С.Баярцогт: Оюутолгойн гэрээ бол маш сайн хийгдсэн. Намайг Монголын төр, ард түмэн үнэлэх цаг ирнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

Өдгөө "Оюутолгойн" гэрээ зурагдаад есөн жил болж байна. 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар “..Айвенхоу майнз Монголиа инк..” ХХК-тай "Оюутолгойн" хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар тус ордын ашиглалт эхэлсэн. "Оюутолгой" бол 45 сая тн зэсийн нөөцтэй дэлхийд томд тооцогддог орд юм. Өөрөөр хэлбэл, өнөөдөр биднийг тэжээж буй “Эрдэнэт” үйлдвэр шиг долоон  үйлдвэр гэсэн үг.

 Олон жилийн турш гацаад байсан Монголын Оюутолгойн далд уурхайн төслийг есөн жилийн өмнө  Монголын Засгийн газар болон Рио Тинто групп  цааш хөдөлгөж эхэлсэн цагаас хойш тус  гэрээг  тойрсон шүүмжлэл өнөө хэр тасраагүй.  Тухайн үед гадны хэвлэлүүд "Монгол хүчирхэг эдийн засагтай улс болно" гэж бичиж байсан ч Монголчууд бид дээрх гэрээнд сэтгэл дундуур үлдсэн.

Тиймээс үе үеийн Засгийн газар  "Оюутолгойн гэрээг сайжруулна" гэж ярьдаг энэ удаад биелэлээ олоход тун ойртлоо.  Ямартай ч өнгөрсөн хугацаанд хоёр УИХ, гурван ч Засгийг газар дамжсан Оюутолгойн төслийг хөдөлгөхөд оролцсон гол хүн бол мэдээж Сангийн сайд асан С.Баярцогт. Тэрбээр  "Энэ гэрээг Монголын талд ашигтайгаар байгуулсан. Хэрэв буруу, зөрүү зүйл хийсэн бол би хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн" гэдгээ хэдэнтээ илэрхийлсэн удаатай. 

 Тэгвэл  хоёр өдрийн өмнө  олон улсын  ”Ройтерс”” агентлаг "Швейцарийн Прокурорын ерөнхий газраас Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын данс руу авлигын 10 сая ам.доллар шилжүүлсэн байж болзошгүй" гэсэн нийтлэл гарсан нь  өнөөдөр Монголын улс төрийн  топ сэдэв болов.

Ингээд Оюутолгойн гэрээтэй холбоотой С.Баярцогтын хэлж байсан үг, байр суурийг түүвэрлэн хүргэж байна.


2011.10.25   Өдрийн сонин

-Дэлхийн зах зээл дээр тонн цэвэр зэсийн үнэ дунджаар 4408 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход Оюу толгой төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олно. Харин хөрөнгө оруулагч болох "Рио тинто", "Айвенхоу майнз" 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол Улс Оюу толгой төслийн нийт ашгийн 59. хөрөнгө оруулагч ашгийн 41 орчим хувийг хүртэхээр байна.

Цэвэр зэсийн үнэ 4408 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцвол анхны хөрөнгө оруулалтаа 2017 он гэхэд нөхсөн байна" Энэ гэрээг Монголын талд ашигтайгаар байгуулсан гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн үр ашгийн тооцоог харсан ч ойлгомжтой байгаа биз дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюу толгойн гэрээг байгуулсны дараа "Монголчууд бүгдээрээ нэг шат ахилаа" гэж хэлсэн. Энэ нь их утга учиртай үг шүү. Маргаан даамжирч төсөл зогслоо гэхэд хэн хохирох юм бэ. Хөрөнгө оруулагч тал уурхайг байгуулахад таван тэрбум ам.доллар оруулсан гээд олон улсын шүүхэд хандаж урт удаан хугацааны зарга үүсгэнэ. Харин монголчууд 29 тэрбум ам.долларын ашиг олох боломжоо алдана. Хэрэв буруу, зөрүү зүйл хийсэн бол би хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна.

News.mn 2017-01-13

-Хувь улстөрчийн хувьд маш их эрсдэлтэй алхмууд байсан байх. Байнга муу хэлүүлнэ. Нэр төрөөрөө хохироод л дуусдаг. Гэхдээ эргээд энэ бол улс оронд хөгжил авчирна. Би үүнд итгэлтэй, үүгээрээ ч бахархдаг. Үүнийг хийсэн хүмүүсийг Монголын төр, ард түмэн үнэлэх цаг ирнэ -Оюутолгой бол Монголын эдийн засгийн амин чухал хөдөлгүүр. Оюутолгойн гэрээ бол маш сайн хийгдсэн. Би өөрөө хийсэн учраас хэлж байгаа юм биш. Гэрээ хийсний дараа ОУВС, судалгааны тинк танк, хөндлөнгийн шинжээчид маш олон хүмүүс энэ гэрээн дээр судалгаа хийсэн байдаг. Тэр судалгаа болгон дээр хууль, эрх зүйн орчиндоо маш сайн хийгдсэн гэрээ байна гэж дүгнэсэн. Үе үеийн монголчууд энэ төслийн үр өгөөжийг мэдэрнэ ээ. Оюутолгойг зөвхөн мөнгө гэж харахаас гадна бас мөнгөөр илэрхийлж болохгүй маш том асуудал цаана нь явж буйг олж хараарай.  

Өнөөдөр сонин 2011/10/25

-Оюутолгойн төсөл 70 настай. Одоо дөнгөж хоёр л насалж байна. Хоёр настай хүүхдээ шууд л “төгс хүн бай” гэж шаардаж байгаатай адил шүү дээ. 18 нас хүрснийх нь дараа ямар ч асуудлыг ярьж болно. Тэгэхгүйгээр л хоёр настай төслийг шууд “нухчих” гээд байх юм.

Өглөөний сонин 2012/11/26

Оюутолгойн гэрээг Ашигт малтмалын тухай хуулийн 29, 30 дугаар зүйлээр байгуулсан. УИХ- ын 57 дугаар тогтоолын дагуу хуульд үндэслэн гэрээ хийгдсэн. Гэрээнд хууль зөрчсөн нэг ч заалт байхгүй. Хуулийн дагуу манай талаас Сангийн сайд, ЭБЭХ- ны сайд, Ба йгаль орчны сайд, нөгөө талаас лиценз эзэмшигчид гарын үсэг зурсан. Хувь нийлүүлэгчийн гэрээг «Эрдэнэс Монгол» ХХК хөрөнгө оруулагч компанитай гарын үсэг зурсан. Урьдчилгаа төлбөрийн гэрээг Сангийн сайд, Хөрөнгө оруулагч компанитай зурсан.Хувьцааг бусдад Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх гэрээг Засгийн газар, хөрөнгө оруулагч талууд зурсан юм. Эргэж харах эрх зүйн орчинг зохицуулсан. 70 жилийн настай гэрээ учир хоёр тал хоорондоо тохиролцсоны үндсэнд эргэж харах боломжтой.

 

Ш.Адъяамаа

 

 

Сэтгэгдэл ( 24 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trtr(103.26.193.60) 2018 оны 03 сарын 22

mongoliin ard tumen uye iin uyed haraah bolno.

0  |  0
Oooo(95.222.24.255) 2018 оны 03 сарын 22

Bayrtsogtiin vstei tolgoigoor Mongolchuud yahiin idehvv

0  |  0
Отгооо(1.248.233.228) 2018 оны 03 сарын 21

Бүх зүйл төгс бга гж бдггүй .алдаатай төсөөлж гаргалгаагаа буруу гаргаж тлоцсон ч бж болно .хүн роботуу.малуудаа..цахим ч алдаатай тооцоолдог тохиолдл бий ..чадахгүй багс арчигчид амаараа бол алд алд бурнаа..

0  |  0
Lalar(66.181.161.103) 2018 оны 03 сарын 21

Uneleheer l hugatsaa ongorloo uneleh bolomj ulam l bagasaad bndaa hujaa yanhanii sheesnii suvnii bizar min. Chi awgaigaa hurtel araar tawij soul royal countyd Alexsandr gdg hunii ohin neg yanhaniig jiremsen bolgoo bizdee

0  |  0
Огий(112.72.11.120) 2018 оны 03 сарын 21

Худалч луйварчин хулгайч яаж ард түмний нүүр харьж явж чаддаг байна

0  |  0
Зочин(82.240.207.112) 2018 оны 03 сарын 21

Энэ мэдрэл муутийг цаазаар авах хэрэгтэй. Тийм сайн хийгдсэн гэрээ улсыг өрөнд оруулж ашгаа өгч чадахгүй 2037 он хүртэл үргэлжлэх үү. 2037 он гэхэд оюу толгойг ухаж дуусаад хоосон нүх үлдэх дүр зураг илхэн байхад эрүүл хүн ингэж солиорч чадах уу.

0  |  0
Зочин(202.179.27.190) 2018 оны 03 сарын 21

Баярцогтын зөнөгрөх өвчин ч ямар байх нь ойлгомжтой. Би зөв юм хийсэн ОТ гэрээ түүхэнд хамгийн зөв хийсэн хэн ч хийж чадаагүй гэсэн үгийг бувтансаар хөгшрөх байхдаа.

0  |  0
Монгол төр(202.179.27.190) 2018 оны 03 сарын 21

66.181.178.18 -д Хужаа нарын Монгол улсын төрийг самруулахаар л АНУ-д бэлтгэгдсэн амьтан байхаа.

0  |  0
bari hori ug duugui(103.229.122.193) 2018 оны 03 сарын 21

bari ug duugui bari enhjargaltai ni hujaa enhboldtoi ni junaitai ni bayartai ni elbegeetei ni TSAGDAN HORI

0  |  0
Иргэн(139.5.216.206) 2018 оны 03 сарын 21

Учрыг нь олоогүй баыж, олох ч ухаангүй байж худлаа хүн харлуулаад хуцаад байгаач?!? ЭТ үйлдвэр эхний 20-25 жил ашиггүй заримдаа алдагдалтай ажиллаж ирснийг мэддэггүй малууд уу

0  |  0
20 МЯНГАН ХУВЬСАГЧ(202.179.26.79) 2018 оны 03 сарын 21

САЯ САЯАР АРД ТҮМНЭЭС БУЛААСНАА БАЯР ТА НАР ХИЧНЭЭН МЭЗЛЭЭД БУЛЖ ЧАДАХГҮЙ.

0  |  0
ZEV(27.123.212.140) 2018 оны 03 сарын 21

Ganbaatar odoo Bayrtsogtiig halz metgeltseend dahiad neg duudcaac. Yu yarihii ni sonsiyo.

0  |  0
Kydtsksisi(27.123.214.103) 2018 оны 03 сарын 21

Tiim bolohoorn ahiuhan mungu shaasn uu chi. Muu hyjaa

0  |  0
Би(66.181.182.10) 2018 оны 03 сарын 21

Баярцогт жараахай нь, цаана нь тулууд нь үлдчлээ. Баяр, Сайханбилэг, Зориг гээд хөвөрнө. Сайханбилэг сэтгүүлчээс улс төрч болсон дунд нь оцойтлоо баяжих чмар ч боломжгүй, эхнэрийнхээ нэрээр үнэт эдлэлийн брэнд гаргасан нь сэжигтэй, спа глл сайхны салоноор тэгэж баяжих нөхцөлгүй л дээ. Хулгайч нар гэж төрөөс баяжигчидыг хэлдэг юм штэ.

0  |  0
unshigch(85.0.94.207) 2018 оны 03 сарын 21

omhii hulgaich. hyzyygyi tarvagan tahaltaigaa niileed ich hemjeenii hahuuli avaad gadaadad dansandaa hiisen chini hudlaa u

0  |  0
зочин(66.181.178.18) 2018 оны 03 сарын 21

Баярцогт өндөр боловсролтой төрд бэлтгэгдсэн боловсон хүчин бна лээ. оюутолгойн гэрээг байгуулсан том гавъяатай хүн. түүний гавъяаг Монголын төр үнэлэх хэрэгтэй шүү.

0  |  0
gfb(157.181.195.191) 2018 оны 03 сарын 21

sanaatai daapaalj ingej xeleed bgaa xogiin amitan da

0  |  0
2018(103.242.45.141) 2018 оны 03 сарын 21

Буудаж алах ч багадна. насаар нь угаадас идүүл нохойн гөлөгт. 10 сая ам долларыг нь авч ирж их өрийг төлхөд нэмэр оруул...

0  |  0
ЗОЧИН(202.9.44.75) 2018 оны 03 сарын 21

ЭНЭ БҮГДИЙН ЦААНА ҮЕ ҮЕИЙН ЗАСГЫН ГАЗАРЫН ЕРӨНХИЙ САЙДУУДЫН ХУУДУУТАЙ АСУУДЛУУД СӨХӨГДӨН ГАРАХ БОЛНО. ИЙМ Л ХҮМҮҮСЭЭР ТӨРӨӨ БАРИУЛЖ ИТГЭЖ БАЙСАН БНА ЦААШИД САНАЖ АВ.

0  |  0
Top