Солонгосчуудтай хамтарч ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Монгол,Солонгос хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор МҮХАҮТ, Монгол дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим (KCCIM)-ууд  хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Санамж бичигт МҮХАҮТ-ын дарга  М.Оюунчимэг  Монгол дахь Солонгосын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын талаас Канг Мин Хо нар гарын үсэг зурсан байна. 

Санамж бичгийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг тэлэхэд туслалцаа үзүүлэх зэрэг ажил хийгдэх юм. Түүнчлэн хоёр орны нийгэм, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын боломжууд, олон улсын үзэсгэлэн яармаг,  хурал уулзалтын мэдээллүүдийг солилцох ажээ.  Мөн хоёр талын  худалдаа, бизнесийн салбарын зах зээлийн судалгаа, үр дүнг солилцохоор тохиролцлоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top