УИХ-ын гишүүн Х.Нямбаатар уучлал гуйх шаардлага байхгүй гэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дансандаа сая америк доллартай, таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй шүүгч байдаг гэх зэргэр ярьсан. Тэрбээр, мэдэгдэл гаргасан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шаардлага хүргүүллээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаад байсан ч уг албан бичгийг өнөөдөр буюу 2018 оны 3-р сарын 20-нд хүлээн авч зохих хариуг илгээж байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлд хаягласан мэдэгдэлдээ”Монгол Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ төрийн хуулийг дээдлэн сахих, аливаа асуудалд шударга байр сууринаас хандах, бусдын нэр төр, алдар хүнд, эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмын хүрээнд төр, олон нийтийн холбоог бэхжүүлэх, нууцад хамаарах аливаа мэдээлэл, бичиг баримттай танилцахдаа нууцын талаархи хууль тогтоомжийг баримтлах, хууль зөрчсөн шударга бус явдалтай эвлэрэхгүй байх ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах ёстой.

Миний бие 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь дээрх ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байна.

Шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэжээ.


 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.192) 2018 оны 03 сарын 21

УИХ-ын Гишүүн НЯМБААТАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА. БҮГДЭЭРЭН ДЭМЖИЦГЭЭЕ...

0  |  0
h(27.123.214.105) 2018 оны 03 сарын 20

er hurga

0  |  0
зөв(124.158.110.82) 2018 оны 03 сарын 20

зүгээр нэг унтаа хоолны сав биш иймэрхүү хүмүүс л төрд гарч ирэх хэрэгтэй. Ард түмэн хуулийнхнаас айж амьдрах ёстой юм уу? Хэлмэгдүүлэлт хэзээ ч гарах ёсгүй. Цоо шинэ эрин зуунд бид амьдарч байгаа шүү

0  |  0
иргэн(112.72.11.102) 2018 оны 03 сарын 20

эхлээд шүүгчид олсон орлогоо татвар төлсөн байдлаар нотолчих

0  |  0
Baatar(59.153.114.119) 2018 оны 03 сарын 20

Shuugchidiig shalgah heregtei. Triin alvan haagch hun yahaaraa iim olon bair mashintai bdag bilee.

0  |  0
иргэн(43.228.128.195) 2018 оны 03 сарын 20

Зөв өө дэмжиж байна зогсолтгүй л яваарай юм юм л болох байх даа ард чинь чамайг гэсэн олон түмэн байна харин тэр зөрчлийн хуулиа эргэж нэг хараарай бандиа

0  |  0
Altaa(27.123.214.102) 2018 оны 03 сарын 20

Hariutslagatai gishuun hun hudal notloh barimtgui ym yrihgui baihaa Odoo udahgui uchir n oldoh baih bi ch gesen tiim ih hurungutei shuugchid baigaa gedegt ergelzehgui l bna .Zaawal awilgal awsan gej bodohgui l bna gehdee unen shudargaar l ywah n zuwuu

0  |  0
ZOCHIN(112.72.11.111) 2018 оны 03 сарын 20

ZOV. BITGII UUCHLALT GUI. UGAASAA TER HORONGO ORLOGIIN MEDUULGII N HARAHGUI YU.DELHIIN BAYACHUUD B.NA SHD.IL MEDUULSEN N L ENE BOLOHOOS TSAANA N HED DAHIN IH HORONGO B.GAA BAILGUI DEE.

0  |  0
Иргэн(202.21.106.118) 2018 оны 03 сарын 20

Шударга сайхан залуу улс төрчид гарч ирж байна. Улс орон түвшрэх байгаа. Шүүхийн булхайг л л цэгцэлж ард түмнээс сонгогддог болгохгүй бол нийгэм хэзээ ч эрүүлшихгүй янзтай

0  |  0
НЯМБААТАР(202.131.228.131) 2018 оны 03 сарын 20

ТЭГЭХ БАЙЛДГҮЙ ДЭЭ МОНГОЛД ЯДАЖ НЭГ ААВЫН ХҮҮ ШУДАРГААР ДУУГАРЛАА. ОДОО ЦААШАА ЯВАХ БАЙХАА. ҮҮНД ШҮҮХ ЭМЗЭГЛЭХ ХЭРЭГГҮЙ. УЛСАД ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛСАН Ч 3-6 ХАУС АВАХГҮЙ.

0  |  0
зочин(66.181.161.55) 2018 оны 03 сарын 20

Эхлээд олон нийтэд эл болго эс тэгвэл устгачаад нотлох баримт биш гэж наад шүүгёид чинь тонгорно шүү

0  |  0
Top