Стивен Сигал хүчирхийлэл үйлдсэн гэх хэрэг эхний удаагийнх биш

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 21

Лос-Анжелесийн цагдаагийн газар Холливудын жүжигчин, найруулагч Стивен Сигал хүн хүчирхийлсэн гэх мэдээллийг шалгаж эхэлжээ. Түүнд хүчирхийлүүлсэн гэх гомдлыг 43 настай жүжигчин Режина Саймонс гаргасан байна. Үүний дараа Голландын модель байсан Фавиола Дадис мөн “Сигал надад бэлгийн дарамт үзүүлсэн” гэж гомдол мэдүүлжээ. Режина Саймонс 1993 онд Сигалын хийсэн “Үхлийн аюулд” киноны олны хэсэгт тоглосныхоо дараа хүчирхийлэлд өртсөн аж. “The Wrap” сонинд бичсэнээр Сигал бүсгүйг гэртээ үдэшлэгт урьсан ч Режинаг очиход тэрбээр ганцаараа байжээ. Тийнхүү Сигал бүсгүйг хүсээгүй байхад нь бэлгийн харьцаанд орж, мөнгө өгөхөөр оролдсон байна. “Би түүний мөнгийг авалгүй гараад гүйсэн. Маш том биетэй түүнийг би хүчрээгүй” гэж Режина Саймонс ярьжээ.

Харин Голландын модель Фавиола Дадисыг Сигал 2002 онд өдөж хоргоожээ. Гэвч Стивен Сигал болон өмгөөлөгч нь хэвлэлийнхэнд ямар ч тайлбар хийхгүй гэсэн байна. Сигалын хүү Кентаро эцэгтэй нь холбогдохыг хүссэн сэтгүүлчдээс зугтжээ.

Сигалын нэр холбогдсон хүчингийн хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байжээ. Тухайлбал, Холливудын жүжигчин Порша де Росси, Жулиана Маргулис нар түүний эсрэг гомдол мэдүүлсэн байдаг аж.

Монгол эхнэртэй Стивен Сигал нь 2016 онд Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс тус улсын иргэншлийг авсан билээ. Тэрбээр Оросоос гадна Серби, Америкийн иргэншилтэй юм.

Холливудын алдартай продюсер, “Оскар”-ын шагналт Харви Вайнштейн хамтран ажилласан эмэгтэй жүжигчдэдээ бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдсоны дараа хүчирхийллийн хэргийн хохирогч бүсгүйчүүд үнэнийг илчилж эхэлсэн билээ. Тэд “Time’s Up” гэх кампанит ажил өрнүүлж, эрхээ хамгаалж байгаа юм. Холливудын олон алдартан болон улстөрчид хүчирхийллийн хэрэгт холбогдсоны дотор жүжигчин Сильвестр Сталлоне, Дастин Хоффман, Кевин Спейси, Майкл Дуглас, АНУ-ын Ерөнхийлөгч асан том Жорж Буш, рэпер Нелли, найруулагч Роман Полански нар байгаа юм.

Стивен Сигал впервые показал свою жену на российском телевидении

О.Чанцалдулам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
балиар юм(182.160.0.126) 2018 оны 04 сарын 10

өрөвдөлтэй юмаа. энэ аймар том юмнаас айдаг блгүй дэ. сална барина гэвэл хүзүүг нь хуга мушгичихаар аврага юм. худлаа сайхан гэр бзлтэй харагдаж далдуур хүчин хийж явдаг бхнээ

0  |  0
(103.229.122.100) 2018 оны 03 сарын 31

Бавуугийн лхагвасүрэн гуай энэ сахалтын гарыг их л удаанаар барьж илж байж билээ.Тэгж гэнэдүүлж байгаад ,гаж донтон хүргэнийхээ гарыг хуга мушгих санаатай байсийм болуу

0  |  0
(122.201.19.99) 2018 оны 03 сарын 30

Аль эртхоцрогдсон сүртэй жүжигчин биш орос монгол гээд тэнээд хэн ч тоохгүй

0  |  0
(103.87.255.42) 2018 оны 03 сарын 27

КҮРГАН КҮБҮҮН КҮЧТЭЙ БАЙНА.

0  |  0
(78.250.134.232) 2018 оны 03 сарын 24

hohinee mungunii shunaltai erguu avgai udahgui haygdana

0  |  0
(103.229.122.150) 2018 оны 03 сарын 23

манайх сайхан ухнатай юм аа

0  |  0
Oko(103.212.117.216) 2019 оны 07 сарын 14

Хайран сайхан монгол бүсгүй....Шар сэмжилсэн өвгөнтэй нөхцчих гэж.......

1  |  0
Zochin(84.114.75.244) 2018 оны 03 сарын 22

Ene hun deerengui nahal hamag muu muuhai shingesen nuhurt ch dee !

0  |  0
Zochin(84.114.75.244) 2018 оны 03 сарын 22

Ene hun deerengui nahal hamag muu muuhai shingesen nuhurt ch dee !

0  |  0
Zochin(70.188.63.109) 2018 оны 03 сарын 21

Энэ угаасаа тийм нэр хүндтэй мундаг жүжигчин биш ш дээ. Манайхан л сүйд болж байгаагаас биш, америктаа хэн ч гөлөөг гэж авч үзэхгүй ш дээ

0  |  0
ХЦС(182.160.36.2) 2018 оны 03 сарын 21

ХҮРГЭН ХҮҮ ЧАЛХТАЙ БАЙНАА.

0  |  0
(103.229.120.73) 2018 оны 03 сарын 21

BELGIIN SULRALTAI GAR TEGED L MONGOL ULAMJLALT EMCHEER EMNUULEED TSEWERXEN XUUXEN OLJ AW GESNEER MONGOL EXNER AWCH DEE BUSNII BUZARTAI ER BAIJDEE XUURXII

0  |  0
exner Erdenetuya(172.117.217.6) 2018 оны 03 сарын 21

Ooriin tyslax xyyxnyydee ,mon massage xiilgedeg emegteichyydee bainga orolddog geed bainga americiin xebleleer,TV -eer bainga shaxyy garna sh dee. Mongol xyyxentei syyxaac omno 6 ydaa exner abch baican geed bichdeg yum bna lee

0  |  0
Зочин (103.57.95.134) 2018 оны 03 сарын 21

Монгол бүсгүйтэй суухаас өмнөх асуудал байлгүй дээ.Манай их хурлын гишүүд хүртэл нууц амрагуудтай байдаг юм чинь гол нь хэл ам гаргуулахгүй байдаг байх.Эхнээсээ Гантулга гишүүн тэр зовлонг эдлээд л явж байгаа даа

0  |  0
Deal deal(66.181.161.54) 2018 оны 03 сарын 21

Ene hachin novshig tgd mongol tulgatnii erhem ntr t bas oruulaad bailuu

0  |  0
Top