Хон Хэрээдийн Б.Энхбат: Монголын төрд ”Түрүүний бөөс” - нүүд язганаж байна

2018 оны 03 сарын 21

Хон Хэрээд овогт Б.Энхбат би одоогоос 13-н жилийн өмнө буюу 2005 онд ийм нэгэн ярилцлагыг сонинд өгсөн байна. Та бүхэн уг ярилцлагыг энэ цаг дор дахин нэг үзнэ үү?

МОНГОЛЫН ТОЛГОЙД “ТҮРИЙНИЙ БӨӨС”-НҮҮД ЯЗГАНАЖ БАЙНА. ТЭД 2008 ОНООС ЭХЛЭН ШОРОН, ГЯНДАНДАА ЗАЛАРЦГААХ БОЛНО. ЭНЭ БОЛ НУУЦ БИШ.

( “81-р суваг” сонин. 2005 он. № 45,46-д хэвлэгдсэн. Товчлон оруулав. )

-ТА ЧИНЬ САЯХАН БОЛЖ ӨНГӨРСӨН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР “ХУ” ( МАХН) НАМД БИЕ СЭТГЭЛЭЭРЭЭ ЗҮТГЭСЭН. ГЭТЭЛ САЯ 65-Р ТОЙРГИЙН СОНГУУЛИАР “ХУ” ( МАХН) НАМААС УИХ-Д НЭР ДЭВШСЭН М.ЭНХБОЛД ДАРГЫН ЭСРЭГ ЖИНТЭЙ, ХУРЦ ҮГЭЭ РАДИО ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛЭЭД АМЖСАН. УУЛ НЬ ӨӨРӨӨ ИЙМЭРХҮҮ ГООМОЙ ХҮН БИШ ДЭЭ. НЭГ Л УЧИР БАЙНА ДАА. ТИЙМ ҮҮ?

-Намайг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар “Монгол Ардын Хувьсгалт Нам”-д үйлчилсэн хир нь 65-р тойрогт болсон УИХ-ын нөхөн сонгуулиар яагаад МАХН-аас нэр дэвшсэн М.Энхболдын эсрэг зогсвоо гэж үү? 

-Ингэхэд чи гар, хөлийн зовлон толгойноос хамааралтай байдгийг мэдэх үү? Намайг шалбааг тойроод гарчих гүүр байсаар байтал толгой нь намаг шалбааг дундуур зүтгэвэл хөл л хамгийн хүнд бэрх зовлонг нь эдэлдэг. Даавуу шуувуугаар жийрэглээд барьж болох халуун юмыг толгой нүцгэн улаан гараар бариулах гэж зүтгүүлбэл гар л хамгийн хүнд бэрх зовлонг нь эдэлдэг буй.Тэгэхээр манай ард түмэн Монгол Төр гэдэг юмны гар, хөл болж явдаг. Би ч ялгаагүй тэр ард түмний л нэг хэлтэрхий. Үүгээр би юу хэлэх гээд байна аа гэхээр гар, хөл толгойд үйлчилдэг, гар, хөлгүй толгой ганцаар юу ч хийж бүтээж чадахгүй. Тиймээс би МАХН-аас Монгол Улсын толгой болгох гэж буюу Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярын төлөө зүтгэсэн. Учир нь Төрийн толгой болох хүмүүсээ зөв сонгон гаргахын төлөө зүтгэнэ гэдэг аль нэг намд нь үйлчилж байгаа хэрэг биш шүү. Харин би сая 65-р тойрогт МАХН-аас М.Энхболд гэдэг хүн гарч ирж анх удаагаа Монгол Улсын УИХ-д орох гэж зүтгэхэд нь түүнийг би УИХ-д бүү орж ирээсэй гэж эсэргүүцсэн минь үнэн. Энэ бол би хувь хүнийхээ хувьд ирээдүйд намайг цаашилбал Монголын ард түмнийг удирдан авч явах хүмүүсийн эгнээнд орж Монгол Улсын Төрд гарч ирэх гэж сонгуульд орж буй олон хүнээс зөв хүнийг нь сонгож оруулан улмаар түүнийгээ дагах гэж оролдож буй хэлбэр маань юм шүү дээ.

-Тэгээд ч сая Улаанбаатар хотод 65-р тойрогт явагдсан Монгол Улсын УИХ-ын нөхөн сонгуулийн үеэр гол хоёр өрсөлдөгч нарын дунд болсон нэгэн явдал надад миний айж болгоомжилж явсан маш аймшигтай нэг зүйлийг ил гарган харуулж, өнөөдөр Монгол Улсын Төрийн толгойд “түрийний бөөс”-үүд авиран гарч ирэн шавж эхэлсэнг сайтар ойлгуулсаан. УИХ-ын 65 дугаар тойрогт өрсөлдсөн хамгийн гол хоёр өрсөлдөгч болох “хужаа цустан” хоёр хүний нэг нь “сонгуулийн ажиллагааны хамгийн эцсийн шат”-нд гэнэт нэрээ татаж өөрийг нь дэмжиж байсан сонгогчдыг нөгөөгөө дэмжих болгон улмаар тэр үлдсэн нөхөр нь өөр ямарч өрсөлдөгчгүй ганцаар тэрхүү сонгуульд тасран гарч Монгол Төрийн өндөр албанд орж ирэх замыг нь засаж өгсөн энэ явдал бол аймшигтай зүйл шүү. Дэлхийн аль ч улсын Төрийн өндөр албанд өрсөлдөх сонгуулийн ажиллагааны түүхэнд гарч байгаагүй муухай үзэгдэл тэр л байлаа. Маш аймшигтай аюултай үзэгдэл. Би энэ үгийг хаа ч хэлнэ.

-ЗАРИМ УЛС ТАНЫГ СОНГУУЛИЙН ҮЕЭР Л УЛС ТӨРЧИД МӨНГӨ ХАЯВАЛ ДУУГАРДАГ. ТЭРНЭЭС БИШ БУСАД ҮЕД ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙ АМИН ХЭРЭГТЭЙ ҮЕД ОГТОНО ЗАЛГИСАН МОГОЙ ШИГ ТАГ ЧИГ БОЛЧИХ ЮМ ГЭЭД ИХ ДУРГҮЙ БАЙНА ЛЭЭ. ЭНЭ ТАЛААР ТА ЯМАР ТАЙЛБАР ӨГӨХСӨН БОЛ?

-Монголчууд “өнгөрсөн борооны араас цув нөмрөв” гэж ярьдаг ард түмэн. Би 1990 оноос хойш Монгол Төрд сонгууль нэрээр халхавчлан буруу хүмүүс олноор сонгогдон гарч ирэх боллоо, эдгээр буруу хүмүүсээс болж Монгол Улсын хувь заяа ирээдүйд ийм болох гээд байна, ийм болно шүү хэмээн анхааруулж, бүр тахиа, годрон шиг хангалттай олон удаа дуугарсан. Би өнгөрсөн 10 гаруй жил ард түмэндээ хандан Монгол Төрд гарч ирсэн олон зальтай луйварчидийн үйлдэх үйлийн балгаар та нарт ийм ийм аюул, сүйрэл айсуй байна сэрэмжлээрэй, тойрч гарахыг хичээгээрэй хэмээн тасралтгүй орилсон. Өнгөрсөн цаг үеүүдэд миний зүгээс ард түмэнд хандан юу юу ярьж, хэлж байсныг өнөөгийн олон улс төрчид, эрдэмтэн судлаачид бэлхнээ гэрчлэнэ. Одоо өнөөдөр та бидний эх орон Монгол Улсын газар нутгийн маань байгаа байдал хүчит үерт автаж, аянга цахилгаанд цохиулан сүйрч байгаа дүр зурагтай, хүмүүс нь айж тэвдэн сандралдаж байгаа зэрлэг амьтад шиг болчхоод байхад би мянга хашиграад яах юм. Аль эртнээс л ард түмээн  та нарын өөрсдийн чинь сонгож дэвшүүлэн Монгол Төрийн жолоог атгуулсан хүмүүс чинь одоо жинхэнэ нүүр царайгаа харуулан эх орныг маань, та нарыг ингэх гээд байна шүү гэж янз бүрээр хэлээд, хашиграад байхад хэн ч тоогоогүй. Одоо ард түмэн өөрсдийн хийсэн алдаатай үйлийнхээ үр нь болсон зовлонгоо үзэж, буруу хүмүүсийг Монгол Төрд оруулах гэж “Монголын үндэсний үзэлтнүүд”-ээсээ зөрж зүтгэснийхээ лай ланчгийг эдэлж байна. Байдал нэгэнт ийм болчхоод байхад олон хүмүүст “үндэсхэрэг үзэл”-тэй тэнэг мангараараа дуудуулж, хараалгаж явдаг би одоо дахиад хашигчаад байвал утгагүй биз дээ. Захын хүн л миний тийм үйлдлийг өөрийг нь тавлаж байна гэсэн санаагаар хүлээж авах бус уу.

-ХЭН НЬ ЯМАР ЗОВЛОНДОО ЖИВЭЭД, ЛАЙ ЛАНЧГАА ЭДЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ? БИ ЕРӨӨСӨӨ ОЙЛГОСОНГҮЙ. ЮУ ЮУ ГЭНЭ ЭЭ

-Өнөөдөр Улаанбатар хотоо харахгүй юу? Аль ч гудамжаар нь явсан Хятад ханз үсэгтэй, хятад эзэнтэй дэлгүүр, үйлчилгээний газрууд ярайж байна. Аль ч ресторанд орсон хужаа нар та нарын нүдийг бүлтийлгэж, шүлсийг савируулсан халхын сайхан охидыг өвөр дээрээ суулгачихсан хоорондоо Хятадаар шулганалдаад ярзайтал инээгээд сууж байна ш дээ. Уг нь манай Монгол Улсад аливаа нэгэн улс гүрэн хөгжиж дэвжихэд зайлшгүй хэрэгтэй байдаг “АМИН ГУРВАН ХОЛБООС” болох “ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭД” нь байна. “ҮЙЛДВЭРИЙН ХЭРЭГСЭЛ” нь байна. “ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН” нь байна. Гэтэл эдгээрийг холбож хөдөлгөөнд оруулдаг Төр нь, Төрийг зөв удирдах Монгол хүмүүс нь алга. Монголчууд бид Монгол Төрөө удирдах хүмүүсээ сонгох сонгуульд өрсөлдөх хүмүүсээс дандаа буруу хүмүүсийг нь сонгож дэвшүүлэн гаргаж ирж байна. Ингэснийхээ балгаар өнөөдөр өөрсдийн эх орондоо Монголчууд бид өнгөтэй өөдтэй газар нутаг, орд уурхай, үйлдвэр завод ер нь юм бүхнээ өөрсдөө эзэмшиж чадахгүй болж харь хүмүүст дээрэмдүүлэн алдаж байна. Энэ бүгд өнөө цагийн Монгол хүмүүс бид зовлонд живж байгааг харуулж байна. Энэ бүхэн Монголчууд бид өөрсдийнхөө арчаагүй байдлын лай ланчигаа эдэлж яваагийн илрэл биш гэж үү?

( Энд хэсэг зүйлийг орхин товчлов.)


-ЯДАХДАА НИЙСЛЭЛИЙН БҮХ ГАЗРЫН ХАЯГИЙГ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХАЯГЖУУЛЧИХ ЮМСАН  ДААНЧ

-Хэ цэс... Улаанбаатар тэр чигээрээ хужаа хороолол болчихсон шүү дээ. Одоо Монгол Улс Хятадын муж болох л үлдлээ. Үүнийг хужаа нартай гүн холбоотой УИХ-ын гишүүд нь гүйцэлдүүлнэ биз. Би нэг зүйлд маш их эмзэглэж байна. МАХН-д цагаан морин жилийн хувьсгалаас хойш “Хятадын эрлийз, хурлийз” нар буюу хужаа цустангууд маш олноор шургалан орох болсон. Сүүл үеэс МАХН-д хужаа цустангууд ноёлох боллоо. Уул нь Коммунист нам гэж зүхээд байгаа МАХН чинь их цэвэр цустай Монгол хүмүүсээс бүрдсэн гишүүдтэй, улс төрийн зөв бодлого барьдаг “үндэсний том нам” байсан юм шүү дээ. Одоо энэ “Монгол Ардын Хувьсгалт Нам”-д шурган орсон хужаа цустангууд “Ардчилсан Нам”-д байгаа хужаа цустангуудтайгаа эвсээд, нэг нэгнээ ил далд дэмжээд Монгол Улсыг хувааж мөлжин идэж эхэллээ. МАХН болон Ардчилсан Намын хоорондын зөвшилцөл гэгч зүйлийн цаана юу болоод байгааг уг нь Монголын ард түмэн харж, мэдэж байгаа. Ард түмэн бол тэнэг биш шүү. Тэд Монгол Төрийн толгойд гарсан хүмүүсийн гутамшигт үйлдлүүд засрах байх гэж л харзнан хүлээж байгаа. Тэгээд болохгүй бол тэвчээр алдарсан ард түмэн босно. Тэр мөчид үндэсний алуурчин ч Төр тэргүүлэхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр Монгол Төрийг, Монгол Улсыг ямар ямар хүмүүс, ямар ямар хүмүүсийн, ямар ямар улсын далд бодлогоор ингэж сүйрүүлж байна вэ гэдгийг би нэр устай нь, үйлдэж буй хэрэгтэй нь, учир шалтгаантай нь хэлж өгч чадна. Даанч та нар сонин хэвлэлдээ нийтэлж чадахгүй л дээ. Өнөөдөр “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал” сүйрч буйн нэг тод илрэл бол чиний хэлдэг Монгол газар нутагт энд тэндгүй харь хэлээр бичсэн хаяг, рекламууд олширч буй явдал.

-“ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ГЭСНЭЭС ӨНӨӨ ЦАГТ МОНГОЛ УЛСЫН “ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ”-Д ТӨВ ХАЛХААС НЭГ Ч ХҮН БАЙХГҮЙ БАЙГАА ТУХАЙ ҮНДЭСНИЙ СЭХЭЭТНҮҮД ХҮЧТЭЙ ШҮҮМЖИЛЖ, ИЙМЭРХҮҮ БАЙВАЛ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ХУРДЦАД СӨРГӨӨР НӨЛӨӨЛӨХ МАГАДЛАЛТАЙ ГЭХ ЭНЭ ТУХАЙД ЮУ ХЭЛЭХ ВЭ?

-1990 оноос хойш Монгол Улсын “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”-д Төв Халхаас гэлтгүй, ямарч “яс”-тай байх нь хамаагүй “цэвэр цус”-ны Монгол хүн байхаа байгаад удаж байна шүү дээ. Чи надаар Монголын “БАГА ЯСТАН”-гуудын талаар яриулах гээд байх шиг байна. Би өнөөдөр “ЦУСНЫ АСУУДАЛ” ярихаас “ЯСНЫ ТУХАЙ” яримааргүй байна. Өнөөдрийн Монгол Улсад “Хятад цустан”-гуудын бодит аюул байна. Тэрнээс биш “Монгол ястан” хоорондын зөрчилдөөнийг дэвэргэн ярих цаг биш. Мэдээж Хятадууд өнөөдрийн Монголчууд дотроо “яс”-аараа зөрчилдөөд, тэмцэлдээд эхлээсэй гэж хүсч байгаа. Энэ цаг дор Хятадууд, Хятад цустангууд Монголчуудыг дотор нь “Буриад”, “Халх”, “Торгууд”, “Үзэмчин”, “Дүрвэд”, “Барга”-аар нь талцуулан зодолдуулж байгаад ар хударгаар нь сэмхэн Монгол Төрийн жолоог бүрэн атган авах далд бодлого барьж байна. Иймээс бид ямарч үед Монгол Улсын “ястан” хоорондын асуудлыг хөндөж дэвэргэх гэх хэрэггүй. Тэгээд ч “яс”-аа дагаж овог аймаг, улс гүрэн оршин тогтнодог жамтай. Харин “Монгол ястнууд” хоорондоо биш “харь хүмүүстэй цус холилдох” явдал бол заавал авч үзэх, ярих ёстой зүйл. ХХ зууны Монгол Улсын Төрийн түүхийг аваад үзэхэд дандаа л “холимог цустан”-гууд тэр дотроо “Хятад цус холилдсон хүмүүс” Монгол Төрийг, Монгол Улсыг сүйтгэх гэж оролдсон байдаг юм. Монголчууд ХХ зуунд буюу 1911 онд Тусгаар тогтносон Төрт Монгол Улсыг байгуулсны дараа “хятад цус холилдсон” хоёр Доржоор удирдуулсан баахан хятадын эрлийз нар гэнэт гарч ирэн Монгол Төрийг самран сүйрүүлж Хятадууд Монгол Улсыг эзлэн авч бүрэн эрхшээлдээ оруулах дөхсөн, 1921 оны Ардын хувьсгалын дараагаар бас дахиад л “хятад цус холилдсон” хоёр Доржоор удирдуулсан баахан хятадын эрлийз нар гэнэт гарч ирэн Монгол Төрийг самран сүйрүүлж Монголыг Хятад Улсын нэг муж болгох дөхсөн. 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа бас дахиад л “хятад цус холилдсон” хоёр Доржоор удирдуулсан баахан хятадын эрлийз нар бас л гэнэт гарч ирэн Монгол Төрийг самран сүйрүүлж эхэлсэн нь их сонин. Өөрөөр хэлбэл өнгөрөгч хугацаанд дандаа л “хятадын эрлийз” “холимог цустан”-гууд Монгол Төрийг, Монгол Улсыг сүйтгэж мөхөөх гэж оролдож ирсэн. Тэрнээс биш “Монгол ястан”-гууд өөрсдөө сүйтгэсэн түүх байхгүй. Өнөөдөр Монгол газар төрж өссөн “Хятадын эрлийз” нар муу “дүрвэд ястан” Цэдэнбал Монгол Төрийг 40 жил барьж Монгол Улсыг сүйрүүлсэн хэмээн ярьж, тэр хүнийг “яс”-аар нь гадуурхан гутаан доромжлох гэж оролдож байна. Гэтэл Монголын “Дүрвэд ястан” Ю.Цэдэнбал Монгол Улсын төлөө эцсийн амьсгалаа хураатлаа шударга үнэнч зүтгэсэн шүү дээ. Харин “Хятадын эрлийз” нар бол тэгдэггүй юм шүү. 1990 оноос хойших сүүлийн арав гаруй жил Монгол Төрийн дээд эрхийг барьсан “хужаа цустан”-гууд, тэдний гар хөл болсон хүмүүс Монгол Төрийн бүх бүтцийг эвдэж сүйтгэлээ. Тэд Монгол Төрийн бүтцийг сүйтгэснийхээ ачаар Монгол Төрийн өмч хөрөнгөнд хууль бусаар эзэн сууж, баяжиж хөрөнгөжиж байна.

-НЭЭРЭЭ СҮҮЛИЙН ҮЕД УЛСАД ӨЧНӨӨН САЯ ТӨГРӨГНИЙ ӨРТЭЙ БИЗНЕСМЕНҮҮД ГЭНЭТ УЛС ТӨРЖӨӨД, БҮР УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД ХУУЛЬ ГАРГААД СУУЖ БАЙХ ЮМ. АРАЙ Ч ДЭЭ? ЭНЭ ТАЛААР?

-Төр нь дампуурсан улсад алт мөнгө, албан тушаалд шунасан элдэв залилан мэхлэгч янз бүрийн гэмт хэрэгтнүүд Төрд нь гарч ирдэг. Энэ бол бичигдээгүй хууль.
-Өнөөдөр Монгол Улсын УИХ-д өмнө нь “хүн амины гэмт хэрэг үйлдэж” буюу “хүн алсан” хэргээр шоронд сууж байсан “архаг гэмт хэрэгтэн хүн” хүртэл Монгол Төрийн шилдэг түшээ гэж өргөмжлөгдөөд байж л байгаа нь үүний нэг жишээ. Гэхдээ одооноос орчин үеийн Монгол Улсын Төрд гарч ирсэн хумсаа нуусан луйварчидтай нарийн тооцоо бодох улс төрийн цоо шинэ хүчин гарч ирэх гээд өндөлзөөд байдаг болж байна. Үүнийг нэг илрэл нь “Монголын үндсэрхэг үзэлтэн”-гүүд энд тэндгүй үгээ хэлж эхэлж байна. Харин манай радио, телевиз, сонин хэвлэлүүд эдгээр хуруу дарам цөөхөн хэдэн “Монголын үндсэрхэг үзэлтнүүд”-ийнхээ үгийг ард түмэндээ сайн дамжуулж өгч байх хэрэгтэй. Мөн нэг зүйлийг онцлон хэлэхэд 1990 оноос хойш Монгол Төрийн өмч хөрөнгийг элдэв аргаар идэж завшсан луйварчид 2008 оноос эхлэн захаасаа уван цуван Монгол Төрийн шорон гянданд орж эхэлнэ. Энэ бол нууц биш.

( Энд хэсэг зүйлийг орхин товчлов.)

-ТА НЭГЭНТЭЭ “СЭТГҮҮЛЧИД ХЯТАД УЛСЫН ЭСРЭГ МОНГОЛЧУУДЫГ ТУРХИРЧ БОЛОХГҮЙ” ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН. ЯМАР УТГААР ТЭГЖ АНХААРУУЛАВ?

-Зарим сэтгүүлч нэр зүүсэн хүмүүс Монголчуудыг БНХАУ-ын эсрэг элдвээр өдөөн турхирах нь хэрээс хэтрэх юм. Ингэж арай ч болохгүй л дээ. Монголчуудыг хөрш БНХАУ-ын нь эсрэг элдвээр өдөөн, хэтэрхий хатган турхирах юм бол бид өөрсдөө Хятадуудад өнөөгийн Монгол Улсынхаа Тусгаар тогтнолыг устгах замыг нээж өгч мэдэх аюултай. Өнөөгийн Хятад Улсын хамгийн эмзэг цэг, хөндүүр газар нь, ихэд дургүйцэн эсэргүүцдэг нэг зүйл нь гадаадын элдэв улс орнуудаас Хятад Улсыг задлах, бутаргах маягтай өдөөн хатгах, элдвээр доромжлон дайрах үйлдэл байдаг. Тиймээс БНХАУ-ын зүгээс өөрсдийг нь доромжлох, хагалан бутаргах гэсэн гадны хүчний эсрэг цэрэг зэвсгийн хүчээр хариу өгч, тийм үйлдэл гаргасан улс орон, хүмүүсийг хашраах, эрхшээлдээ оруулах гэж оролдож мэднэ. Учир иймд Монголчууд бидний мөнхийн хөрш өнөө цаг дор цэрэг зэвсгийн хүчээр дэлхийг айлган байгаа БНХАУ-ын эсрэг Монголын жирийн ард иргэдийг янз бүрийн аргаар ингэж хамаагүй өдөөн турхирах нь маш аюултай зүйл.

-ТЭГЭХЛЭЭР МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД ХУЖАА НАРЫГ МУУЛЖ, ШҮҮМЖИЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ТА ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА АА ДАА?

-Ходоод хагаравч тогоон дотроо гэж. Монголчуудыг, жирийн ард иргэдийг БНХАУ-ын эсрэг өдөөн турхирч болохгүй. Харин Монгол Улсын хилийн дотор орж ирсэн, манай эх орон, газар нутаг дээр минь цагаачлан амьдрах Хятадуудыг бол буруу үйл хийвэл шүүмжилж, цагаач Хятадууд өөрийн Монгол эх орондоо амьдарч байгаа Монгол хүнд халдаж, доромжилж болохгүй гэдгийг тэдэнд элдэв аргаар ойлгуулах үйл байж болно. Өөрөөр хэлбэл хилийн цаадах БНХАУ-ын эсрэг л хамаагүй юм хэлж, Монголын жирийн ард иргэдийг тийм зүйлд өдөөн хатгаж турхирах үйлдэл гаргах хэрэггүй.


-ЗА ОЙЛГОЛОО. ЗАВ ГАРГАЖ НИЙ НУУГҮЙ ЯРИЛЦСАН ТАНЬД БАЯРЛАЛАА.

Хөөрөлдсөн Д.Мөнхбаатар.

Хон Хэрээдийн Б.Энхбат

Эх сурвалж: www.zindaa.mn

 

                                                                   

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
машбат(103.50.206.40) 2018 оны 03 сарын 22

энхбат та маш онож монголын төрд түрүйний бөөснүүд язганаж байна гэж хэлжээ, тэгвэл монголын үйлдвэрчинд мөн тийм бөөснүүд олширчээ яана даа монгол минь

0  |  0
luche(64.119.24.205) 2018 оны 03 сарын 22

balai zohiol bichdeg nohor

0  |  0
Зочин(103.10.22.54) 2018 оны 03 сарын 21

Энэ доор хүнийг ална шүү гэж занасан хүнд сайн санаж анхааруулхад өөрийн гараар хүн алж шоронд орж олон жил болоод гарч ирсэн хүнийг ална шүү гэж заналхийлэж байж өөрөө тэр хүний гарт алуулж гай болов оо...

0  |  0
Зочин(103.10.22.54) 2018 оны 03 сарын 21

202.179. 16.49 ZZ гэсэн нөхөр чи хятад цус холилдсон хүн нүү...

0  |  0
зочин (202.9.40.5) 2018 оны 03 сарын 21

ялтан пизда минь дуугай бай ална шүү

0  |  0
zz (202.179.16.49) 2018 оны 03 сарын 21

Avilgachdiin esreg temtsehn zuv gehdee ene aluurchin Honheree bish

0  |  0
zz (202.179.16.49) 2018 оны 03 сарын 21

Avilgachdiin esreg temtsehn zuv gehdee ene aluurchin Honheree bish

0  |  0
eronhiilogchid zahia(124.126.2.87) 2018 оны 03 сарын 21

Battulgad l sain heleerei dee. Bur hicheeguilen uchirlaj heleerei dee

0  |  0
eronhiilogchid zahia(124.126.2.87) 2018 оны 03 сарын 21

Battulgad l sain heleerei dee. Bur hicheeguilen uchirlaj heleerei dee

0  |  0
Top