Д.Болд: Өдрийн сая төгрөгөөр гэр бүлийн мөрдлөг хийдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

 Гэр бүлийн болон хосуудын мөрдлөг хийдэг газрууд улс орон бүрт байдаг. Тухайлбал, бидний хамгийн сайн мэдэх ОХУ-д гэр бүлийн мөрдлөг хийдэг газрууд цэцэглэн хөгжөөд байгаа гэхэд хилсдэхгүй. Та бидний хамгийн сайн мэдэх хууран мэхлэлтийг илчилж буй “Брачное чтиво” нэвтрүүлэг юм. “Брачное чтиво” нэвтрүүлэг нь 2008 оноос Оросын DTV сувгаар гарч эхэлсэн бөгөөд гэр бүлээс гадуурх завхайрлыг нэмэлт хачиргүйгээр хүмүүст хүргэдэг. Тус нэвтрүүлэгт эхнэр юм уу нөхрөө эсвэл үерхдэг нэгнээ үнэнч эсэхийг шалгуулахыг хүссэн хүмүүс мөрдөгч нарт ханддаг. Улмаар мөрдөгч нар бүрэн тоноглогдсон техник хэрэгсэлтэйгээр ажилдаа орж нууцалж байсан бүхий л нууцыг нь ил гаргаад ирдэг. Тэгвэл манайд ч гэсэн гэр бүлийн болон хосуудын мөрдлөг хийдэг газар аль хэдийн бий болжээ. Тус мөрдлөгийн газар захиалгадаа дарагдаж байгаа гэх мэдээлэл байна.

“Гэр бүлийн мөрдлөгийн газар”-ын менежер Д.Болдтой ярилцлаа.

- Танай мөрдлөгийн газрыг үйлчлүүлэгч ихтэй байдаг талаар сонссон. Ер нь танайхаар хэчнээн хүн үйлчлүүлдэг вэ?

- Манайд олон хүн ханддаг . Ер нь байнгын захиалгатай байдаг гэхэд болно. Сард 10 хүнд үйлчилдэг. Бидэнд үйлчлүүлэгчээ хайх шаардлага байдаггүй.

- Нэг удаагийн мөрдлөгийг хийхэд хэчнээн хүн ажиллах уу. Ямар техник хэрэгсэл ашигладаг вэ?

- Бид хоногийн 24 цагийн турш байг мөрддөг. Үнэ ханшнаасаа хамаараад хоёр өөр бүрэлдэхүүн ажилладаг. 10  болон 5-6 мөрдөгчтэй гэсэн хоёр бүрэлдэхүүн бий. Мэдээжийн хэрэг тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Чагнах төхөөрөмж, камер, хар хайрцаг гэх мэт.

- Үнийн хувьд?                                   

- Өдрийн 500 мянга, сая төгрөг гэсэн хоёр үнэ бий. 10 хүнтэй мөрдлөгийн баг нь өдрийн сая төгрөгөөр ажилладаг. Харин 5-6 хүнтэй баг нь өдрийн 500 мянган төгрөг юм.

- Өндөр үнэтэй юм шиг санагдлаа. Ер нь ямархуу хүмүүс үйлчлүүлэх үү?

- Дунджаас дээш амьдралтай хүмүүс ханддаг.

- Танай мөрдлөгийн газартай хүмүүс утсаар холбогддог уу?

- Янз бүр. Ихэвчлэн өмнө нь үйлчлүүлж байсан хүмүүсээс сонсоод бидэнтэй дараа дараагийн үйлчлүүлэгч нар маань холбогддог. Өмнө нь гэр бүлийн мөрдлөг хийж байна гэсэн зар тарааж байгаагүй. Саяхнаас л фэйсбүүкээр энэ тухай зар өгөх болсон. Хүмүүс их залгаж байгаа.


- Танай мөрдлөгийн газарт аль хүйсийн хүмүүс илүү их хандаж байна?

- Эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэнцүүхэн ханддаг.

- Мөрдлөг хэр удаан хугацаанд үргэлжилдэг вэ. Үр дүн хэр сайн бэ?

- Тухайн хүний захиалгын дагуу 5-10 хоногт мөрдлөгийг хийдэг. Үр дүн маш сайн. Хандсан хүнийхээ эргэлзээг нь бүрэн тайлж өгдөг. Хуурч мэхэлж байгаа болон үнэнч эсэхийг нь баталж нотолдог. Манайхаар үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл хангалуун үлддэг гэж болно. Хууран мэхлэлт бүр хэзээ нэгэн цагт илэрдэг.

- Мөрдөгч нар учраас мэргэшсэн хүмүүс ажилладаг байх?

- Тийм. Манайд мэргэжлийн хүмүүс ажилладаг. Ихэнхдээ цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан туршлагатай хүмүүс бий. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.78.175) 2022 оны 03 сарын 24

ОХУ д хувийн мөрдөгчийн хууль 1992 онд батлагдаад их хөгжсөн өргөн хэрэглээ болсон Одоо хойт Солонгос Монголоос өөр улсад бүгд ийм хуультай болсон Хэдэн арван мянгаараа ажилладаг Японд гэхэд сая сая доллараар төрөөс урамшуулж хар тамхи.авилгын эсрэг иөрдлөг хийлгэдэг шдэ

0  |  0
ariuka(64.119.24.161) 2020 оны 08 сарын 28

saihan medeelel bna er ni bol erthen medeed uchiriig ni olson ni deer shdee

0  |  1
kinjal(64.119.27.12) 2020 оны 08 сарын 28

murduuleed yu ch hoijijgui.uhaan l bugdiid yalna

0  |  1
Зочин(110.70.58.170) 2020 оны 08 сарын 28

Энэ арай дээднээ. Хувийн мэдээлэл гэдэг утгаараа хуулиар хориотой шүү дээ. Гадаадад бол өөрөө шоронд гэсэн үг. Хүний ухамсарт нөлөөлөх юм хийх хэрэгтэй. Мөн хуулийн дагуу авдаг арга гэр бүлийн хууль байх хэрэгтэй.

0  |  2
gerel(59.153.115.78) 2020 оны 08 сарын 28

heregtei vilchilgee bna buruu talaas ni bichej bgaa hvmvvs ih nootoi shvv hehee

0  |  1
Dgh(43.242.241.247) 2020 оны 08 сарын 28

Chagnsh apparayiig n yaraltai huraa.homrogond n busad hunii medeelel sldagdaj bna.er n gemt hereg tuuniigee gsihuulj bsigaa umuu

0  |  1
Tsetsgee(27.123.214.105) 2023 оны 03 сарын 23

Ene zavhai niigemd heregtei uilchilgee bn

1  |  1
Khuuli bus(180.149.93.14) 2020 оны 08 сарын 28

Khuuli bus uchir ene asuudliig nen darui zogsookh yustoi tekhgui bol khunii aminii kheregt orov oo

0  |  1
Khuuli bus(180.149.93.14) 2020 оны 08 сарын 28

Khuuli bus uchir ene asuudliig nen darui zogsookh yustoi tekhgui bol khunii aminii kheregt orov oo

0  |  1
Q(43.242.241.247) 2020 оны 08 сарын 28

Huuliar huleen zogshoorogdson yum uu, tsagdaagaas tusgai hun mordoh zovshoorol avah yostoi, huvi hunii erhend haldaan asuudal garj oorsdoo asuudald orno doo

0  |  1
Зочин(202.9.41.88) 2020 оны 08 сарын 28

Хөгийн юмаар амьдардаг амьтан бэ?Бузар болох байх даа.

0  |  1
tsagdaa(139.5.218.202) 2020 оны 08 сарын 28

huuliar horiotoi, edgeer nuhdiig eruugiin hereg uusgej shalgah hergetei.

0  |  1
saran(139.5.216.46) 2020 оны 08 сарын 28

mash heregtei gazar bna yaaj holobgdoh be

0  |  1
иргэн(66.181.186.69) 2020 оны 08 сарын 28

Аль дээр 2011 оноос л эхэлсэн шдээ тэр үед жаахан нууц байсан байх

0  |  1
khuulich(150.129.140.201) 2020 оны 08 сарын 28

Etsiin etsesd ger buliin khoorond notstoi khereg garch khunii ami khokhirvol ene erguunuud khariutsaj chadakh uu.Khunii amidrald oroltsood khereggui l baikh da.

0  |  1
Зочин(150.129.142.29) 2020 оны 08 сарын 28

Одоогоор бий болоогүй байхаа байгуулах хөрс шороогоо бэлтгэж байгаа арга байх.

0  |  1
Зочин(203.91.118.50) 2020 оны 08 сарын 28

Утгагүй л ажил бна. Хялбар аргааг мөнгө олох гэсэн хүмүүсийн ажил л даа. Буянаараа болог

0  |  1
huulich(27.123.212.136) 2020 оны 08 сарын 28

Eruugiin huuliar horiglogdson uil ajillagaa yawuulj bn uuruur helbel Eruugiin huulid zaasan gemt hereg

0  |  1
Хохохо(43.242.243.80) 2020 оны 08 сарын 28

Тусгай техник техееремж ашиглахыг ТБ-н хуулиар хориглосон бдг биздээ?!

0  |  1
өө(202.179.30.194) 2020 оны 08 сарын 28

монголд хууль эрх зүйн орчин байхгүй тиймээс энэ бол гэмт хэрэг учир цадгаагийн байгууллага яагаад дуугүй хараад байгаа юм.

0  |  1
Зочин(202.179.27.190) 2020 оны 08 сарын 28

Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж эртний үг байдаг даа. Дэмий юм дэмий л байдаг

0  |  1
ЗӨВ ШУДАРГА ЯВ(202.179.27.243) 2020 оны 08 сарын 28

ХҮН БОЛГОН ЗӨВ ШУДАРГА ЯВЖ БАЙВАЛ ЭНЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭН Ч АВАХГҮЙ ДАМПУУРНА ТЭГЭХЭЭР ӨӨРӨӨ ЯВАЛДАЛГҮЙ БОЛ НЕРВЭГДЭХ ХЭРЭГГҮЙ НЭГ ТАЛААР ЭНЭ ЗӨВ УХААН МУУТАЙ Т1 НЬ ХАМААГҮЙ ЯВЖ БАЙЖ ДОХ АВЧ ГЭР БҮЛЭЭ СҮЙРҮҮЛЭХЭЭС ӨМНӨ АВАРЧ БАЙГАА ХЭРЭГ. СӨРӨГ ТАЛ НЬ БУРУУГҮЙ БАЙХ НЬ МӨРДҮҮЛЖ ХАЙРАН МӨНГӨӨ САЛХИНД ХИЙСГЭХ .

0  |  1
ЗОЧИН(202.9.44.75) 2020 оны 08 сарын 28

МОНГОЛ УЛС НИЙГЭМ НЬ ИЙМ Л БОЧИХООД БАЙНА ДАА ЭНЭ АВИЛГАЛ УУ ЗАХИАЛГАТ АЖИЛЛАГАА ЮУ ШҮҮХ МЭДЭЭЖ ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ АХИУХАН МӨНГӨ ӨГВӨЛ ЯМАР Ч БУРУУ ЮМ ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ ХАМГААЛАХ БАЙХ ТТГ БОЛ МӨН АДИЛ ЯРИХ УУ ЯАХ УУ ГЭХ БАЙХ ЭНЭ НЬ МӨНГӨӨ АХИУХАН ӨГВӨЛ ЯРИХАА БОЛЬЁ МӨНГӨ ӨГӨХГҮЙ БОЛ ИЛЧЛЭЭД ӨГНӨ ШҮҮ ХЭРГЭЭ ӨӨРӨӨ ХҮЛЭЭГЭЭРЭЙ ГЭЖ БАЙГАА ЮМ.

0  |  1
uruvdmuur yum aa(122.201.23.26) 2020 оны 08 сарын 28

hichneen ger buliig salgah boldoo

0  |  1
Ганаа(59.153.115.182) 2020 оны 08 сарын 28

Яасан хүний мууд дуртай байн аа,тэгээд шүүхээс илүү мэдэлтэй гсэн үгүү

0  |  1
Зсс (150.129.140.239) 2023 оны 10 сарын 11

За зо мөнгө олох арга ч мундахгүй юм аа, олсон мөнгө чинь хоол болох болтугай. Үйлийн үрийг нь үр хүүхэд чинь хүртэх байх даа.

0  |  2
Top