Оросын хэвлэлийн хуудаснаа: ”В.Путин бол гэмт хэрэгтэн”

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

ОХУ-ын хэвлэлүүд 1990-ээд оны сүүлч, 2000-аад оны эхээр Владимир Владимировичийг улс орныг аврагч мэтээр бичдэг байв. Тэгвэл сүүл рүүгээ ингэж бичих нь илүү албадсан шинжтэй болж ирсэн бол одоо ил цагаанаар магтдаг болсон байна. Урьд нь чекист байсан хүнд ээдрээтэй, нууцлагдмал амьдрал байх нь мэдээж хэрэг. Сүүлийн үед хойд хөршийн компромат сайтууд Ерөнхийлөгчөө муучилсан иймэрхүү мэдээллийг тавих нь эрс цөөрчээ. Зарим улстөрч, өрсөлдөгчдийнх нь  захиалгаар л ганц хоёр нийтлэл гарахыг эс тооцвол В.Путины талаарх сөрөг мэдээллүүдэд цэг тавигдаад байна гэж хэлж болно. Тэгвэл хойд хөршийн нэгэн сайтад В.Путин ухамсраараа ч, үйл хэргээрээ ч удирдагч байж таарахгүй гэсэн агуулгатай нийтлэл гарчээ. Энэхүү мэдээллийг товчлон хүргэе.

В.Путин Коммунизмыг түгээн дэлгэрүүлэгч биш байсан

В.Путин “От первого лица” дурсамж номдоо Германд үүрэг гүйцэтгэж байх үеийнхээ (1985-1990) тухай ингэж өгүүлжээ. “Гамбургт байхдаа бид нэг удаа найзуудтайгаа эротик шоунд очдог юм байна. Гэхдээ тайз хийгээд эргэн тойронд өрнөж буй үйл явдлыг харахад эротик гэдэг үг дэндүү зөөлдмөөр байсныг хүлээх хэрэгтэй… Хагас нүцгэн бүсгүй хүрч ирээд ширээн дээр суулаа. Тэгээд эхэллээ дээ. Афро-америк аялгуу эгшиглэж бараг хоёр метр өндөр, булчинлаг том биетэй хар арьстан харваас жаахан гэдэг нь мэдэгдэх бүсгүйтэй бүжиглэн хувцсаа тайчив. Тэгээд л эхэллээ дээ” гэжээ. Эхний хэсэгт В.Путин өөр дээр нь ирсэн бүсгүй ширээн дээр нь суугаад дараа нь “эхэлсэн” гэсэн үг хэрэглэсэн байна. Дараагийн хэсэгт хар арьстнууд хувцсаа бүжиглэж тайччихаад дараа нь мөн л “эхэлжээ”. Тэгэхээр энэ эхэлсэн гэсэн үг ямар утга илэрхийлсэн байх вэ. 1961 онд, ЗХУ-ын Коммунист намын XXII их хурлаас гаргасан тунхагийн ёс суртахууны хэм хэмжээний тухай хэсгийн долдугаарт “Үнэнч байдал, шударга ёсыг эрхэмлэн ёс суртахууны цэвэр байдлаа нийгэм болон хувийн амьдралдаа хадгалах нь коммунист намын гишүүн хүний гол зарчим байх ёстой” гэж заасан байдаг. В.Путин бол бүр оюутан ахуйдаа Коммунист намд элсч, 1991 онд эрх зүйн чадамжгүй болох хүртэл нь гишүүнчлэл нь хэвээр байсан хүн. Тэгэхээр Гамбургт намын гишүүнийхээ үүрэг хариуцлагыг умартаж явжээ. Хувийн жаргал, зугаа цэнгээн түүний хувьд намын хариуцлагаас нь дээгүүр тавигддаг байсан байна.

 

В.Путины хохирогч бяцхан жаалхүүгийн эмгэнэлт хувь заяа

Денис Лапшин, “Новая газета”. 1997 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Тинсгийн замын 17 дахь километрт Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга В.Путины машин таван настай жаалыг дайрч амь насыг нь хөнөөсөн. В.Путины жолооч Борис Зыков нь хэргээ хүлээгээгүй. Улмаар өршөөлийн хуульд орж, цагаатгагдсан. Энэ баримт В.Путин өөрийн хүмүүсээ гэмт хэрэгтэн байсан ч хамаагүй ивээлдээ авдаг гэдгийг баталж байгаа юм. Бас үүнээс ч ноцтой байж болох таамаглал байна. Хүүхэд нас барсан, түүний машинаар мөргөсөн нь тодорхой байхад Б.Зыков яагаад хэргээ хүлээгээгүй хэрэг вэ. Тэрбээр тухайн үед жолоогоо бусдад шилжүүлсэн байсан юм биш байгаа?

Наталья Геворкян, Наталья Тимакова, Андрей Колесников нарын бичсэн “Нэгдүгээр хүнээс. В.Путинтай ярилцсан нь” хэмээх номыг Ерөнхийлөгчийн хувийн амьдралын талаар өгүүлсэн бараг цорын ганц баримт бичиг гэж хэлж болно. Энэхүү номд В.Путин анхны машиныхаа талаар дурсдаг хэсэг байдаг. Ээжийнхээ бэлэглэсэн сугалааны тасалбараар хожсон тэрхүү “Запорожец” машин Володяг золтой л шоронд суулгачихаагүй аж. Хүн мөргөсөн юм байна гэж бодуузай. Түүнийг машинтайгаа явж байхад нэг нөхөр зам дээр гэнэт гарч ирсэн ч В.Путин самбаачлан жолоогоо өөр тийш мушгиж чадсан байна. Харин дараа нь гарч ирээд нөгөө нөхөр уучлалт гуйн баярласнаа илэрхийлтэл мөргүүлснээс эс болтол нь балбасан байна. Сүүлд нь цагдаад өгсөн мэдүүлэгтээ зодсон хэсгээ орхиж мэдүүлжээ. Тухайлбал ингэж: “Тэр гэнэт л үсрээд гараад ирсэн… Амьдрал нүдний өмнүүр жирэлзээд… Тэгээд тэр нэг тийшээ гүйгээд явчихсан”. Тэгээд хохирогч өөр зүйл ярьж байгааг хэлэхэд “Яалаа гэж дээ, би араатан биш шүү дээ.Тэр үед зүгээр л машинаасаа гарсан юм” гэж хариулсан гэдэг. Их удирдагч буруугаа зөв болгож хувиргах гайхалтай авьяастай эсвэл буруугаа хүлээх дургүй төрөлхийн гөжүүд нэгэн болох нь энэ баримтаас харагдана.

В.Путин 1970-аад онд найзуудтайгаа Гагра хотод амарсан тухайгаа ингэж өгүүлжээ. “Санхүүгийн хүндрэлд орсон тул бид Одесс хүрэх хамгийн хямд тээврийн хэрэгсэл болох усан онгоцны тасалбар худалдаж авцгаасан юм. Тэгээд бид шууд л онгоцны бөөрөнд дүүжлээтэй байсан аврах завин дээр суучихсан. Яг л онгоцоор нисч байгаа юм шиг мэдрэмж төрөөд аятайхан байсан гээч. Би тэнд хоёр хоног од харж хэвтсэн” гэжээ. Харин усан тээврийн тухай хуульд аврах завийг зөвхөн онцгой байдлын үед, хөлгийн ахмадын зөвшөөрлөөр хэрэглэнэ гэж заасан байдаг.

В.Путины оюутан ахуйн найз Сергей Ролдугин “Бид нэг удаа буудал дээр тамхи татаад зогсож байтал хэдэн хүн бид хоёр руу дөхөж ирлээ. Харваас дээрэмчид яавч биш, оюутнууд л болов уу гэж харсан. Тэд хүрч ирээд “Тамхи татах өөр газар олдохгүй байнауу” гэж асуудаг юм. Би дуугарсангүй. Вовка “Олдохгүй байна” гэж хариулав. Тэднийг “Яагаад ингэж хариулж байна” гэхэд Вовка ”Яадаг юм” гэмэгцээ болгож тавьсан. Тэд ийш тийшээ өнхөрч унаад л, Вовкагийн хөл толгой дээгүүр гялалзаж байсан. Би В.Путиныг ямархуу зан авиртай болохыг мэдэж авсан ч яаж цохиж байсныг нь санаад бахархах сэтгэл төрж билээ” хэмээн дурсчээ.

Батлагдаагүй үнэн зүйлийг аксиом гэж нэрлэдэг. Тэгвэл хойд хөршид “Уран сайхны гимнастикийн олимп, дэлхийн аварга Алина Кабаева В.Путины нууц эхнэр, хүүг нь төрүүлсэн” гэсэн аксиом гарч ирээд байгаа. Хоёр эхнэртэй болж, хууль зөрчсөн гэхээр баталгаа байдаггүй мөн хэцүүеэ. Түүнийг С.Петербургийн орлогч дарга байхдаа газрын ховор металлыг гадаад руу зах зээлийн үнээс 100-2000 дахин хямд үнээр зарж байсан гэсэн баримт гарч ирсэн ч газар авч чадаагүй билээ” гэжээ.

Уг материалд авагдсан баримтаар бол авто тээврийн тухай хуулийг бол тэрбээр огт ойшоодоггүй, алхам тутамдаа зөрчдөг бөгөөд өөрийнхөө төдийгүй бусад улс орны төрийн тэргүүний амь насыг эрсдэлд оруулахаа ч юман чинээ тоодоггүй аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.44.80) 2018 оны 03 сарын 22

Залуу насандаа алдаж онохыг алийг нь тэр гэх вэ. Бүгд л алдаа оноо хийдэг. Ийм том гүрнийг авч яваа мундаг эр.

0  |  0
luche(64.119.24.205) 2018 оны 03 сарын 22

heden putin baidag bol

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 03 сарын 21

orosiin 90 eed oniihon eh ornoo zolmoj angli bolon busad oron luu zugtchihaad dahij hulgailah, luivardah bolomjgui bolson uchraas onoodriig hyrtel os honzon sanaj baruuniihnii demjlegtei puting unagaah ajil yrgeljilseer baidag, Putingui baisan oros onoodor mongol shig l yaduu hychgui uls baih baisan

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 03 сарын 21

orosiin 90 eed oniihon eh ornoo zolmoj angli bolon busad oron luu zugtchihaad dahij hulgailah, luivardah bolomjgui bolson uchraas onoodriig hyrtel os honzon sanaj baruuniihnii demjlegtei puting unagaah ajil yrgeljilseer baidag, Putingui baisan oros onoodor mongol shig l yaduu hychgui uls baih baisan

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 03 сарын 21

orosiin 90 eed oniihon eh ornoo zolmoj angli bolon busad oron luu zugtchihaad dahij hulgailah, luivardah bolomjgui bolson uchraas onoodriig hyrtel os honzon sanaj baruuniihnii demjlegtei puting unagaah ajil yrgeljilseer baidag, Putingui baisan oros onoodor mongol shig l yaduu hychgui uls baih baisan

0  |  0
mmm(78.49.26.18) 2018 оны 03 сарын 21

durgui hurgeed baival atomiin bömbög hayhad yahav oros oron baihguu bol delhiich bas baih esgui gej helsen hun bol Putin ene bol ih amia bodson hun genlee

0  |  0
Зочин(66.181.185.25) 2018 оны 03 сарын 21

хэний түлхээсээр ийм юм дахин дахин бичнэ вэ

0  |  0
PUTIN(124.158.113.11) 2018 оны 03 сарын 21

Zohion bichlegee ooriinhoo gert buld zoriulj bichij tedendee unshuulj bai malaa.....

0  |  0
ялзарсөн өт төгөлдөр(182.160.36.0) 2018 оны 03 сарын 21

юмаа олж сараач төгөлдөр хүүр ээ? бусдын толгой дээрхи өвсыг биш өөрийн ялзарсан толгой дээрхи өвсийг хар

0  |  0
биеэ үнэлэгч (124.158.113.11) 2018 оны 03 сарын 21

өлсөж үхэх гээгүй бол ийм ядсан биеэ худалдсан юм битгий хий. Тэгээд ч хүнийг муулахаар өөрсдийнхөө дарга нарыг өөл

0  |  0
хөлсний сэтгүүлч(124.158.113.11) 2018 оны 03 сарын 21

зодоон болох нь үнэн бол түрүүлж цохь

0  |  0
zochin(202.170.68.38) 2018 оны 03 сарын 21

za daa ene tohioldluud barag er hun bolgond zaluu bhad gardag l asuudluud bna daa.yostoi argaa yadsan humuusiin ajil bna

0  |  0
Top