АН-аас УИХ, Засгийн газарт хандаж С.Баярцогт нартай холбоотой шаардлага хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Ардчилсан намаас Швейцарийн улсын прокурорын газарт хандаж, тодруулга авах хүсэлт илгээжээ. Мөн одоогийн УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагаас оффшор данс болон авилга хээл хахуультай нэр холбогдсон улстөрчидтэй яаралтай хариуцлага тооцож ажиллахыг шаардсан байна. Ингээд уг шаардах бичгийг хүргэе.


Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байна.

 

С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар Ардчилсан намаас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас "Рио Тинто"-той байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсч болзошгүй юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын улстөрчидтэй холбоотой оффшор данс, авилга, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон, цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүлгийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас  Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна" гэжээ.


 

С.Бат

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.185.25) 2018 оны 03 сарын 20

ene muubayar , bayaertsogt , zorigt gesen khulgaychid mongol ulsyn bayalgaas nadad noogdokh ashgiig khulgaylsan , 3 saya irgediin ashgiig khulgaylsan , shuud tsaaz ugukh kheregtey

0  |  0
ххх(185.27.70.121) 2018 оны 03 сарын 20

ЭБ авилагчыг шалга . Их юм авсан даа . тойрон хурээлэгчдииг шалга , Ганзориг , Батбаяр , Эрдэнэ ., Баярцогт , болон бугдииг нь шалгавал 1 млрд доллар олно доо ...

0  |  0
18(103.229.120.22) 2018 оны 03 сарын 20

баярцогт доод тал нь 10 саяыг хусаж.... эрдэнээ нд хөрөнгө 58 тэрбум,,, баттулга тз-н олон сая доллар.....

0  |  0
Top