж байна.

0  |  0
Зочин(64.119.18.78) 2018 оны 03 сарын 19

Melgertee hariutslaga tootsloo yu?

0  |  0
zochin(66.181.185.25) 2018 оны 03 сарын 19

ene mi enkhbold jinkhene khugiin , khogiin durak yum daa , ene chini tuunii l ajil , khuugiinkhee moriig uralduulji zugaatssan bayna, kharaal idmer

0  |  0
zochin(98.228.96.94) 2018 оны 03 сарын 19

xulgaich baychuud yaduu malchin aulyn xuuxdeer zugaagaa gargaj baugaa shuu Mu -geer terguulchin deeremchid mal xuuxed 2oor zugaa gargaj bauna

0  |  0
Иргэн(202.21.106.125) 2018 оны 03 сарын 19

Хариүцлага тооцож чадах уу банди нараа.!!! Ми ахынхаа өөдөөс цор цор гэхийг чинь харах юмсан.

0  |  0
Мал(150.129.141.145) 2018 оны 03 сарын 19

ММСУХ-ны Еренхийлегч гэгдэх нехрийг дуудаж бэртэж гэмтсэн хуухдуудийн нэрийн емнеес тэр несертифицированные хатуу хариуцлага тооц!!!

0  |  0
Б(202.179.26.13) 2018 оны 03 сарын 19

Хүүхэд бэртсэн байна. Хэрэг үүсгэж шалгах хэрэгтэй.

0  |  0
Top