“Авто тойруулга цогцолбор” байгуулах ажлыг судална

2018 оны 03 сарын 21

“Монголын авто машины спорт холбоо”-ны гүйцэтгэх захирал  Д.Батзориг хотын даргатай уулзаж, “Авто тойруулга цогцолбор” барих хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр  1988 оноос эхлэн авто спортыг хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж байна. Ингэж ажилласны үр дүнд  1990 онд анхны   авто машины уралдааныг зохион байгуулж,  1994 онд “Монгол ралли” уралдаан, 1996 онд “Батхүлэг” бартаат замын уралдааныг зохион байгуулж, уг уралдаанууд ч тогтмолжсон байна. ШУТИС-ийн багш, судлаачидтай хамтран “Авто тойруулга цогцолбор” барих талаар зураг төсөл хийж, чамгүй судалгаа хийсэн.  Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт цогцолбор барих ажлаараа нилээд хөөцөлдсөн ч сум, орон нутгаас сайн дэмжиж өгөөгүйгээс орхигдоход хүрсэн байна.  Аргаа бараад хотын даргад хандаж, нийслэл хот өөрийн гэсэн авто тойруулгатай болох төслийг танилцуулж байна гэж Д. Батзориг хэллээ.

Нийслэлийн хэмжээнд төмөр зам дагуу байршилтай, хотын суурьшилын бүсээс алс  1.8 километр засмал зам бүхий авто тойруулгыг хийх бололцоотой. Үүний зэрэгцээ бартаат замыг ч давхар байгуулахаар тооцжээ.  Энэ тухайгаа тэрбээр хотын даргад танилцууллаа.

Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд төдийгүй  хөгжиж байгаа хотуудад ч экстрим спорт болон авто спорт  их хөгжиж байгаа энэ үед “Авто тойруулга цогцолбор” барих ажил, энэ спортыг хөгжүүлэх сонирхолтой  ганц хүн, холбоонд  даатгаад орхиж болохгүй. Улаанбаатар хот ч залуусаа спортлог болгох, аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх зорилгоор энэ цогцолборыг барих шаардлага бий. Тиймээс Нийслэлийн  нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга  Ж. Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, “Авто тойруулга цогцолбор” барих судалгааг нэн яаралтай хийж, ирэх сардаа багтаан  хотын удирдлагын багт танилцуулахыг хотын үүрэг болголоо.

Дэлхийн өндөр хөгжилтэй олон орон  “Авто тойруулга цогцолбор” баригдсан.  Тухайлбал,  БНХАУ-ын Шанхай,  ОХУ-д байгуулсан байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ganaa(59.153.87.34) 2018 оны 03 сарын 20

zuw demjij bna

0  |  0
Top