Перу улс Венесуэлийн Ерөнхийлөгчийг хүлээж авахгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

  Перугийн Засгийн газар Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог Америкийн чуулга уулзалтад оролцуулахгүй гэж мэдэгджээ. Перугийн Гадаад хэргийн яамны тэргүүн Кайетана Алховин мэдээлэхдээ “Н.Мадурод өгсөн урилгаа буцаасан. Ерөнхийлөгч нар урилгагүйгээр ирдэггүй. Тэд жуулчны хувиар ирж байгаа биш л бол урилгагүй нэвтрэхгүй” гэжээ. Тэрбээр “800 Noticias” сонинд ярихдаа Перугийн Засгийн газар Николас Мадурог улс руугаа оруулахгүй байх тал дээр бүхий л арга хэмжээг авна гэсэн байна.

Венесуэлийн Гадаад хэргийн яамнаас Н.Мадуро Америкийн чуулга уулзалтад очих талаар энэ сарын эхээр мэдээлсэн. Перугийн Засгийн газар урилгаа буцаасан ч Мадуро тус улсад очно гэжээ. Тэгвэл Венесуэлийн Ерөнхий прокурор байсан Луиса Ортега Диас Интерполд хандан Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах зөвшөөрөл өгөхийг хүссэн юм. Мадурог гадаад руу явах гэвэл Интерполоор эрэн сурвалжилж, баривчлах ёстой гэж тэрбээр үзэж байгаа аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top