”Prince & Princess miss Mongolia-2018” тэмцээний бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Дэлхийн хамгийн нэр хүндтэй хүүхдийн мистер, мисс, моделийн тэмцээн  буюу “Little miss and mister United world”-ийн Монгол улс дахь шалгаруулалт болох гэж байна.

“Принц энд Принцес мисс Монголиа 2018” тэмцээнд 5-17 насны хөвгүүд, охид загвар өмсөгч, мистер, мисс төрөлд хоёр үе шаттайгаар өрсөлдөх аж. Насны ангилал тус бүрт ялагчид тодрох бөгөөд титмийн эзэн болох юм.

Насны ангилал:

Хөвгүүд загвар өмсөгч, ханхүү буюу мистер төрлийн аль нэгийг сонгон

4-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-22 нас /зөвхөн модель/

Охид загвар өмсөгч, гүнж буюу мисс төрлийн аль нэгийг сонгон

4-6 нас, 7-9 нас, 10-12 нас, 13-15 нас, 16-22 нас /168 см-с дээш өндөртэй зөвхөн модель/

 Турк улсад зохион байгуулагдах дэлхийн мисс, мистерийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, олон улсын брэндүүдтэй хамтран ажиллах эрхийн эзэн болохыг хүссэн хүүхэд бүрийн өмнө үүд хаалга нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Бүртгэл энэ сарын 25-ныг дуустал явагдах аж.  

Дэлгэрэнгүй мэдээллийг -88101555

 


 

 

 

 

 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top