“Reuters” агентлаг С.Баярцогттой холбогдох гээд чадаагүй гэнэ

  Швейцарийн дээд шүүх Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын тус улсын банкин дахь 1.85 сая доллартой дансыг царцаах шийдвэрийг дэмжжээ. Энэ талаар болон С.Баярцогт олон улсад мөнгө угааж, авлига авсан асуудлаар “Reuters” агентлаг мэдээлэв. Тус агентлаг С.Баярцогттой энэ асуудалд тайлбар хийхийг хүсч холбогдохоор оролдсон ч чадаагүй аж. Харин Монголын Авлигатай тэмцэх газраас тус агентлагт Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэд хэдэн хэргийг мөрдөн шалгаж байгаа гэх мэдээлэл өгчээ. Чухам ямар хэргүүд гэдэг нь тодорхойгүй байна гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байлаа.

С.Баярцогттой холбоотой дээрх асуудлыг шалгах явцад “Рио Тинто” компаниас 2008 онд түүний данс руу 10 сая ам.доллар шилжүүлж байсан нь илэрчээ. “Рио Тинто” үүнийг С.Баярцогтод авлига болгож өгсөн гэх үндэслэл байгаа талаар Швейцарийн тал мэдээлж байна. Тус улсын Ерөнхий прокурорын газар С.Баярцогттой холбогдох хэргийг 2016 оноос шалгаж байгаа аж.

“Гадаадын сайд уг албан тушаалд суунгуутаа ийм их хэмжээний долларын эзэн болсон нь сэжигтэй байна” гэж Швейцарийн Ерөнхий прокурорын газраас мэдээлжээ. С.Баярцогтын дансанд мөнгө орж ирсэн үе болох 2008 оны есдүгээр сар нь Сангийн сайд болсонтой нь давхцаж байгаа юм. Түүнчлэн С.Баярцогтын Сангийн сайд байхдаа гарын үсэг зурсан гэрээ хэлэлцээр нь Монголын талд хохиролтойг ажигласнаа Швейцарийн Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.

Өмнө нь Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас гаргасан оффшор компаниудын эздийг зарласан Панамын баримт бичигт С.Баярцогтын нэр багтсан билээ. Түүний нууц хөрөнгө нь оффшор данстай хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байгаа талаар ч тус консорциум мэдээлж байсан юм. С.Баярцогт нууц компаниа 2008 онд байгуулж, 2013 онд нууц хөрөнгө нь илэрсэн гэж Панамын баримт бичигт өгүүлдэг.

О.Цацрал

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 16 )

Fds [ 103.212.116.213 ]      |     3-р сарын 21 -нд, 13:20 минутанд

100nii manlai avilgalch tsol ogmoor ym bndoo

aa [ 202.179.4.78 ]      |     3-р сарын 21 -нд, 06:22 минутанд

Mongolin shivshig bolj guitslee bayrtsogtoo

Baagi [ 27.123.212.141 ]      |     3-р сарын 20 -нд, 23:59 минутанд

Gadni ulsuud barimt gargaj ireed baihad mongolchuud tag duugui gololzood l suuj bna da Avilgad idegdsen eh oron mini odoo yan da

зочин [ 66.181.191.118 ]      |     3-р сарын 20 -нд, 16:40 минутанд

Түмэн олон, төр улсаасаа хулгайлж... Сэлэнгийн түмэн олон ийм хулгайчийг итгэж сонгож байсандаа үнэхээр гутаж байна. Бүх хөрөнгийг нь хурааж ял шийтгэлийг нь эдлүүлэх ёстой. Монгол түмэндээ үеийн үед хараагдах үйлийн үрээ тарьж дээ, луухаан царайт

Лхагва [ 66.181.161.8 ]      |     3-р сарын 20 -нд, 13:11 минутанд

Юу тарина, түүнийгээ хураана.

Gongor [ 37.47.180.123 ]      |     3-р сарын 20 -нд, 11:22 минутанд

Mongoloo geh setgelgyi yum aa. Iim ih mongo abahdaa aidaggyi,ard tymnee Iljig teneg gej bddog bx daa.

Zochin [ 66.181.178.36 ]      |     3-р сарын 20 -нд, 10:45 минутанд

Zorirt Bayr Saihanbileg narig shalga...ATG i Enhjargal ogtsoroo

me [ 103.57.93.91 ]      |     3-р сарын 20 -нд, 10:33 минутанд

Жараахай нь Баярцогт 10 сая доллар гээд бод. Тул нь хэдийг вэ? С.Баяр оюутолгойн гэрээгээрээ их бахархдаг гээд бялуу, Сайханбилэг гээд олон хүний хүзүү ороогдох нь. Хуссан бол хулгай хар мөртэй, хариуцлага тооцох нь зайлшгүй

Xxx [ 122.201.24.133 ]      |     3-р сарын 20 -нд, 02:53 минутанд

Gadnii agentlag manai ATG_aas mundag bgaa biz notlood ogood bhad manaih odoo shalgaj bna gej bgaad nam darna harj l bgaarai iim ulzarsan ezengui tortei uls shuu dee Mongol maani

zochin [ 43.228.131.152 ]      |     3-р сарын 20 -нд, 02:53 минутанд

Buh Hurungiig ni huraa

Mngl [ 202.9.41.220 ]      |     3-р сарын 20 -нд, 02:38 минутанд

Bayar elbegdorj bayartsogt zorigt caihanbileg bagabandi ed naraar uursdiinh n balagtai oyu tolgoin lyibariin gereeg Huchingvi bolgyylj shineer geree hiie?!?!?! I mun offshoroos mungu gargyylj rio tinto aldsan aldagdaa nuhun abaad ashigtai hamtran ajillaya?! Hereb iherheed baibal chin tonilgochihno shvv Rio, bayartangyda

лл [ 202.55.191.205 ]      |     3-р сарын 20 -нд, 02:30 минутанд

юуны түрүүнд мөнгийг бүгдийг хурааж өрөө төлөх хэрэгтэй шүү ....

MGL [ 103.10.22.211 ]      |     3-р сарын 20 -нд, 02:14 минутанд

Uiliin ur irnee.

059 [ 103.14.38.130 ]      |     3-р сарын 20 -нд, 02:06 минутанд

ashigtai geree geed l guriigeed bsan uurtuu l ashigtai khiisen ni ingeed barimttai ilerlee...manai tur zasag khuuli khyanaltiinkhan yaj ch chadakhgui olon ulsad onigoond ornoo...shivshig

S [ 202.21.106.168 ]      |     3-р сарын 20 -нд, 02:05 минутанд

Bayartsogt budaa. Saihanbileg ch budaa

Ичиг ичиг [ 27.123.214.118 ]      |     3-р сарын 20 -нд, 01:59 минутанд

Үйлийн үр гэж бдаг да

Go to top of page