Үхэр нь шүлхийгээр хорогдсон малчдад 41.3 сая төгрөгийн нөхөн олговор олгох уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж Жаргалант суманд тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Жаргалант суманд тогтоосон хорио цээрийг дэглэмийг цуцалж, хязгаарлалтын дэглэмд шилжүүлэх албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. 

Жаргалант сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 15-аас 30 хоногийн хугацаанд хорио цээрийг дэглэм тогтоосон. Энэ хугацаанд буюу өвчний халдвар авсан сүүлийн үхэр устсанаас 21, вакцинжуулалт хийснээс хойш 14 хоногийн хугацаанд голомтын бүсэд өвчний халдвар илрээгүй тул дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр үхэр нь шүлхийгээр өвчилсөн 5 өрхийн хүрээнд 14 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоолоо.
 
Мөн шүлхий өвчин дэгдсэнтэй холбоотойгоор устгалд орсон 49 үхрийн эздэд нийтдээ 41.3 сая төгрөгийн нөхөн олговор олгох хүсэлтийг аймгийн МХГ-аас холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.23.73) 2018 оны 03 сарын 20

Нөхөн олговор олгоод байхаар малаа хайхрахгүй өвчлүүлээд байгаа юм бишүү. Энэ жил их мал өвчилсөн гэсэн шалтгааныг нь олоочдээ. Бүхэл бүтэн яам ажиллаж байна ганц өвчний учрыг нь олчих чадвартай мэргэжилтэн баймаар юм.

0  |  0
Top