Үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 20

Улиастай гол нь Цант, Дархит, Улаан харганы уулсын өврөөс эх аван 33,6 км урт үргэлжлэн урсаж Туул голд цутгадаг томоохон голуудын нэг бөгөөд усны сан бүхий газарт тооцогддог.

Улиастайн далан нь Улаанбаатар хотын зүүн бүсийг үер усны гамшгаас хамгаалах зорилгоор 1973-1980 онд баригдсан 5,1 километр урттай үерийн хамгаалалтын барилга байгууламж юм. Энэхүү далан дотор үерийн барилга байгууламжийн хамгаалалтын журам зөрчсөн 60 гаруй хашаа, 170 гаруй айл өрх байгаа бөгөөд үерийн аюулд шууд өртөх өндөр эрсдэлтэй байна.
Улиастайн голын далан дотор барилгын болон ахуйн хог хаягдал, үнс нурмаа ил задгай асгаж зориулалтын бус хогийн цэг үүсгэж, жорлон муу усны нүх ухаж хальсан байдалтай байгаа нь Туул голыг бохирдуулж Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг шууд алдагдуулж байгаа юм.
Геодези, Усны барилга байгууламжийн газар нь холбогдох Нийслэлийн болон Дүүргийн харьяа байгууллагуудтай хамтран Улиастай голын үерийн хамгаалалтын далан дотор зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд үерийн хамгаалалтын зурвасыг чөлөөлөхийг шаардаж, мэдэгдэл хүргүүлжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top