Т.Одгэрэл: Эхнэрээ зодоод зугтаасан Адъяаг эрэн сурвалжилж байгаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

“Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Р.Адъяа эхнэрээ зодсон хэрэгт холбогдож, олны шүүмжлэлийг хүртээд байгаа юм. Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгээд байсан жүжигчин залууг энэ сарын 13-нд эхнэрээ хэвтэрт ортол нь зодлоо гэсэн мэдээлэл цахим орчинд тархсан. Энэхүү мэдээллийг анх түүний эхнэрийн найз Т.Одгэрэл гэх бүсгүй олон нийтэд өөрийн фэйсбүүк хаягаараа мэдээллэсэн. Одоогийн байдлаар Р.Адъяаг Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл бий. Энэхүү дуулианы мөрөөр анх мэдээлэл хийсэн Т.Одгэрэлтэй ярилцлаа.

- Адъяаг эхнэрээ зодсон гэх мэдээллийг анх та олон нийтэд зарласан. Хэрэг явдал хэрхэн болсон бэ? 

- Гуравдугаар сарын 13-ны орой манай найз над руу фэйсбүүкээр “Найз нь зодуулчихлаа” гэж чат бичсэн. Юу болов гэж асуусан чинь над руу зодуулсныхаа дараах зургаа явуулсан. Нүүрнийх нь баруун тал тэр чигтээ битүү хавдартай, их гэмтэлтэй харагдаж байсан. Найз маань надад хэлэхдээ “Сайтад таньдаг хүн байвал энэ тухай мэдээллээд өгөөч. Би олон удаа ийм байдалд орж байна” гэсэн юм.

- Адъяа эхнэртээ гар хүрч байгаа нь анхны тохиолдол биш байх нь ээ?

- Анхных биш. Энэ үйлдэл нь олон удаа давтагдаж байгаа. Найз маань Адъяатай 2016 онд гэрлэлтээ батлуулсан. Адъяа их архи уудаг. Уугаад алга болчихдог тохиолдол олон. Манай бас нэг найз маань хөдөөнөөс ирээд найзынд маань очиж хоносон. Адъяа найз охин хоёрын маань амьдардаг байр нь манай найзынх юм. Адъяа зүгээр л очиж амьдардаг. Хөдөөнөөс очсон найзын маань хоносон орой нь Адъяа гэртээ согтуу ирсэн гэсэн. Улмаар эхнэрээ багалзуурдаж байхад гэрт хонож байсан найз нь салгасан гэж хэлж байсан юм. Хүнийг багалзуурдана гэдэг алахыг завдаж буй үйлдэл. Миний хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол найзын маань хүүхэд ээжийгээ дарамтад орж, зодуулж байгааг харж өсч байгаа явдал юм. Тэр хүүхдэд ямар хүнд тусаж байгаа бол. Хүүхдийн хажууд яаж тийм зэрлэг үйлдэл гаргаж чадаж байна. Хүн харахад сул дорой, дөлгөөн царайлсан хэрнээ түүний цаана ямар аймаар араатан шинж нуугдаж байна вэ. Энэ тухай л нийгэм мэдэж аваг гэж бодсон.

Эхнэрээ зодох болсон шалтгаан нь юу байсан юм бол?

- Найзын маань ажлын газрынхан эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулаад гуравдугаар сарын 7-нд агаарт гарсан.  Түүнээс хойш 6 хоногийн дараа Адъяа гэртээ согтуу ирж хоносон байгаа юм. Тэр орой зугаалгаар явсан зургийг нь хараад гэнэт хардаад эхэлсэн гэсэн. Найзыг маань барьж авч толгой руу цохиж, дээрээс нь дэвссэн байгаа юм. Хүн ажлынхантайгаа  зугаалгаар явах эрхгүй байна гэдэг юу гэсэн үг вэ. 

- Найзын тань биеийн байдал ямархуу байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр найзыг тань сэхээнд орсон гэсэн мэдээлэл гараад байгаа?

- Эмнэлгээр нэлээн явсан. Толгой нь доргилттой, зөөлөн эд нь гэмтэж, нуруу мурийлттай болсон. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Нүүрний хаван нь бага зэрэг буусан. Ажилдаа явах ямар ч боломжгүй байна. Сэтгэл санааны гүн хямралд орсон. Удахгүй өөрийнх нь биеийн байдал дээрдэхээр өөрөө мэдээлэл хийж магадгүй.

- Та Адъяагийн эхнэрийг хэзээнээс мэдэх вэ?

- Бид хоёр нэг нутгийн хүмүүс. Нэгдүгээр ангид байхаасаа найзалж эхэлсэн. Аав нь байдаггүй. Ээж дүү нар нь хөдөө байдаг. Хотод манай найз хүүхэдтэйгээ хоёулханаа байдаг юм. Надаас өөр тусламж гуйх хүн байхгүй. Надад хэлэхдээ “Найз нь хүчирхийлэлд өртчихлөө. Олон удаа нууж байсан. Энэ бол давтамжтай болдог зүйл” гээд тусламж гуйсан.

- Адъяаг эрэн сурвалжилж байгаа гэсэн?

- Цагдаагийн байгууллагаас Адъяаг эрэн сурвалжилж байгаа. Адъяа гэр орондоо болон ээж дээрээ очихгүй байгаа гэсэн. Утас нь холбогдохгүй байгаа юм. Цагдаа нар хаана байгааг нь мэдэхгүй байна. Сүүлийн үед олон баяр давхацсанаас болоод цагдаагийн байгууллагынхан хангалттай сайн эрэн сурвалжилж чадаагүй байх. Найз маань зодуулаад, хажуу айлынхаа хаалгыг нүдээд тусламж гуйж, цагдаа дуудаж өгөхийг хүссэн.  Тэр хооронд Адъяа нүцгэн шахуу гэрээсээ гараад зугтаасан гэсэн. Миний пост дор хамгийн сүүлд Адъяаг цэргийн баяраар “Mint club”-д байхыг харсан гэж нэг хүн бичиж байна лээ.

- Адъяа "21 мянга" шоунд орохдоо үзэгчдийн хүндлэлийг хамгийн их хүлээсэн оролцогчдын нэг болсон. Гэтэл бодит байдал дээр ийм харгис хүн гэж бодсонгүй?

- Тийм. Телевизээр гарахдаа гэнэн цайлган, цагаахан дүр эсгэсэн. Гэвч бодит байдал дээр адгууснаас дор хүн. Байрных нь хөрш айлууд нь энэ тухай мэднэ. Адъяа согтуу ирэхээр найз маань гэртээ оруулахгүй гэж хэлэхэд орцондоо архи ууж суудаг. Би найздаа аль болох болж бүтэх талаас нь өмнө нь зөвлөдөг байсан. Байнга ингэж маргана гэж юу байхав, аль болох эв зүйгээ олох хэрэгтэй. Болохгүй бол эмчилгээнд явуулаад засаж авах хэрэгтэй гэж хэлж байлаа. Сүүлд найзаасаа энэ тухай сонсоод харамссан. Би найздаа аль болох эв зүйгээ ол гэж хэлснээр ийм байдалд хүргэв үү дээ гэж бодсон. Олны танил нэр хүндтэй хүн гэсэн багны цаана ямар араатан нуугдаж байгааг хэн ч мэдэхгүй. Адъяа согтуу үйлдлээ хянах чадваргүй байхдаа  эхнэрээ зодсон юм биш. Орой нь согтуу ирээд үүрээр зодсон байгаа юм. Үүр цайтал тэр хүний архи нь гарч эрүүл болсон байж таарна. Би хувьдаа Адъяагийн “Анирлагч” кинонд бүтээсэн дүр нь өөртэй нь их ойрхон гэж бодсон. Тус кинонд Адъяагийн архи уухаараа гаргадаг жинхэнэ зан характар гарсан.  Хүн аль сайн хийж чаддаг зүйлийнхээ дүрийг л хамгийн сайнаараа гаргадаг. Эмэгтэй хүнийг зодож болохгүй. Зодох зодохдоо боож унагааж дэвсэж болохгүй. Цагдаагийн байгууллагаас Адъяад ямар шийтгэл оноохыг хэлж мэдэхгүй юм.


- Адъяагийн эхнэрийн хувьд зан ааш нь ямархуу хүн бэ?

- Манай найз царайлаг бүсгүй бий. Анх найз маань Адъяатай аль болох болж бүтэхийг л хичээж байсан. 2015 оноос үерхэж эхэлсэн гэдэг. Манай найз хүмүүжил сайтай. Ямар ч буруу хандлага байдаггүй хүн.  Энэ нь ч нутгийн ёс заншилтай холбоотой. Баруун аймгийнхан ч маш дэг жаягтай байдаг. Адъяатай гэрлэсэн хэрнээ хуураад явна гэж байхгүй. Харин Адъяагийн хувьд тийм тохиолдол олон гарсан.


- Адъяа нөхрийн хувиар найзын тань амьдралыг тусалж тэтгэсэн зүйл бий юу?

- Тэр нарийн ширийн асуудлыг мэдэхгүй. Найзын маань амьдрал тийм ч их өөрчлөгдөөгүй. Ямар ч байсан ажилд нь маш их саад учруулдаг гэсэн. Би Адъяаг их хартай хүн гэж бодож байна. Өмнө нь найз маань нэг томоохон газар ажиллахаар болж байхад загнасаар байгаад болиулсан гэсэн. Ажлыг нь хийлгэхгүй, тэжээж тэтгэхгүй хэрнээ амьдралд нь гай болдог.

- Таныг найзынхаа хүсэлтээр мэдэгдэл хийсний дараагаар хүмүүс таныг дарамтлах болсон гэсэн?

- Би амиа хоохойлоод найзыгаа хэн нэгэн хүнтэй холбоод өгч болох л байсан. Гэтэл болсон явдлын тухай сонсоод өөрийн эрхгүй бухимдал төрсөн. Найзынхаа тухай мэдээллийг анх оруулснаас хойш сэтгэлзүйн дарамтад маш их орох болсон. Хуурамч хаягаас миний ажлын холбогдолтой постуудын дор янз бүрийн дарамталсан коммэнт хүмүүс бичих боллоо. Энэ тухай би ЦЕГ-т хандсан. Цагдаа надад хэлэхдээ “Чи худал мэдээлэл тавиагүй юм чинь зүгээр. Чиний найз чинь өөрөө чамаас болсон явдлын талаар олон нийтэд түгээж өгөхийг хүссэн. Чи иргэнийхээ үүргээ биелүүлсэн” гэсэн.  Би мэдээлэл анх цацсанаараа өөрөө эрсдэлтэй байдалд орж байгаа. Гэвч Монголд далд хүчирхийлэл маш олон байгаа. Үүнийг хараагүй, сонсоогүй мэт яаж дуугүй  өнгөрхөх вэ. Найз минь надад итгээд тусламж гуйсан. Би өөрт байгаа боломжоороо буюу фэйсбүүк хаягаараа энэ тухай мэдээллийг цацаж өгсөн. Адъяагийн найз жүжигчин Манлай миний пост дор сэтгэгдэл бичихдээ “Тийм зүйл болоогүй. Худлаа ярьж байна” гэж бичсэн. Манай найз руу “Адъяагийн нэр хүнд нь өсч байгаа. Удахгүй шинэ кино нь нээлтээ хийх гэж байна. Тиймээс энэхүү мэдээллээ устгачих” гэж хүмүүс ярьсан гэсэн. Нэр хүнд өсч байгаа гэхээрээ л архи ууж хүн зодож болдог юм уу. Хамгийн муухай нь манай Монголчууд “эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэж надад хэлж байгаа. Гэтэл найз маань өөр хандах хүн байхгүйдээ надаас тусламж гуйж ирсэн. Хэрэв найз минь байрандаа зодуулаад үхчихвэл яах юм. Намайг худлаа мэдээлэл тараалаа гэж байгаа хүмүүст хэлэхэд би бодит үнэнг хэлсэн. Эмэгтэй хүн өөрт тохиолдсон энэ төрлийн асуудлаа нуудаг. Улмаар энэ үйлдэл нь хэд дахин давтагдаж, улам хүнд байдалд ордог. Гэнэт зодуулж, дарамтлуулж байсан эмэгтэй тэсрээд нөхрөө алчихвал яахуу. Эцсийн эцэст үр хүүхэд л хохирно.

- Та цаашид гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан. Энэ тухайд?

- Гэр бүлийн хүчирхийллээс болоод хүүхэд хохирч, салалт өсч байна. Үүнтэй тууштай тэмцэх цаг нь болсон. Эмэгтэйчүүдийн шоронд хоригдож байгаа хүмүүсийн 40 гаруй хувь нь гэр бүлийн хүчирхийллээс болоод аргагүй байдалд орж, биеэ хамгаалахдаа нөхрөө гэмтээж хоригдсон байдаг. Эмэгтэй хүн маш удаан тэвчсэний эцэст тэсэрдэг. Улмаар хүүхэд нь асрамжийн газар очдог. Үүнд миний сэтгэл маш их эмзэглэдэг. Миний дотны найзад ийм зүйл тохиолдсон учир би дуугүй байхыг хүсээгүй. Найз минь ч надаас тусламж гуйсан. Намайг энэ тухай мэдээлэл оруулснаас хойш олон хүн дарамталж байгаа. Би тэгэх тусам тэмцэх болно гэж бодож байна. Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд ямар хүн болж төлөвшихөв. Сүүлд би нэг пост уншсан. “Нөхөртөө зодуулахаар барцад арилаад хөл хөнгөрөөд явчихдаг. Хэд хоногтоо сайхан болчихдог” гэх пост уншсан. Надад лав энэ нь дэндүү өрөвдөлтэй санагдсан. Бүүр хувь тавилантайгаа эвлэрчихсэн байгаа юм. Сул дорой, ажилгүй, нөхрийнхөө гар дор байдаг, хамгаалах хүнгүй хүмүүс л хамгийн их хүчирхийлэлд өртдөг. Тиймээс үүний эсрэг цаашид тэмцмээр юм байна даа гэж бодогдсон.  Хардалт бол өвчин. Хайр бол итгэлцэл, хүндлэл дээр л тогтдог гэдгийг санах хэрэгтэй.

- Та өөрийнхөө тухай ярьж болох уу. Ямар ажил эрхэлдэг вэ?

- Хувиараа бизнес эрхэлдэг. Дарга, цэргээ хийгээд амьдарч яваа эгэл жирийн бүсгүй. Үүнээс илүү зүйл ярьмааргүй байна. Уучлаарай.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 113 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zuw(103.57.94.184) 2018 оны 04 сарын 11

Ter zaluugiin zuv hervee tegj aimaar hazaad nohoi shig zuugaad tavihgui bgaa huniig yaahiin be ter tegnee ovoo bosgoogui bol shaazgai yun deeree suuhav de

0  |  0
Zochin(103.57.94.184) 2018 оны 04 сарын 11

Ter hartai ehner ni hii hooson hardaad orilj charlaad maajij zulgaagaad gariin barij avaad huruugiin ysand ni tustal hazchihaad tavihgui bolhoor ni alagdaad taviuulan ene Bol unen

0  |  0
irgen(66.181.177.80) 2018 оны 03 сарын 22

yu gesen yg be yamar buruutai ch zodoh es baihgyi baihaa tegeed salaad l yabna bizdee naiz ni ynen helsen baihaa gerleegyi mortloo oochij gariin chadalaa gragdag yum uu olnii tanil hyn baij arai dendejee ih hoorhon emegtei bna archaagyi adyagaar yadag yum

0  |  0
zochin(64.119.18.142) 2018 оны 03 сарын 22

argaa barsan hun l olon niited delgene dee

0  |  0
zochin(64.119.18.142) 2018 оны 03 сарын 22

humuus yaj ingej archaagui bg ba aa

0  |  0
zochin(64.119.18.142) 2018 оны 03 сарын 22

yvdaltai huuhen sanal bodl;oo helj bhgui tee

0  |  0
ХОШИН ШОГ(202.179.25.153) 2018 оны 03 сарын 21

ЭМЭГТЭЙ ХҮН ТЭВЧЭЭР НЬ БАРАГДЖЭЭ.ТЭМЦЭХ НЬ ЗӨВ. ЕР НЬ ЭНЭ ХОШИН ШОГИЙНХОН УРЛАГИЙНХАН БИШ.ХҮН ДОРОМЖИЛЖ МӨНГӨ ХӨӨДӨГ МӨРӨӨДЛИЙН ТЕАТРЫН ГАНПАНЗДЧИХСАН ЮМ ШИГ АГУУ ТОМ НҮҮРТЭЙ ОРИЛОО БАТАА ШАГАЙ НАРЫН ОРКУУД ОЛИГТОЙ ХҮМҮҮС БАЙХ БОЛОМЖГҮЙ.

0  |  0
Зочин(66.181.177.183) 2018 оны 03 сарын 21

Энэ ярилцлага өгөөд дундуур нь гүйгээд байгаа хүүхэн ч хүнд гар шдээ.Явдал нь дийлдэхгүй манай найз залхаад салжсбайлаа.

0  |  0
Zochin(66.181.161.114) 2018 оны 03 сарын 21

Ter awgai ni medeej bguulgaaraa amraltand ywj bga hvn .Uuj idjel taaraa.Uusan hvn uhaanaa aldana .tegeed honuudaar ywj bgaa hvn yu boloh ni oilgomjtoi bizdee.

0  |  0
тэнэг(122.201.25.46) 2018 оны 03 сарын 21

Ер нь хошин шогын жүжигчидийг хэн жүжигчин гэдэг юм цариайныхаа гажиг өөрийн тэнэгдүү зан төрхөөрөө хүнийг инээлгэдэг ийм л ухамсаргүй нөхдүүд шүү дээ хагартлаа баяжичхаад улсад татвар төлж үзсэн юм уу

0  |  0
Зочин(202.21.106.153) 2018 оны 03 сарын 21

Худлаа байхоо. Сүүлийн үед хүмүүсийн нэр хүндэд халдах гэсэн иймэрхүү мэдээлэлд хууртахаа байсан. Тэгээд ч эр эмийн дунд илжиг битгий жороолоо гэсэн үг байдагсан. Хүүхнүүд ч яах вэ угаасаа хов живэнд дуртай улсууд. Гүй ээ энэ эм хошуулсан авгай зантай эрчүүд болиосой

0  |  0
Erhyyhen (174.197.4.31) 2018 оны 03 сарын 21

shar Tuul Har Aldarmaa Anijin Baatar avgain 3 heryyl Bold Chuluuunchimeg Moom duuchin 3 heryyl deer ni Adiyaa Abgai Naiz 3 boon heryyl

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 03 сарын 21

aimhai er hun arhi uuj baigaad balmad hereg hiideg gene.

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 03 сарын 21

iim archaagui er olnii tanil geheer mongol uls min dampuu uls bolj dee.

0  |  0
zalitai nuhur (103.26.194.107) 2018 оны 03 сарын 21

uhsen baasniih ni olnii tanil ner hundtei hun be...kkkk.estoi harin aihtar zaluu muu sanaatai zaluu baih ni.aliv yum 2 taltai.ter ehner geed baigaa huuhen ch oligtoi aali aashtai amitan bish baij taarah ni..

0  |  0
suugii(59.153.114.70) 2018 оны 03 сарын 21

ulaan arihchin ni vnen shvv harin yaj odi boltol kinond toglood ybaad bdagin

0  |  0
Man(182.160.3.17) 2018 оны 03 сарын 21

Ene hudal bx gej bodoj bn Adyag anirlagch deer togolj bxad hunchddeg heseg deer uuchlalt husser bsan gej medeellesen Tiim hun araich ingehgui bha yadaj barimmttai hun gutgeh heregtei barimt notolgo heregtei

0  |  0
Зочин(202.9.42.81) 2018 оны 03 сарын 20

Энэ ярилцлагыг өгсөн НАЙЗ д талархаяъ. Үнэхээр ховор зоригтой САЙН НАЙЗ байнашүү. Ийм хүн одоо ховордсон гэж боддог байлаа. Найзад гүнээ талархан хүнЛэг сэтгэл зоргийн өмнө МЭХИЙЕ!

0  |  0
Бээгий(103.57.95.140) 2018 оны 03 сарын 20

Эр, эмийн хэрүүл аль альнаас нь л болдог. Зүв зүгээр байхад нь л барьж аваад зодоогүй байх. Эм хүн үгээ ханьдаа хэлэх үгээ бас л бодож хэлмээр. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ дээ. Зоддог нь буруу л даа өмөөрсөн юм биш. Жаахан оройтонгууд нь үглэж загначихаад, өөрөө аялал зугаалаг гээд явбал ёстой болохгүй.

0  |  0
ZUV(27.123.212.133) 2018 оны 03 сарын 20

Ohiduud mini arhi ucuuhenc gesen amsdag huntei buu suu. Yavaandaa zugeer zasrana gevel hudal shuu.

0  |  0
jhjh(66.181.184.11) 2018 оны 03 сарын 20

muu huuhentei taarchdee adiya ene huuhnii naiz geech bas ter huuhenn niileed neg l oliogtoi setgegdel torohgui bna horond n orjdee

0  |  0
Уншигч (112.72.11.109) 2018 оны 03 сарын 20

Айл гэрийн амьдрал яахав хууль цагдаа нь шийднэ. Та нар өөрсдийгөө хичээ. Гэхдээ баяр цэнгэл албан газрын амралт зугаалага хичнээн айлын эр. эм.эх хүүхдийн нулимс асгарч байгааг бодолцох хэрэгтэй. Хожмын гэр бүлийн хэрүүлийн суурь нь шүү дээ. Яг үнэндээ хонон өнжих амралт зугаалга чинь садарлах явалдахын эхлэл. Адьяа хүү минээ эртхэн 2 тийшээ болж амьдралаа бод.Цааш даамжирвал хэзээ нэг өдөр хүний аминд хүрч мэднэ .Монгол эрчүүд муухайгаа дуудуулж дууслаа. Хүүхнүүд яахав нэг гадаад юм дагаад ,нэг эр дамжаад явна .Угаасаа амьдрал ийм болчихоод байна.

0  |  0
juju(43.242.243.204) 2018 оны 03 сарын 20

Aimaar tsaraitai sonin tiim medrel muutai gemeer hun bnlee.yaaj tiim yumtai suuj bnaa

0  |  0
Зочин (64.119.20.77) 2018 оны 03 сарын 20

Энэ өмөөрч бичээд байгаа хүн нь Адьяа өөрөө юм бишүү. Өөрөөс нь өөр хэн энэ малыг өмөөрхөв дээ хахахаха

0  |  0
Үнэн(203.234.206.68) 2018 оны 03 сарын 20

Хаа байсан азийн чоно гардаг жил архи хоригдцон байхад энэ адъяа нэг пабад шал согтуу агсам тавиад байсан.ямар эргүү гар вэ?гэж бодож байсан.архичин юм байна л даа.бас тэр амгаланбаатар билүү драмын нэг сайхан гарын агсамчин байна

0  |  0
Dornodiin irgen(66.181.160.108) 2018 оны 03 сарын 20

Adiya butehgui gar shd.bugd medne.

0  |  0
ДАРЬГАНГА(59.153.87.62) 2018 оны 03 сарын 20

НҮДЭНД ХҮЙТЭН ХҮН.АЛТ ОВОО МИНЬ ГЭЖ НУТГИЙН УУЛ ШҮТЭЭНИЙГ ДОРОМЖЛООД БАЙСАН.

0  |  0
Dorj(37.47.180.123) 2018 оны 03 сарын 20

Yostoi sain naiz bna daa. Ix zub yum xiij bnaa. Abgai ni yamar ch bsan Xyniig zodoh erh xend ch bxgyi. Lhagwa gyai!!

0  |  0
Зочин(66.181.161.117) 2018 оны 03 сарын 20

Та нар яг юу болсоныг мэдэхгүй байж хүнийг доромжилж болохгүй шүү.Адьяа бол чадварлаг сайн жүжигчин .

0  |  0
Zochin(66.181.161.117) 2018 оны 03 сарын 20

Ene hvvhnii vgeer vg hiij .bolohgvi shvv.Ugaasaa ondog shig oogvi hvn gej haa ch baihgvi.ene hvvhnii naizad ni ch bas buruu bgaa

0  |  0
Y(64.119.27.227) 2018 оны 03 сарын 20

Adya novshoo huneer tejeelgn deer n zoddog hen chi,yostoi erguu tuuchii bn daa chi. Araatnaas dor hulgana chi

0  |  0
Lhagwa(66.181.161.117) 2018 оны 03 сарын 20

Ene hvvhen naiziigaa enhiin tsagaan tagtaa bgaa meteer bichsen bna.Adiya bol chadwarlag hvn.Ter hvn ooroo yu gehiin.Ter hvnii helehii ni medej baij l Ene hvnd itgetsgeerei dee mongolchuudaa.

0  |  0
Anga(66.181.161.31) 2018 оны 03 сарын 20

zowdo anhanda hudal medeelel gej bodsimo odoo sonsood oi gutla olni tanil bnu yu bnu hamaa alga ter muu ehner ni arga yadahdal tesej tesej tiim shiidvert hvree bsilgvide odool doriwtoi shiid garagahgvi bol ooroo aluulaj medheer bna shvv de yaasanch gej arhichin hvnii aag omogiig ni tesej suuh estoi bish de zow zow ehnertei gar hvrch baiga hvn chin archagvil er yumda yaasan ih tesee boldo tewche boldo huurhi do

0  |  0
Б,Туяа(202.179.26.208) 2018 оны 03 сарын 20

Мундаг эмэгтэй байна аа, баярлалаа, Бусдын төлөө сэтгэл зовдог хүн л жинхэнэ хүн шүү дээ ,

0  |  0
зочин(182.160.2.223) 2018 оны 03 сарын 20

манайхан зарим нь их тэнэг юм ярих юм. хүчирхийлэгчийн талд ороод байдаг, Эгч дүү чинь хүнд зодуулбал тэгж хэлэхгүй л байх, Архи их уудаг гэж сонссон юм байна. ингээд хөөрхий Адьяа даян дээрхийн гэгээнээс далайн ёроолд унаваа гэж

0  |  0
ss(103.229.121.241) 2018 оны 03 сарын 20

Iimerhuu umnuud salj niileed daraagiihaa huuhniig zodoodl yvj bdg um. Hunee tanij suugaarai. Mgld oligtoi kino bdgch umu daa

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 03 сарын 20

үл бүтэх нөхөр байна,

0  |  0
Album(139.5.219.226) 2018 оны 03 сарын 20

Дугуй дугуйгаа олдог хорвоо гэж... Таарсан таар шуудайнуудын амьдралыг бид хэлэлцээд яахав дээ. Шүүх л шийднэ биз. Шүүхийн шийдвэр бидэнд огт хүртээлгүй...

0  |  0
miigaa(202.179.0.46) 2018 оны 03 сарын 20

bi ene adyatai gants shil yum huwaagaad uuchih yumsan ehnertei gar hurdeg zangii ni harah ymsan adgiin amitan bn da

0  |  0
Zochin(66.181.189.88) 2018 оны 03 сарын 20

Tv eer bl nzdaa hvchirhiilvvlee l haragdaad bsn gtei gerte hvchirhiilegch

0  |  0
С.Батдорж(202.9.40.165) 2018 оны 03 сарын 20

Хүн хүнээ зодох бүү хэл амьтан зовооход ял авдаг болсон үед арай дэндүү тэнэг явдал биш үү.би эцэг хүн 32-19 насны 4 хүүхэдтэй ханьтайгаа 33 -жил амьдарч байна ийм харгис зүйлийг үзэн ядах болно.тэр Адъяаг бол бүүр үзэн ядах болно.Ийм адгуус шинжтэй хүн эрүүл байдаггүй л юмдаа.

0  |  0
Hudal vg neg ch vgvi(188.166.211.209) 2018 оны 03 сарын 20

ene Moojig ni ch yalgaagvi lvv arhichin shd, yag odoonii hiimel yadtsan jvjigchdiin neg. Heden jiliin omno Fire hamtlagiin zaluu gitarchin hvvg hutgaar gemteej tohiroltsood salj bsan. Uhamsar doroi iim hvmvvsiig bitgii hoorgoj bai l daa ard tumeeen. Ene hoshin shogiin hiimel salbadai nariig toogood baihiin nogooduul ni hesee yazaanii micheal jackson adil ner hundtei bolson met tomorch peedelzehiig ni yaana.

0  |  0
Батаа (122.201.31.108) 2018 оны 03 сарын 20

Яг өөрсдөө иймэрхүү хүчирхийлэл хийдэг адгууснууд л ийм адьяаг өмөөрсөн пост бичиж байгаа нь ойлгомжтой Ийм оюуны тураалд орж ялзарсан юмнууд олширчээ Нийгэмд л буруугаа өгөх байх ямар ч буруу юм хийсэн байсан эмэгтэй хүнд гар хүрдэг эрчүүд сонин л байнаЯалтай ч билээ

0  |  0
зүгээр залуу(103.212.118.249) 2018 оны 03 сарын 20

Хэн нэгэн залууд уурласан уураа Муусайн Монгол эрчүүд гэж ирээдл муулж доошоо хийхийн.Ийм байхад гадаад хүнтэй суухгүй яадгийнч гэх шиг.Тэр муу монгол эрчүүд чинь хүүхнүүд та нарын хатан ухаанаар өсгөн хүмүүжүүлсэн хөвгүүд чинь том болоод ийм байдалтай байгаа.Тэрний оронд охид хөвгүүдээ багаас нь ингэж хүмүүжүүлж үүнд нь анхааръя гээдл санаагаа хэлээчдээ.Тэр муусайн эрчүүлд та нарын уул шиг сайхан эцэг чинь, хангай шиг сайхан түшигтэй ах чинь, хөлийг чинь хучиж гар дээрээ өргөөд явах хүү чинь багтаж байгаа.битгий эрчүүдийг даяар нь доошоо хий дээ

0  |  0
Зочин(202.21.124.130) 2018 оны 03 сарын 20

Буруугүй хүн зугтаад явах уу? Тийм л нэр төртэй сүрхий хүн юм бол өөрөө гарч ирээд тайлбар өгөөчээ. Нэр хугарахаар яс хугар гэж. 10 хоног турж үхэнгээ алдан бж олж авсан жаахан рейтинг нь ингээд дуусваа хөөрхий.

0  |  0
Би(49.0.137.33) 2018 оны 03 сарын 20

Өчигдөр байрныхаа гадна явж л байсийшд. олдохгүй байна гэж худлаа байхаа. харин согтуу явахыг нь харсан шүү. архинаас гараад 10 жил болоогүй байхаа. 10 хонож л байгаа байх. хахаха

0  |  0
Zochin(66.181.185.69) 2018 оны 03 сарын 20

Olnii tanil geheeree l humuus tuilshiraad ene hertsgii zaluug umuuruud bgaa yum bhda emegtei hund gar hurdeg hulduu tolgoituudig shiitgeh heregtei

0  |  0
H(66.181.161.14) 2018 оны 03 сарын 20

Adya ugasa arhichin tsaraitai oilgomjt shde. Omno bas salj bsn gehr oligt hvn bish. Omoorch bga hvmvs hudla ym bichij hamgaalad nemergv de.

0  |  0
Zochin(64.119.22.84) 2018 оны 03 сарын 20

Aimar huuhen aimar huuhen havi oiriinh ni medeh biz

0  |  0
Zochin (64.119.22.84) 2018 оны 03 сарын 20

Humuus bas heterhii tuilshrah hen ni yu hiigeed bna gedgiig medeegui baij

0  |  0
Bor (64.119.22.84) 2018 оны 03 сарын 20

Tsagdaa nar haigaad olohgui bna ch geh shig teneg huuhen tenegtene biz aimsr huuhen hartai heruulch hajuudaa heniig ch togtooj chaddagui nutag orniihon ni gerchilne biz

0  |  0
Baagii (64.119.22.84) 2018 оны 03 сарын 20

Arhi uusan baidiin bol ene huuhen uulgasan baij taaraa archaagui huuhen ichij amidar

0  |  0
Baagii(64.119.22.84) 2018 оны 03 сарын 20

Iim archaagui huuhnuud baihiimaa Adiya arhi uuhaa baigaad barag 10 jil bolj bna ooriih ni bgaa tsarai ni ter humuus sogtuu tsarailchaad ene ter gej ih foromjiloh yumaa ugaasaa iim tsaraig yaltai ni bilee hujaa ch geh shig aav ni halh eej ni buriad hun baidgiin nutgiin olon bid gerchilne

0  |  0
Zochin(64.119.22.84) 2018 оны 03 сарын 20

Aimshigiin huuhen chi ajil hiideg yumuu huuhed chini henii huuhed gedgiig ooroo medne biz dee chamd Adiyagiin huuhed baihuu tenegtene biz naiz huuhnuudteigee niilj hiisen hor ingej baij chamiag yamat er hun hairlahiin bodvol huuhdiinhee etsegees iim bolohoor salsan bailgui Adiyatai taataagui hun oor huntei hezeech taatahgui

0  |  0
Zochin(64.119.22.84) 2018 оны 03 сарын 20

Aimar huuhen gej sonsson shuu ooroo harin nohroo zodchihdog gesen shuu ehner huuhed ch geh shig huuhdii chini etseg ooriinhoo huuhdiig meddeg bailgui dee ene shulam huuhnees huuhed garaagui garah ch hugatsaand amidraagui shulam huuhen manai bairand amidardag

0  |  0
Dnd(202.9.40.79) 2018 оны 03 сарын 20

Mongoliin tsagdaa ih sain ajildagaaraa delhiid gaihagddag tiim atal olnii tanil adyag eren surwalchlaad olohgui bn gj yu bhawde

0  |  0
зочин(27.123.214.116) 2018 оны 03 сарын 20

эхнэр гэж байгаа хүүхний ар гэр нь хөдөө байдаг гэж байна. гэтэл ийм насны хүүхэн ямар ажил хийхээрээ хотод байр авах мөнгөтэй болдог байна. хөдөө байгаа ээж нь их л баян хүн бололтой юм даг уу. эсвэл өөр аргаар байртай болжээ дээ

0  |  0
Bbb(202.9.40.79) 2018 оны 03 сарын 20

Adya bol sain zaluu... ehner ni nzuudtaigaa niilj albaar hunii ner tord haldaj bn ene mash buruu. Tsagdaagiin baiguulgaas medeelel hiigeegui bga shu de...

0  |  0
Zochin(64.119.22.84) 2018 оны 03 сарын 20

Unen yum bichuul yadiin naad huuhen chini uerhej baih hugatsaandaa Adiyag batluulii geseer bgaad batluulsan gesen harin esregeeree mash ih hartai huuhen gesen ooroo hardaad ajliig ni hiilgehgui orood irhed ni Adiyag nuur nudgui maajdag gej sonsson tegeed ch huuhed ni Adiyagiin huuhed bish tom huuhedtei huntei tur amidarsan ooriinh ni gants huu eejteigee germand amidardag gej sonsson anhnii ehnereesee salaad olon jil bolj bgaa eejteigee amidardag naiz huuhnuudiinh ni nairuulsan horond ni horlogdson zaluu durveduud hun bish durved huuhentei hedhen sar l amidarsan gej sonsson salaad udaj bna

0  |  0
Эр хүн(202.179.24.76) 2018 оны 03 сарын 20

Энэ гамшиг царайлсан нус айлын охин хүүхдийг авч суучаад арай л бишээ.ядахда эр хүн байж орох оронтой болж байж авгай авлаггүй малуу.муу новшийг чангалаад өг.цэрэгт яваагүй бөөс байгаа да.муу эр л хүч доройдо дээрэлхүү байга

0  |  0
Дуран(103.57.95.88) 2018 оны 03 сарын 20

Хэрэв ээ энэ жүжигчин үнэхээр ийм авиртай бол хошин шог, кино урлагт тоож тоглуулах байсан уу.Юм хэмжээтэй нь дээрээ.Хэтэрхий туйлшрах юм.

0  |  0
монгол(64.119.20.58) 2018 оны 03 сарын 20

Хамгийн арчаагүй эр хүн эмэгтэй хүн зоддог.хүн хэлээрээ .мал хөлөөрөө гэж үг бий.ийм хүмүүсийг мал л гэж бод

0  |  0
Naymgavaa(172.58.41.75) 2018 оны 03 сарын 20

Uu muushavarchin. Mongold jinhene jujigchin baihgui. Tiim kino zohiol kino bol buurch bsihgui. Dandaa hogon buteeluud.

0  |  0
Харгил (103.26.195.2) 2018 оны 03 сарын 20

Энэ бусармаг үйлийг дэмжигсэд хэзээ нэгэн цагт энэ бүхнийг амсах нь тодорхой эсвэл хэн нэгнээ хүчирхийлэгчид байх магадлалтай. Зөвхөн эмэгтэйчүүд дарамтлуулдаг гэвэл эндүүрэл эрчүүд ч өртдөг. Хүнээс өө хайх биш өөрсдийн амьдралаа тунгааж үзмээр юм.

0  |  0
zochin(64.119.20.184) 2018 оны 03 сарын 20

udii hurtel eriin uvch in tussan bish salahgui tegeed yu huleej suusan yum

0  |  0
hhshbs(202.9.40.150) 2018 оны 03 сарын 20

ene adiya ugaasaa harah tsarainii oligtoi hun bish shig haragddag, hichneen ineesen ch tsaanaa l huiten tsaraitai

0  |  0
Amur(150.129.142.131) 2018 оны 03 сарын 20

Tamd och

0  |  0
ммжиж(203.91.115.42) 2018 оны 03 сарын 20

Эхнэр нь ухаантай юм нь өөрөө хандаач Илжиг урдаа бариад байхын. Аягүй бол ажлынхаа нэг хар юмтай явалддаг банзал авгай байсан биз. Овоо босгоогүй бол шаазгай хэзээ ч суухгүй

0  |  0
Иргэн(172.58.143.44) 2018 оны 03 сарын 20

Эрийн муу эмд гэж харах хандах хүнгүй хүүхэдтэй хүүхэн дээрэлхсэн өөдгүй арчаагүй эрийн сүг юм даа. Тэгээд архи ууж арчаагүй царайлж хүн зодож бахаа хангадаг хүнийг өмөөрөөд хаацайлаад байгаа хүнийг гайхах юм. Хэн нэгэн чиний дүү эсвэл охиныг чинь зодоод байвал чи өмөөрөөд зөв гэх үү

0  |  0
Top