В.Путин, Ш.Абэ нарын уулзалт оны онцлох үйл явдал болно гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

  ОХУ-ыг дахин зургаан жил удирдахаар сонгогдсон Владимир Путин ирэх тавдугаар сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзалт хийхээр товложээ. Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдсэнээр ОХУ-ын Ерөнхийлөгч, Японы Ерөнхий сайд нарын уулзалт энэ оны чухал үйл явдлуудын нэг болох аж. С.Лавров Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой уулзах үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.

ОХУ, Японы харилцаа хөгжин цэцэглэж, Путин, Абэ нарын хийх хэлэлцээрүүд дэлхий нийтэд ашигтай, маш чухал гэрээнүүд байх талаар С.Лавров ярьжээ.

Түүнчлэн энэ онд ОХУ-д Японы жил, Японд Оросын жил гэх үйл ажиллагаа нээлтээ хийх аж.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top