О.Магнай: АН-ын цэвэрлэгээ үүгээр дуусахгүй. С.Баярцогт бол дөнгөж эхлэл нь

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын асуудлаар  Ардчилсан намын  Улс төрийн зөвлөл, Үндсэн дүрмийн хороо  өнөөдөр хуралдаж  С.Баярцогтыг Ардчилсан намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасах шийдвэрийг гаргасан байна.  Үүний дагуу АН-ын Нарийн бичгийн дарга  О.Магнай, Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай  "Нийгмийн хамгийн том дайсан бол авлига, хээл хахууль. Ардчилсан нам бол ямар ч төрлийн авлига, хээл хахуультай эвлэрч байгаагүй. Цаашид ч эвлэрэхгүй.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Ардчилсан намын Улстөрийн зөвлөлөөс гарсан мэдэгдлийг танилцуулъя.

Мэдэгдэлд "Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа Эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр нотлогдсон бол нам, эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж Ардчилсан нам үзэж байна.

С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар Ардчилсан намаас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт албан ёсоор тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсэж болзошгүй юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрыг гишүүд болон Монголын улс төрчидтэй холбоотой офшор данс, авилга, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас Ардчилсан нам хариуцлагатайгаар шаардаж байна" гэжээ. О.Магнай: АН-ын цэвэрлэгээ үүгээр дуусахгүй.  С.Баярцогт бол дөнгөж эхлэл нь

Өнөөдрийн энэхүү шийдвэр зөвхөн хувь хүн гэхээсээ илүүтэй нам дамнасан бүлэглүүдээс АН өөрийгөө цэвэрлэж байна гэж ойлгох хэрэгтэй. Цэвэрлэгээ үүгээр дуусахгүй. Тухайн үед гэрээнд оролцсон  дөрвөн хүний гарын үсэг байдаг. Энэ бүхэн дөнгөж эхлэл нь. Улс орны эрх ашгийг уландаа гишгэсэн, авлига хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй цаашид ч гэсэн хариуцлага тооцох болно" гэв.   

Ардчилсан намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг "Үндсэн дүрмийн хороо хуралдаж Ардчилсан намын даргын тушаал гарч С.Баярцогтыг АН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гарлаа. 

Тушаалд "АН-ын Үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.17.1, 5.17.5.2, 5.21.19  дэх заалт, Улс төрийн зөвлөлийн 2018 оны гуравдугаар сарын 20ны өдрийн 4,5 Үндсэн дүрмийн хорооны  2018 оны гуравдугаар сарын 20ны өдрийн 2 дугаар тогтоолыг үндэслэн тус тус үндэслэн тушаах нь:

"Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг Ардчилсан намыг гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваанд үүрэг болгосугай" гэжээ.


 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чагнаа(124.158.109.140) 2018 оны 03 сарын 23

МАХН олон удаа цэвэрлэгээ хийсэн дээ. 1929 онд лав 2-р цэвэрлэгээ нь болсон. Ардчилсан намд сайхан үлгэр дууриал болж байгаа юм байна...

0  |  0
зочин(203.91.116.222) 2018 оны 03 сарын 21

Магнай бол үймээн дэгдээж 5 залуугийн амь насанд хүрсэн алуурчин шүү

0  |  0
zochin(73.176.171.37) 2018 оны 03 сарын 21

nam niilj sem huivaldsan luivarchin,hulgaichuud hurdan uhej dald oroosoi!

0  |  0
ZEV(27.123.212.133) 2018 оны 03 сарын 20

Hahaha.AN iinhan hasaad bai2 hun uldehgui muhuh vii dee.

0  |  0
mai(103.212.118.77) 2018 оны 03 сарын 20

Erdene gologin bogs doloogch l bn

0  |  0
ЗОЧИН(27.123.214.102) 2018 оны 03 сарын 20

Уул нь зөв л байна. Даан ч хэлж ярьж байгаа нь шизо Магнай юм даа. Зохион байгуулалттай үймээн дэгдээж 5 хүний амь насаар золиос хийгээд өөрөө юу ч болоогүй юм шиг мултарсан пизда даа. Монголд шинээр бурангуй үйлдэл их хийнэ дээ. Харж л байгаарай.

0  |  0
Чч(27.123.214.117) 2018 оны 03 сарын 20

Эбэ бол эд нарын ахлагч нь

0  |  0
Зочин(27.123.212.140) 2018 оны 03 сарын 20

Маш зөв .одоо pio tinto компанитай тооцоо хийж булайгий нь дэлгэж гэрээг нь монголд ашигтайгаар хийх боломж гарч ирж байна даа .Босоо Ганбааг,ард түмнийг 20 мянган хувьсагч гээд яаж доромжилж байлаа муу хужаа одоо орох газаргүй болждээ.

0  |  0
иргэн(64.119.18.135) 2018 оны 03 сарын 20

Үнэндээ АТГ ч АН ч АКУЛ авилгачдаа илрүүлж, хөөж тууж, баривчилж ,яллаж чадах уу? Яахч аргагүй тэмцэгчид болон гадаадын хүчин чармайлтаар гаргаад илчлээд тулгаад байхаар нь аргагүйн эрхэнд сүржигнээд байгаа нь үнэншдээ. Манлай арай элдэь юманд хутгалдчтхгүй байх. АН-ын бусад нөхөдчдээ . Олимпийн аврагаар огт дуулдаагүй битүү хүн гарч болно.Улс төрийн толгойд битүү пинтүү гарч ирдэггүй, заавал тэмцэгч байж дуу хоолой нь цуурайтаж байж гардаг жамтай. Огт дуулдаагүй пинтү мантуунууд гарчаад тоть болоод байгаа нь АН шинэчлэгдэх биш ширвэгдэх замруу давхиад байгаагийнхүү?

0  |  0
18(66.181.177.124) 2018 оны 03 сарын 20

нд мөнгө идсэн эрдэнээгээ хөөгөөчээ.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 03 сарын 20

zaashaa zeverleed baih um baina gej oilgoloo , ovoodoo…..hurdlahgui bol songuuld yalahgui dee

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 03 сарын 20

zaashaa zeverleed baih um baina gej oilgoloo , ovoodoo…..hurdlahgui bol songuuld yalahgui dee

0  |  0
Зочин(122.201.31.108) 2018 оны 03 сарын 20

Дараагийн хулгайчууд нь элбэгам эрдэнээ бөсс сайханбалаг гээд л үргэлжлэх юм биз дээ

0  |  0
zzz(66.181.160.41) 2018 оны 03 сарын 20

Bas niigmiin daatgaliin sangiin mongonoos humsaldag Erdene gej nohor bii. Mon Erdenetiin 49%-n luivart oroltson Saihanbileg Erdenebat gej nohod bii alag uzelgui bugdiig ni hoo.

0  |  0
Зочин(150.129.143.209) 2018 оны 03 сарын 20

Босоо ганбаагийн өөдөөс 20000 хувьсагчтай өгөгдлөөр тооцсон гэрээ гээд пээдийгээд байсан шүү. Нутаг буцахаас нь өмнө одоохон барьж шоронд хий.

0  |  0
зочин(103.26.194.131) 2018 оны 03 сарын 20

Тэнээд шүүхээр нотлогдсон юм уу? Шүүхээр нотлогдоогүй байхад Баярцогт гэдэг хүнийг хэлмэгдүүлээд байгаа юм биш үү? эсвэл хоосон шоу үзүүлээд байгаа юм уу? 5 хүн амиа алдах боломжийг бүрдүүлсэн Магнай гэж нэг тэнэг юм хорвоод тоос хөдөлгөсөөр байгаа юм уу? үүнд итгэх итгэл алгаа.

0  |  0
Өөөр олон хүний олон(66.181.191.38) 2018 оны 03 сарын 20

С.Баярцогтын 78 Сая долларын гүйлгээ хийгдсэн байдааг. Швеицарын банк бол зөвхөн нэг хэсэг 10 сая доллар. Австрал, Шинэ Зеландын банкуудаар дамжсэн үлдсэн мөнгийг яах вэ????? Энэ асуудлыг Цэнхэр үст Цэрэгн гаргаж ирээгүй бол Монголын цагдаа АТГ дараад өнгөрөх байсан. Тэд мөнгө угаасан дээрэмчдийг одоо ч хамгаалсаар байгаа. Аргагүй л Швеицарын банк гаргасанд яаж ч чадсангүй. Өөөр олон хүний олон оффшор хэрэг байгааг АТГ гаргахгүй дараад байна.

0  |  0
зочин(103.212.119.44) 2018 оны 03 сарын 20

Энэ урвагчыг цагдан хорьж шалгах хэрэгтэй

0  |  0
IRGEN(66.181.186.116) 2018 оны 03 сарын 20

ELBEGDORJ GEJ IH TOM MANGAS BGA DAA MONGOLCHUUDAA

0  |  0
j(112.72.8.98) 2018 оны 03 сарын 20

Ix edseen

0  |  0
зочин(66.181.160.31) 2018 оны 03 сарын 20

”Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хуц минийх” гэдэг болж байх шив.

0  |  0
1(103.206.195.166) 2018 оны 03 сарын 20

Босоо ч билүү хэтвээ ч билүү гоч зүүсэн Ганбаатарыг Баярцогт чинь хэдэн хувьсагчтай ч гэдэг билээ бэлэн үгээр яаж байлаа даа. Гэтэл Бямбасүрэн гуай мэдэддэггүйгээр дуудаад л Баярцогтыг

0  |  0
Зочин111(202.131.243.190) 2018 оны 03 сарын 20

тонголын стратегын орд газрыг зарж идчихээд яаж шоронгүй сална гэж бодоов. 10 мянгын гар утас шаахад л шоронд ордог биз дээ. хурдан байдаг газарт нь хийгээч

0  |  0
ард(103.26.195.121) 2018 оны 03 сарын 20

Гадны хүмүүс л Монголын ард түмэнд тусалж байна. Тэд дугараагүй бол тэгэс ингэсхийгээд л байх байж. Байсаар ч байсан биз дээ. Ёстой нөгөө лучше поздно, чем никогдаа Оройтсон ч гэсэн огт хийгээгүйггээс дээр гэдг л юм даа.

0  |  0
ma(43.242.243.71) 2018 оны 03 сарын 20

Bayarzogt ochih gazar oochih ayaggui boljdee huurhii avsan uusan ni unen bol mongold bh nuurgui haytaddaal bh bhdaa shorond orchihgui bol

0  |  0
Top