“Монголын сайхан орон” эх орондоо ирлээ...

2018 оны 03 сарын 21

“Монголын сайхан орон” хэмээх баримтат кинон дээр 1961 онд Монгол улсын кино үйлдвэр Герман улстай хамтарч ажилласан ба уг киноны хөгжмийн зохиол дээр УГЗ, Төрийн шагналт Э.Чойдог гуай ажиллаж байжээ. Уг бүтээлийг Герман улсын найрал хөгжмийн тоглосноор ашиглаж ирсэн. Хөгжмийн зохиолын гар бичмэл эх хувилбарыг 2017 онд Герман улсаас эх орондоо авчирч хөрвүүлсэн ба 3-р сарын 23-нд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим тайзнаа тоглох гэж байна. Мөн тоглолтонд Ш.Өлзийбаярын “Морин хуурийн V концерт”, З.Хангалын “Эрдэнэсийн уулс” балетын чуулбар бүтээл, Д.Жигжидсүрэнгийн “Хөдөө талын үзэсгэлэн” зэрэг Монголын хөгжмийн зохиолчдын сор бүтээлүүд тоглогдоно.

Тоглолтонд МУ-ын Филармонийн Симфони найрал хөгжимчид, гоцлол хуурч Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяр болон флэйт хөгжимчин Х.Тунгалагтамир, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б. Батбаатар /СТА/ нар оролцоно.

Аялгуут сайхан нэгэн оройг өнгөрүүлэхийг хүсвэл тасалбарыг МУ-ын Филармонийн билетийн касс болон https://www.ticket.mn/event/date/1016/ линкээр орж захиалаарай. Тасалбарын үнэ 25000₮ бөгөөд юнителийн хэрэглэгчид 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99196623 утаснаас лавлана уу.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uz(64.119.24.205) 2018 оны 03 сарын 22

huuhed zaluus uz

0  |  0
Top