Зургаан метрийн өндрөөс унасан акробатчин нас баржээ

  Халимагийн нийслэл Элиста хотод өнгөрсөн сарын сүүлчээр алдарт Мстислав Запашныйн циркийн үзүүлбэрийн үеэр акробатчин Антон Мартынов зургаан метрийн өндрөөс унасан билээ. Тэрээр ихэртэйгээ хамт үзүүлж байсан номерын төгсгөлд трос тасарч, толгойгоороо манеж мөргөн унасан байна. Акробатчины биеийн байдал хүнд байсан аж. “Интерфакс” агентлагийн мэдээлснээр Вячеслав Запашныйн удирддаг тус цирк жүжигчнээ Германд аваачиж эмчлүүлэхээр төлөвлөж байсан ч өчигдөр нас баржээ.

Антон сарын хугацаанд комд байж, түүнийг Элиста хотоос Донын Ростов руу шилжүүлэх үеэр зүрх нь зогссон байна.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Tagtaa [ 172.58.41.75 ]      |     2018 оны 3-р сарын 21 -нд, 01:02 минутанд

Sanaatai hiijee

Иргэн [ 27.123.214.105 ]      |     2018 оны 3-р сарын 20 -нд, 16:09 минутанд

Харамсалтай юмаа.аюулгүй байдалаа сайн хангахгүй дээ

Зочин [ 202.9.40.5 ]      |     2018 оны 3-р сарын 20 -нд, 07:11 минутанд

Бурхан түүнийг ивээг.

Go to top of page