Даварсан уяачдад даруулга хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Харуй бүрийд хурдан морь уралдуулж гэнэ, хүүхдийн хөлийн шилбэ хугарч гэнэ, хоёр хүүхэд ухаан алдаж унасан гэнэ, гурван хүүхэд хүнд бэртэж гэнэ...

16 хүүхэд эрүүл мэндээрээ хохирчээ

Дуу, дуугаа авалцан ярих дээрх мэдээллүүд уржигдархан болж өнгөрсөн "Дүнжингарав-2018" уралдаанаас эхтэй юм.  Амралтын өдрөөр Говьсүмбэр аймагт зохион байгуулагдсан тус уралдааны үеэр 16 хүүхэд унаж бэртсэний гурав нь хүнд хэлбэрийн бэртэл авчээ. Мөн хоёр ч хүүхэд уралдааны үеэр ухаан алдаж унасан гэж Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас мэдээлж байгаа юм. 

100 мянган төгрөг ба хүүхдийн амь нас

Өнөө жилийн Дүнжингарав уралдаанд 307 хүүхэд уралдсан гэсэн албан ёсны тоо байна. Тэдний ихэнхи нь бага насны буюу 10-13 насны хүүхдүүд байжээ. Уг нь Засгийн газрын тогтоолоор 12-оос доош насны хүүхдүүдээр морь унуулж, уралдуулахыг хориглосон байдаг ч энэхүү хориг уяачдын "инээдийг хүргэдэг" гэж хэлж болно. Учир нь энэхүү тогтоолыг зөрчсөн байсан ч уяачдад оноох хуулийн хариуцлага дэндүү хөнгөн гэж хэлж болно. Зөрчлийн тухай хуульд зааснаар  "Бага насны хүүхдээр /12-оос доош насны/ морь унуулсан уяачдыг 100 мянган төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг байна. Хэтэрхий хөнгөн шийтгэлтэй энэ хуулийн заалтыг хэн ч зөрчихөд ядах юмгүй санагдана. Үүний ч илрэл гэлтэй энэ жилийн Дүнжингарав уралдаанд оролцсон унаач хүүхдүүдийн дунд бага насны хүүхэд дийлэнхи олонх байсныг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас мэдээлж буйгаар зарим уяачид 12 наснаас доош насны хүүхдээр морь унуулахдаа өөр хүүхдийн бичиг баримт ашиглан бүртгүүлсэн тохиолдол ч гарчээ. Иймээс тэдгээр уяачдыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 100 мянган төгрөгөөр л торгох эрхзүйн үндэс байгаа нь даанч чамлалттай. 100 мянган төгрөг гэдэг бол морь уяж зугаагаа гаргагч баян уяачдын хувьд юу ч биш биз ээ. Нөгөөтэйгүүр хүүхдийн эрүүл мэнд, амь насыг 100-хан мянгаар хэмжинэ гэдэг хэтэрхий өрөөсгөл ойлголт мэт. 

Амины үнэтэй аархал

Хүүхдийн амь насаар дэнчин тавьж зугаацдаг хөгийн хүмүүсийг уяачид гэж нэрлэвэл ямар вэ. Хийж байгаа үйлдэл, хэрэгжүүлж байгаа ажил нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд дэндүү эрсдэлтэй байгааг учирласаар байхад үл ойшоох тэднийг хазаарлах хууль хяналт, хүүхдийн байгууллага Монголд байна уу. Мэдээж байгаа. Гэвч өнөөдөр уяачдын эрх мэдэл, хэмжээлшгүй их эрх дарх хүүхдийн байгууллагад байтугай хууль хяналтын байгууллагад ч хүчрэгдэхээргүй байна. Энэ бүхнийг гэрчлэх ганцхан жишээ, хоёрхон хоногийн өмнө зохиогдсон Дүнжингарав уралдаанаас бэлхнээ харагдана.

Уралдаан өглөө 7 цагт эхэлсэн ч үдшийн 21 цагт дууссан гэж албаныхан хэлж байна. Уралдаан болох хугацаа давчуу харанхуй болох нь тодорхой байсан учир зохион байгуулагчдад Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газраас болиулах хүсэлт тавьсан ч үл ойшоожээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай эрсдэл дагуулсан орчинд энэхүү уралдаан болж байгаа ч хүсэлт тавихаас өөр эрхгүй хүүхдийн байгууллагад тодорхой шийдвэр гаргах эрхзүйн боломж даанч алга.

Ийнхүү харуй бүрийд хурдан морь уралдуулж, бага насны хүүхдээр морь унуулж бах таваа хангасан уяачдын балгаар өнөөдөр 16 хүүхэд эрүүл мэндээ эрсдэлд оруулчихаад эмнэлгийн хаалга татаж байгаа нь дэндүү харамсалтай. Амины үнэтэй аархал гэж үүнийг л хэлэх биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(139.5.216.206) 2018 оны 03 сарын 21

Морины эзэд өөрсдөө унаад уралдаж байг

0  |  0
Золоо(202.21.98.10) 2018 оны 03 сарын 21

Диваны тарган муур шиг утас маажсан нүд нь анивчсан байрны хүүхдүүдийн дэргэд морь мал унаж булчин шөрмөс нь зангирсан морины хүүхдүүд ёстой мундаг

0  |  0
tuku(27.123.212.138) 2018 оны 03 сарын 21

Ene shine tsagiin uyachid gj musun tolgoitoi usan teneg feodaluudiig darj ustgamaar bn.Odoonoos Ard tumen min ene feodalizmiin morin uraldaaniig shine tubshind hurgej 16 nastai zaluusaar mori unuulj baiya.Hurelsuhee bitgii 2 uzuurtei zuu shig bai l daa.Huulia zorigtoi uurchluuchee.M.Enhboldoos aigaad bga yumuu.Tegvel ch chatsga shig hiimel hurandaa bolno shuu !!!!!!

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 03 сарын 21

ene sedveer aimshgiin kino hiih tsag boljee.

0  |  0
иргэн(66.181.191.218) 2018 оны 03 сарын 20

БӨХ НЬ ДОПИНГТОЙ,МОРЬ НЬ МАРГААНТАЙ БОЛДОГ БОЛЖ

0  |  0
Иргэн(78.250.158.33) 2018 оны 03 сарын 20

Ядаж наад У.Я.Холбоогоо Миэ данжаад өөр цэвэр монгол хүн олдохгүй бна уу

0  |  0
ХҮҮХДҮҮД (202.179.24.134) 2018 оны 03 сарын 20

ЭНЭ БОЛ БИШ ЮМАА.ОДОО 21-Р ЗУУН!

0  |  0
Зочин (139.5.217.198) 2018 оны 03 сарын 20

Ядарсан ард түмний хүүхдүүдээр зугаагаа гаргаж суудаг уяачидад хариуцлага тооцох нь зөв шүү дээ.Уяачид өөрсдийнхөө хүүхдүүдээр яагаад морио унуулахгүй хүний хүүхдээр унуулаад байгаа юм.Хүний хүүхдийн амь нас хамаагүй юу.Уяачид гэдэг чинь ийм арилсан дотортой хүмүүс байдаг юм уу.Түрүүлсэн морины бооцоо гэж хэдэн саяараа яригддаг биз дээ.Тэгсэн мөртлөө морь унасан хүүхдэдээ 20.0 - 30.0 мянгыг өгдөг гэнэ үү.Арай ч дээ Уяачидаа болимоор юм даа

0  |  0
ggjgjgjgjgjgjgjgjggj(103.229.121.178) 2018 оны 03 сарын 20

M.Enkhboldiin bugsiig dolooh gesen heseg buleg humuus l niilj mori mori gej hudlaa daldganaj uyachdiin holboo ch geh uursdiiguu urgumjilj noyoniihoo iveeld bagtah gejsen lalaruud unen davarch bnaa?uyachdiin holboo gej hend heregtei ulsad ymar ashig ugdug yunii tuluu baiguulagdsan holboo yum be?zasag turiin ner barij daldagnadagaa boli.naadmaar l uraldaj bval boloo yum bish uu?ene bandi nariig shorond hii.

0  |  0
zzz(66.181.160.41) 2018 оны 03 сарын 20

Chinii huuhdeer unuulaagui bitgii huts.

0  |  0
ff(202.55.191.205) 2018 оны 03 сарын 20

Даварсан уяачдад даруулга хэрэгтэй

0  |  0
jj(202.9.41.50) 2018 оны 03 сарын 20

uursduu morio unaj uraldaad unaacheee.hvvhdvvdee gadaadad surgaad.ted narni eh helee meddegvil yum b.aleeshdee.jirii ardiin hvvhed.hvvhed bishvvvvv

0  |  0
jj(202.9.41.50) 2018 оны 03 сарын 20

uursduu morio unaj uraldaad unaacheee.hvvhdvvdee gadaadad surgaad.ted narni eh helee meddegvil yum b.aleeshdee.jirii ardiin hvvhed.hvvhed bishvvvvv

0  |  0
эрка(202.179.26.227) 2018 оны 03 сарын 20

Хэдхэн толгой манлай уяачид байдаг гэсэн эзэн хайх хэрэггүй байх.Зохион байгуулагчгүй үйлдэл гэж байж болохгүй байх аа

0  |  0
иргэн(202.179.26.227) 2018 оны 03 сарын 20

Уяачидын холбооны ерөнхийлөгч энэ үйлдлийнхээ төлөө ард түмнээс уучлалт гуйх биш энэ хариуцлаггүй үйлдлийнхээ төлөө эрх мэдэл алван тушаалаа өгөх хэрэгтэй.Нямдорж сайд шиг үйлдэл бүү гаргаач ээ

0  |  0
зочин(66.181.161.47) 2018 оны 03 сарын 20

Хурдан удмын адуу 40-50сая хүрдэг үүний хажууд торгууль 100мянга уяачид элэг нь хатдаг байлгүй .сая морь нь уралдсан бүх хүмүүсийг 10саяас доошгүй торго морьуях эрхийг нь хязгаарлах.тэр мориноос унаж бэртсэн хүүхдийн эмчилгээний зардлыг гаргулах. Зохион байгуулагчдад өндөр торгуу ль арга хэмжэ авах

0  |  0
zochin (103.57.94.163) 2018 оны 03 сарын 20

huuhdee ingej mongonii toloo uralduulj etsest ni ami nasiig ni alduulj bgaa mongonii shunaltai etseg ehchuud denduu haramsaltai. heleh ch ug algaa. hunii amiar toglood . tor zasgaas iim uraldaan zohiohgui gd bhad tom tolgoildog hedhen tooniii erguu yachidiig buudval taarna. hichneen ch huuhdiin amiar togloj duusav aaaa.

0  |  0
zochin (103.57.94.163) 2018 оны 03 сарын 20

huuhdee ingej mongonii toloo uralduulj etsest ni ami nasiig ni alduulj bgaa mongonii shunaltai etseg ehchuud denduu haramsaltai. heleh ch ug algaa. hunii amiar toglood . tor zasgaas iim uraldaan zohiohgui gd bhad tom tolgoildog hedhen tooniii erguu yachidiig buudval taarna. hichneen ch huuhdiin amiar togloj duusav aaaa.

0  |  0
zochin(103.57.94.163) 2018 оны 03 сарын 20

huuhdee ingej mongonii toloo uralduulj etsest ni ami nasiig ni alduulj bgaa mongonii shunaltai etseg ehchuud denduu haramsaltai. heleh ch ug algaa. hunii amiar toglood . tor zasgaas iim uraldaan zohiohgui gd bhad tom tolgoildog hedhen tooniii erguu yachidiig buudval taarna. hichneen ch huuhdiin amiar togloj duusav aaaa.

0  |  0
зочин(103.212.119.44) 2018 оны 03 сарын 20

Энэ бол уяачдын аархал гэхээсээ уяачдын холбооны-дарга нарын нь дээрэлхэл,хууль ёс,хүүхдийн амь нас эрүүл мэндийг тэжээсэн нохойноосоо дорд үзсэн дарангуйлал гэвэл үнэнд ойртоно,эд нартай зөвхөн хүүхдийн байгууллага биш бүх нийтээрээ тэмцэх л хэрэгтэй.

0  |  0
Mdb(112.72.11.102) 2018 оны 03 сарын 20

Moridiin enenii deed unelgeer torgiyo. M.Enkhboldiig shiitge alban tushaalaas ni zailuul

0  |  0
Top