70 настай Арнолд Шварценеггер бодибилдингийн тэмцээнд оролцжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

  Арнолд Шварценеггер өнгөрсөн зун 70 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн билээ. Өдий насандаа спортоор идэвхтэй хичээллэж, сайхан бие хаатай яваа түүнд олон залуус атаархдаг. Арнолд спортоор байнга хичээллэхээс гадна кинонд тоглож, теле төслүүдэд оролцож, бодибилдингийн тэмцээнд байнга очдог билээ. Тэрбээр хэдэн өдрийн өмнө Мельбурн дэх фестивалийн хүрээнд болсон сонирхогчдын бодибилдингийн тэмцээнд оролцжээ. Шварценеггер булчин шөрмөсөө ил гаргасан майктай гарч ирээгүй ч түүний сайхан бие хааг олон хүн биширсэн байна.

Арнолд Шварценеггерт нас нь хэд байх нь огт хамаагүй гэнэ. Эрүүл мэнд, спортлог байдалдаа л анхаарлаа хандуулдаг тэрбээр өөрийгөө 20 насаар залуу мэт мэдэрч байгаагаа ярьжээ. “Надад эрч хүч байна. Би ажиллаж, кино хийж, өдөр бүр амьдрал гайхалтай гэдгийг мэдэрч байна. Өөрийгөө хэрэгтэй хүн гэж мэдрэх үнэхээр сайхан” гэж Арнолд ярьсан байна.

Арнольд Шварценеггер, 1967 год

Арнолд Шварценеггер, 1967 он.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top