Нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч зөрчлийг илрүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Энэ сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж эхэллээ. Тодруулбал төв замын нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн хэрэгслийг чөлөөтэй зорчих боломжийг хангуулахаар Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудийн ордны тойрог хүртэлх автозамын нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад шалгалт явуулж, зөрчил илрүүлж байна.

 Улмаар зөрчил илэрсэн тохиолдолд зургаар баримтжуулан зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын Цагдаагийн Хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дээрх шалгалтыг нийтийн тээврийн кондуктороор ажиллаж байсан шалгагч нар явуулж байгаа юм.

Иймд жолооч нар автозамын 1-р эгнээгээр зорчихгүй байх, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Нийслэлийн тээврийн газраас анхааруулж байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(194.230.155.228) 2018 оны 03 сарын 20

Zuv sh dee 1 r egneegeer niitiin teevriin unaanuud yvj bh heregtei sh dee 1r egneegeer uchnuun mashinuud shavaad zohschihno huviin taksinuud busnii buudal deer ni hun avah geed zogschihno uneheer zambaraagui avtobusnii jolooch ni buudaldaa zogsohgui 2 r egneend zogsood hunee buulgana buusan humuus ni mashinuudiin dunduur suljij zam garna ymarch zamiin hudulguunii durem bhgui estoi buduuleg tuushtai l zohion baiguulaarai zamiin dundaas bolichihvoo

0  |  0
Top